Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2014.05.27 12:05

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт "Изинис Эйрвэйз" дампуурлаа

Засгийн газраас "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян"-г эхлүүлсний эхний арав хоногт нь "Изинис Эйрвэйз" компани дампуурлаа. Дотоодын гол тээвэрлэгч авиа компани дампуурлаа зарлаж байгаа нь Монголын эдийн засгийн байдал хэрхэн муудсаныг харуулж байгаагаас гадна төрийн оролцоо хувийн хэвшлийнхнийг яаж сөхрүүлж буйг харууллаа. Тус компани 2006 оны нэгдүгээр сард байгуулагдсан цагаасаа амжилтаа ахиулан таван жилийн дотор дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлддэг болтлоо өргөжсөн түүхтэй. АНУ-ын Засгийн газрын харъяа Худалдаа хөгжлийн агентлагийн санхүүжилт авсан, Японы Олл Ниппон Эйрвэйз компанитай урт хугацааны хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан эхний таван компанийн нэг болсон гээд "Изинис Эйрвейз"-ийнхэн салбартаа тэргүүлэгч байсан нь үнэн. Харин өнөөдөр санхүүгийн түрээсээр авсан хоёр онгоцоо буцааж, 225 ажилтныхаа тэтгэмжийг өгөөд, хөдөлмөрийн гэрээгээ цуцаллаа. Найман жил нислэг үйлдсэн авиа компани ямар учраас дампуурав. Гол шалтгаан нь төрийн монополь эрхтэй компани салбарт нь байгаа учраас хувийн компаниудад өрсөлдөх боломж олдохгүй байна. 70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг МИАТ хувьчлагдаагүй цагт иргэний агаарын тээврийн салбар хөгжихгүй. Учир нь төр өөрийн өмчит компанид давуу эрх олгож, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг үнэ тариф тогтоох, нислэгийн чиглэл зааж өгөх зэргээр хаасаар байгааг эдийн засагчид ярьж байна.

Агаарын тээврийн салбарт МИАТ айлын эрх хүүхэд шиг л байж ирсэн. 1999-2012 оны хооронд гадаадад нислэг үйлдэхдээ 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Ойрын жилүүдийн тоо баримтыг жишээ болгоход МИАТ 2009 онд нэг тэрбум, дараа онд нь хоёр тэрбум, 2011 онд 5.6 тэрбум, 2012 онд 4.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэг тооцоог Төрийн өмчийн хороо гаргасан байдаг. Тус компани дотоодод нислэг үйлддэг байхад орон нутгийн иргэд онгоцны зардлыг дийлдэггүй байлаа. Зорчигчгүй гээд МИАТ-ийн удирдлагууд санаачилга гаргаж, арга хэмжээ аваагүй. Харин ч 1993-2009 онд дотоодод нислэг үйлдсэн нэрийдлээр 23.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гаргаад төрд өгчихсөн. Дараа нь "Дотоодод нисэх юм бол зардлаа дийлэхгүй нь" гээд орон нутгийн нислэгийн чиглэлийг тэр чигт нь орхичихсон. МИАТ компанийн алдагдалтай гээд голоод хаячихсан дотоодын чиглэлүүдэд "Изинис Эйрвэйз", "Аэро Монголиа" хоёр компани өрсөлдсөний дүнд дотоодын нислэгийн үнэ хямдарч, зорчигчдын тоо өссөн билээ. Өнгөрсөн онд гэхэд дотоодын нислэгийн тариф МИАТ-ийн онгоц нисч байх үеийнхээс хоёр дахин хямдарч, зорчигчийн урсгал 30 хувиар өссөн үзүүлэлт байдаг юм. Энэ хооронд МИАТ хэмээх төрийн "эрх хүүхэд" хамгийн ашигтай чиглэлд нисч байсан ч алдагдлаа ярьсаар, үе үеийн дарга нар нь хожсоор байсан. Харин хувийн компаниуд МИАТ хэмээх "эрх хүүхэд"-ийн голоод орхисон чиглэлд, тэгш бус нөхцөлд өрсөлдөн амиа зогоож байсан юм.

Агаарын тээвэрлэгч компани гадаадад нислэг үйлдэхгүйгээр, дотоодын бага зах зээлд оршин тогтнох ямар ч боломжгүйг энэ салбарынхан хэлдэг. "Изинис Эйрвэйз" компанид олон улсын нислэгийн эрх олгосон чиглэл нь Өвөр Монголын Өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Буриадын нийслэл Улаан-Үд хот. Энэ чиглэлд зорчигч байхгүй учраас хоёр удаа нислэг үйлдээд зогссон гэдэг. Дараа нь Эрээн рүү нислэг хийхээр БНХАУ-ын талтай тохирчихоод эрх олгогч байгууллагаас зөвшөөрөл хүссэн ч төрийн монополь компанийн хавчлагаар бүтээгүй гэдэг яриа байдаг.

