ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.11 12:09

ШӨХТГ: Харилцаа холбооны зохицуулах хороо маш хариуцлагагүй ажиллаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ зун иргэдээс ШӨХТГ-т аялал жуулчлалын үйлчилгээ болон СӨХ-той холбоотой гомдол олон ирсэн байна. ШӨХТГ-аас СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль нь тодорхой бус байгаа аж.

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хариуцлагагүй ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд "Mobicom", "Unitel"-д шалгалт хийсэн. Гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарлаа. Эдгээрт зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан. ХХЗХ энэ асуудлыг дахин гаргахгүй байх тал дээр анхаарал тавьж байгаа гэж найдаж байна" гэлээ.


Онцлох нийтлэлүүд