Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn Томуугийн вакцинд хүүхдүүдийн 30 хувийг хамруулаад байна DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn Томуугийн вакцинд хүүхдүүдийн 30 хувийг хамруулаад байна DNN.mn
Цаг үе
2015.01.17 12:01

Ш.Түвдэндорж: Зардлыг өөрсдөөсөө эхлэн хэмнэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Засгийн газар төсвөө хэмнэх үүднээс ард түмний мөнгөнөөс танах хэлбэрээр оруулж ирсэн ч цуцлах бо­лол­той. Ер нь хэмнэлтийг ард түмнээсээ бус дарга нар өөрсдөөсөө эхлэх ёстой гэсэн шүүмжлэл байлаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүнийхээ хувиар Завхан аймагт ажиллаад ир­сэн. Иргэдийн зүгээс "Хүүх­дийн болон алдарт эхийн одонгийн мөнгийг битгий танаач. Эдийн засаг хямарсан энэ үед амьдрал ахуйд нэ­мэр болж буй төрөөс өгсөн урамшууллыг битгий хасаач" гэсэн санал, хүсэлт их хэлж байсан. Ингээд өчигдөр АН-ын бүлэг хуралдаад хүүхдийн болон алдарт эхийн одонгийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гар­га­лаа. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой гэд­гийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ ч үүднээс сайд дарга нарт том машин унахаа больж, утасны зардлаа багасган төс­вөө хэмнэхийг уриалж байна.

-Засгийн газрын оруулж ирсэн танах бодлогоиргэдийн бухимдлыг нэлээд төрүүлсэн л дээ...

-Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөв байгаа учир олон халамжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулна гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ халамж хавтгайрсан байж болох ч, зорилтот бүлгийнхэнд олгодог төрийн мөнгийг багасгаж болохгүй л дээ. Монголчууд удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээн авна. Гэтэл яаж ч бүсээ чангалах бодлого барьсан эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлаж болохгүй. Манайх шиг цөөн хүн амтай улс аль болох төрөлтийг дэмжиж, олуулаа болох хөшүүргийг төрийн хар хайрцагныхаа бодлогоор зохицуулах үүрэгтэй. Гол нь, зорилтот бүлгээ зөвтодорхойлж халамжийг өгвөл хамгийн зөв тогтолцоо болно.

-Гэхдээ хүүхдийн 20 мян­ган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд олгоё гэсэншийд­вэр гарах юм шиг байна...

-УИХ-ын чуулганаар "Хүний хөгжил сан"-гаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр гишүүдийн 81 хувийн сана­лаар анхны хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Холбогдох байгууллагын судалгаагаар Монголын нийт өрхийн 40 хувь нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж гарсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг зорилтот бүлгийн хүүхдэд өгөх нь халамжийг хавтгайруулахгүй гэсэн шийдвэр.

-Төрийн албан хаагчдын цомхотголын талаар та юу хэлэх вэ.Нийслэлийн захиргаанд гэхэд л186 хүн цомхотголд өртөнө?

-Засгийн газраас яам, агентлагийн бүтцийг 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр 2015 оны төсөвт яамдын цалин мөнгөтэй холбоотой зардлаас 3.2 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гаргаж байгаа. Мөн төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийснээр зардлаа 18.5 тэрбум төгрөгөөр, төрийн албан хаагчдын орон тоог 1700 орчим хүнээр бууруулъя гэлээ. Гэхдээ нэг л зүйлийг сайн мэдэж байна. Хүн халж, цомхотгосноор эдийн засаг сайжрахгүй. Төсөв хэдэн төгрөгөөр хэмнэгдэж болох ч, эргээд тэр хүний ажилгүйдлийн тэтгэмж цаашлаад нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх ажилгүйдэл, ядуурлын хүрээг л тэлнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр, төр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх, хэм хэмжээнд халдаж, ажилчдаа цомхотго гэж заах ёсгүй юм. Үүнийхээ оронд төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр багасгаж, хямралын үед монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах нь төрийн үүрэг.

-Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг халж байгаа гэсэн.Энэ нь төрийн албаны тухай хуулиа зөрчөөд байна гэдэг шүүмжлэл гараад байгаа бололтой...