Гэтэл МИАТ гадаадын хамгийн ашигтай чиглэлүүдийг үндэсний тээвэрлэгч нэрийдлээр авч,  монополь үнэ тогтоочихсон байгаа. Бээжин, Москва, Сөүл чиглэд МИАТ дангаараа нислэг үйлддэг боловч жил бүр алдагдал хүлээдэг. Бүх зах зээлийг эзэлдэг атлаа алдагдалтай ажиллаж, үе үеийн дарга нарын баяжих эх үүсвэр болсон МИАТ Монголын эдийн засагт болоод бусад компаниудад гай болсоор байна. Жилийн өмнө "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл бодлого" батлаж чөлөөт өрсөлдөөнийг бий болголоо гэсэн боловч МИАТ-т "Үндэсний агаарын тээвэрлэгч" статус болгож, бүх давуу эрхийг олгосон. Ингэснээс энэ салбарт өрсөлддөг компаниуд оршин тогтноход боломжгүй болсныг "Изинис Эйрвэйз"-ийн дампуурал харууллаа.

Хувийн компани гадаадын ашигтай чиглэлд нислэг үйлдэх ямар ч боломжгүй бол зах зээлийг МИАТ дангаараа эзэлж, дотоодын хэдхэн зорчигчийг хувийн гурван компани хуваадаг байлаа. Дотоодод нислэг үйлддэг компаниудын амиа зогоох ганц эх үүсвэр нь "Оюутолгой" компани байсан. "Изинис Эйрвэйз" компани 2011 оны наймдугаар сараас Өмнөговь аймгийн Оюутолгойн нисэх онгоцны буудал руу "Авро Ар-Жэй 85" агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Дараа жил нь Оюутолгой компанийн "Шилдэгийн шилдэг ханган нийлүүлэгч"-ээр тодорч, 2013 онд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурчихаад байсан юм. Гэвч Оюутолгой зогсч "Изинис Эйрвэйз" компанийн гол зорчигчид байхгүй болсон. Одоо Өмнөговь аймагт "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас дутахааргүй "Ханбумбат" нисэх буудал эзэнгүй байна. Тус нисэх буудлын хөөрч буух зурвас нь 3250 метр урт, 45 метр өргөнтэй. Боинг 737-800 болон ачааны С-130 зэрэг онгоц хүлээн авах чадалтай, нисэх зурвасын аль ч талаас бууж хөөрөх нөхцөлийг бүрдүүлсэн нисэх буудал буух онгоцгүй, очих хүнгүй ганц манаачтай л байгаа.

Орон нутгийн тав зургаахан чиглэлд, зорчигчгүй шахам нислэг үйлдэхийн тулд үнэтэй онгоц түрээсэлдэг компаниуд оршин тогтнох боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч монополь эрхтэй МИАТ-ийн гологдол чиглэлд нисдэг "Изинис Эйрвэйз" дампуурлаа. "Аеро Монголиа" компанийн захирал П.Баатарсүрэн долоон жил хорих ял сонслоо. Одоо "Хүннү Эйр" компани дэн дун байгааг салбарынхан нь ярьж байна. Энэ гурван компани дампуурвал орон нутгийнхан хөл залгах унаагүй болно. Татвар төлөгчдийн мөнгөөр тзжээлгэдэг атлаа байнга алдагдалтай ажилладаг МИАТ орон нутгийхныг хөл залгуулж чадахгүй гэдгээ 1993-2009 онд харуулчихсан. Тэгэхээр иргэний нисэхийн салбараа авч үлдэх ганц боломж нь МИАТ-ийг даруй хувьчлах гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян"-ы хүрээнд МИАТ-ийг хувьчилж, иргэний нисэхийн салбараа тогтворжуулах шаардлагатай. Тэгэхгүй бол энэ аян дуусаагүй байхад дараагийн авиа компани хаалга барьж, олон зуун хүн ажилгүй болох нь.

Төрийн компани монополь байгаа цагт өрсөлдөгчид нь өөд нар хардаггүйг хэвлэл, мэдээллийн салбарынхан харуулж байна. Энэ салбарт татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ олон жил эрхэллээ. Жил бүр улсын төсвөөс МҮОНРТ-д арван тэрбум төгрөгийн санхүүжилт өгдөг. Телевиз үздэг айл бүр сард 1500 төгрөгийн хураамж төлдөг. Тэгсэн атлаа байсхийгээд л сандал, ширээний маргаан үүсгэж болж бүтэхгүйгээ дуудалцах юм. Ийм тэгш бус өрсөлдөөнд арилжааны телевизүүд уйгагүй зүтгэж байгаагийн хүчинд үзэгчид үзэх юмтай байгаа. "Хаалтын гэрээ" гэх хаана ч байдаггүй зүйлийг хийдэг гэх мэтээр элдвээр хэлүүлж байгаа нь арилжааны телевизүүд. Ингэж элдвээр хэлүүлж, тал бүрийн хардлагад байдаг ч арилжааны телевизүүд амиа зогоосоор байгаа. Улстөрчид эдийн засгийн хямралын гол буруутнаар сэтгүүлчдийг тодруулж, хэвлэл мэдээллийн салбарын эсрэг тогтоол гаргачихсан. Энэ байдлаараа төрийн монополь компанид дарлуулсан агаарын тээврийн салбарт нүүрлээд буй хямрал арилжааны телевизүүдэд ч ойрхон байна. Төр монополь компаниудаа татаж авах нь "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян"-ы хамгийн гол ажил юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд