Гадаад
2014.09.22 03:09
ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг эхлүүллээ. Замын хөдөлгөөнийг ирэх сарын 2-нд нээнэ.