Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Нийгэм
2021.10.14 01:10

Шүүгдэгчид үйлчилсэн өмгөөлөгчийг ялтнаар шалгаж байна


Өмгөөллийн үйл ажиллагаа баталгаагүй болж, хүний эрхийг хамгаалж чадахгүй байна гэж өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.

Энэ талаар өмгөөлөгч Ч.Өнөржаргал "Аливаа төрийн албан хаагчийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн хүнд хариуцлага тооцох механизм байдаг. Гэвч өмгөөллийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцох хууль эрхзүйн механизм дутмаг байна.

Өмгөөлөгчийн биед халдаж, тагнах, өмгөөлсөнтэй нь холбоотой эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шалгах тохиолдол гарлаа. Өмгөөлөгчид хэрэг үүсгэн шалгаад шүүх дээр цагаатсан тохиолдол цөөнгүй.

Цар тахалтай тэмцэх хууль гарснаас хойш мөрдөн шалгах 461-р ангид хоригдож буй иргэд өмгөөллийн үйлчилгээ авч чадахгүй байна. Өмнө нь үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзаж нүүр тулан ярилцдаг байсан бол одоо шилэн хаалтын хоёр талаас утсаар ярьдаг болсон.

Мөн байцаалтын үеэр мөрдөгч үйлчлүүлэгчтэй зэрэгцэн суугаад, шилэн хаалтын цаана өмгөөлөгч сууж байна. Ингэснээр өмгөөлөгч шилэн хаалтын цаана мөрдөгч үйлчлүүлэгчтэй юу ярьж байгааг мэдэхгүй. Сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа эсэхийг нь мэдэж өмгөөлж чадахгүй нөхцөлд байна" гэв.

Өмгөөлөгч Б.Баяраа "Өмгөөлөгч нь иргэний үндсэн эрхэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Өмгөөлөгч ажлаа хийж чадахгүй бол иргэд хохирно. Ажлаа хийж байгаад ялтан болоод байвал өмгөөлөгч олдохгүй.

Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн оролцоо байдаггүй нь маш буруу тогтолцоо. Прокурорууд бүхнийг хийдэг. Олон улсын жишгээр өмгөөлөгч хэрэгтэй бүрэн танилцаж прокурортой шүүх дээр мэтгэлцэх ёстой. Гэтэл Монголд өмгөөлөгч ердөө прокурорт хүсэлт, гомдол гаргах л эрхтэй.

Шүүх дээр нэг нь яллана, нөгөө нь цагаатгана гээд тэнцүү мэтгэлцэх ёстой хоёр субъект байхад прокурорын эрх хэт их байна. Эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэгсэхгүй болгох гээд гэмт хэргийг эцэслэн шийдэх эрх нь прокурорт байна. Уг нь энэ шүүхийг чиг үүрэг юм.

Өнөөдөр прокурорын эрх хэрээс хэтрээд өөртэй нь мэтгэлцэх өмгөөлөгчийг ялладаг болчихжээ" хэмээв.

Онцлох нийтлэлүүд