-Яамдын төрийн нарийн болон агентлагийн дарга нарын халаа сэлгээ, томилгоог төрийн албаны холбогдох хууль, дүрмийн дагуу шийдэх ёстой. Гэтэл өнөөдөр улс төр, намын тохиролцоогоор шийдэж байгаа нь явуургүй үйлдэл. УИХ ч өнгөрсөн хоёр жилд сайд, дарга нарын томилгоог шийдэх гэж цаг хугацаа их алдлаа. Гэтэл бидэнд улс орны хэмжээнд шийдэх олон асуудал байхад зөвхөн сандал ширээний л хэрүүл хийж байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж байна шүү дээ. Энэ байдлаа халъя. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж салбарын сайд нь зөвхөн Ерөнхий сайдад асуудлаа танилцуулаад шуурхай шийдүүлдэг, УИХ нь хууль тогтоох ажлаа хийдэг болбол улс эх орны хэмжээнд яригдах олон асуудлыг шуурхай шийддэг болно.

-ХХААЯ-ыг толгойлж байсан хүний хувьд танаас Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн заалтад багтаж буй малын хөлийн татварын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн талбай хумигдаж, хөрсний үржил шим алдагдаж байгаа учраас 1998 онд л малын хөлийн татвар авч байсан юм. Нэг жил хэрэгжээд зогссон уг татварыг сэргээхдээ татвараа хонин толгойд шилжүүлж, аймаг, нийслэл, сумын ИТХ тогтооно гэж хуулийн төсөлд заасан байна лээ. Тэгэхээр татварын хэмжээг бог, бодоор нь ялгавартай тогтоож, орон нутгийн санд мөнгө нь төвлөрдөг, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь өгчих хэрэгтэй. Орон нутгийн захиргаа нь авсан татвараараа бэлчээрээ хамгаалах, хадгалах, усжуулах, хортон шавьж устгах гэх мэт зүйлд зарцуулбал илүү үр дүнтэй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, малтай иргэн, мал аж ахуй эрхэлж байгаа бүх хүнээс татвар авна гэсэн үг биш. Хуулийн төсөлд ч заавал авна гэж тодотгоогүй учраас төсөв нь хангалттай бол төвлөрүүлэх шаардлагагүй. Ер нь, малын хөлийн гэх бус бэлчээрийн татвар гэж нэрлэх нь зүйтэй байх аа.

-Монгол Улсын нийт мал ойролцоогоор хэдэн төгрөг гэж үнэлэгддэг юм бэ?

-209 мянган малчин өрх 52 сая толгой мал хариулж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат 52 сая толгой малыг ойролцоогоор зургаан их наяд төгрөгийн хөрөнгө гэж үнэлсэн гэжтанилцуулж байна лээ. Бэлчээрийн татварыг тооцохдоо нэг үхэр, адууг таван хониор тооцоод өрхийн гишүүн бүрт ногдох хонины тоо толгойг 50 хонь байна гэсэн. Тэгэхээр малын бэлчээрийн татварыг малчдын 40 хувь нь төлөхөөр байгаа. Малынхаа ашиг шимээр амьжиргаагаа дөнгөн данган залгуулж буй өрхүүдээс илүүтэй 1000 хол давсан малчдад хамаатай. Яагаад гэвэл, 200 малтайгаасаа илүү 1000 малтай малчин байгалийн ашиг шимийг илүү их хүртэж байгаа шүү дээ. Тэгээд чбэлчээр хомсдож буй өнөө үед олон малтай байх бус мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй хэдэн малтай байхыг зах зээл ч шаардаж байна. Мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна аж ахуйн нэгж, гадаадын иргэд мал өмчилж, ашиг шимийг нь хүртэж байгаа учраас малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулж буй хэрэг.

-Малчдын тэтгэврийн на­сыг наашлуулна л гэх юм?

-Энэ бол ярих л ёстой асуудал. Малчдын тоо жил ирэх тусам буурч байна. Сүүлийнгурван жилд 17 орчим хувиар буурлаа. Хөдөө аж ахуйн салбар нь түлхүү хөгжиж байгаа манай оронд маш том анхаарлын тэмдэг шүү. Өнөөдөр манай улсын нийт өрхийн 20 хувь нь мал аж ахуйн орлогоороо амьдардаг. Уул уурхайн хөгжил, байгалийн гамшгаас улбаалан амьжиргааны зуулга болсон буянт малаа алдан ядууралд өртсөн 14200 малчин өрх бий гэдэг. Энэ нь, малчдын дунд ядуурал 30 гаруй хувьтай байна гэсэн үг. Нэг ёсондоо, улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь байна гэсэн мэдээллийг холбогдох байгууллага өгч байна. Ингэж малчид нийгмийн даатгалд бага хамрагдаж байгаа нь ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэрвээ энэ хууль батлагдвал малчид даатгалд хамрагдах нь нэмэгдэж, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ шуурхай авах боломж бүрдэнэ.

