Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана "Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Германыг зорилоо Цахим системээр 10 улсын 62 иргэнд виз олгожээ Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад зургаан ширхэг зөөврийн рентген аппарат хүлээлгэн өгөв Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана "Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Германыг зорилоо Цахим системээр 10 улсын 62 иргэнд виз олгожээ Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад зургаан ширхэг зөөврийн рентген аппарат хүлээлгэн өгөв Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна
2021.11.18 10:11

ШУУРХАЙ: Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцов

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно гэж МҮБХ-ноос мэдээллээ.