-Ардын намынхан малчны тэтгэврийн насыг наашлуулна гэхэд танай нам хамтын тэтгэврийн хуулийг оруулж ирсэн байх аа?

-Бас л чухал асуудал шүү дээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гишүүнд тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоход чиглэж байгаа.Хамтдаа 30 жил амьдран улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад энэ хууль үйлчилнэ гэсэн үг. ХАХНХЯ-ны тооцоогоор өнөөдрийн байдлаар 421 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа. Эхнэр нь юм уу нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн нь эхнэр, нөхрийнхөө тогтоолгосон 70 хувьтай тэнцэх тэтгэврийг нь амьдрах хугацаандаа авах боломжийг хуульчилж өгөх юм. 10 ба түүнээс дээш жил амьдарсан хосуудад энэ хууль үйлчилнэ. Гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлөх эрх зүйн том ач холбогдолтой. Гол нь, эхнэр, нөхөр хоёр тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх, Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол Улсын иргэн бүрт энэ хууль үйлчилнэ. АН-ын зүгээс эл хууль тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа.

-Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Оюу толгойн ажлыг урагшлуулах хэрэгтэй юм биш үү. Гэвч өнөөдрийг хүртэл Оюу толгойг, гэрээг үзэглэсэн хүмүүсийг нь шүүмжлэхээс өөрөөр ажил урагшлахгүй байна л даа...

-Тийм шүү. Оюу толгойн гэрээг үнэндээ ганц С.Баярцогттолгой мэдээд хийчихээгүй.Тухайн үед Засгийн газраас АН, МАН-ын гишүүд оролцсон ажлын хэсэг байгуулагдан Канадын "Айвенхоу Майнз" компанитай гэрээ байгуулсан.Гурван үе шаттай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний төслийг тохиролцсон. Эдгээр гэрээний төслийг УИХ-ын тогтоолын төслийн хамт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр их хуралд өргөн барьсан байдаг юм. Хожим С.Батболд сайд үзэглэсэн шүү дээ.Гэтэл үүний бурууг ганц хүнд тохох нь улстөрчдийн хувьд явуургүй үйлдэл гэж хараад байна. Үнэхээр муу гэрээ хийгдсэн бол ганц энэ хүн гэлтгүй тухайн үеийн МАН-ын гишүүд ч гэсэн хариуцлага үүрэх л ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулж, эх хэвлийн баялгаа ард түмэндээ хүртээе, улс орноо хөгжүүлье гэж гэрээ үзэглээ биз дээ. Бид Оюу толгойн ордод хийх хөрөнгө оруулалтыг дагаад дэд бvтэц сайжирч, ажлын байр ч нэмэгдэж, ард түмний амьдрал сайжирна гэдэг гэгээн өнцгөөс харж хоёр намын ажлын хэсэг гарч ажилласан. Энэ төсөл ганцхан Оюу толгойн хувь заяаг шийдэх юм биш. Наад зах нь, улс орны эдийн засгийн байдал сайжирч өрийн хэмжээ багасч, банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа ч дагаж өөдлөх учиртай.

-Одоо Таван толгойн хэлэлцээрт хүмүүс их анхаарал хандуулж байна. Чухам Оюу толгой шиг хэл ам дагуулахгүй гэх баталгаа бий болов уу?

-Стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ шинэ оны ажлын эхний өдөр эхэлсэн. Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хийсэн ерөнхий том уулзалтууд дуусч, дэд уулзалтын шатанд шилжээд байна. Ер нь уул уурхайн салбарт гадныхны оруулах хөрөнгө оруулалт буурсан ч, Хятад, Япон, АНУ-ын компаниуд материалаа ирүүлсэн нь Таван толгойн үнэ цэнэ унаагүйг харуулж байна. Ер нь, Засгийн газраас тухайлсан сайд шинээр бий болгож ажил хариуцуулсан нь зөв гэж үзэж байгаа шүү.

-Та УИХ дахь намын бүл­гийн дэд дарга болсон. Яагаад хоёр дэд даргатай болсон юм бол. Та жишээлбэл ямар үүрэгтэй ажиллах юм бэ?

-Улс төрийн намын тухай хуулийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн батлан гаргаж, намын болон намын бүлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, боловсон хүчний бодлогыг дорвитой шинэчилнэ дээ.

Я.МӨНГӨН

Онцлох нийтлэлүүд