Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов
Булангууд
2021.11.24 10:11

Эйнштейний онолын гар бичмэл 13 сая ам.доллараар зарагджээ


Парис дахь "Christie’s" дуудлага худалдаанд зарагдсан нэрт эрдэмтэн Алберьт Эйнштейний гарын үсэгтэй шинжлэх ухааны бичиг баримт дээд амжилтыг эвдэж, 13 сая ам.доллараар зарагджээ.

Энэ нь онолын физикчийн шинжлэх ухааны томоохон нээлтийн талаар хийсэн бүтээлийг харуулсан хоёрхон бүтээлийн нэг юм.

Түүний 1915 онд хэвлэгдсэн онол нь хүн төрөлхтний орон зай, цаг хугацаа, таталцлын талаарх ойлголтыг өөрчилсөн юм. Тооцооллын гар бичмэлийг 1913-1914 оны хооронд Эйнштейн болон түүний Швейцарийн хамтран зүтгэгч Мишель Бессо нар бичсэн бөгөөд тэрээр баримт бичгийг хадгалж байсан.

Дуудлага худалдааны төвийн шинжээч Винсент Беллой хэлэхдээ "Эйнштейн бол маш цөөхөн тэмдэглэл хөтөлдөг хүн. Тиймээс гар бичмэл амьд үлдэж, бидэнд ирсэн нь түүнийг ер бусын болгож байна" гэв. Хар үзгээр бичсэн тооцооллын бичигт онолыг боловсруулах явцад хэд хэдэн алдаа гарсан байгааг Беллой онцолжээ.

Гэсэн хэдий ч 54 хуудас цаасыг худалдан авагч тодорхойгүй байна.

Эйнштейний харьцангуйн онол нь орчлон ертөнц, гаригуудын тойрог зам, хар нүхний төрөлтийг гэрэлтүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сард Эйнштейний бичсэн онолын хамгийн алдартай тэгшитгэл болох E=mc²-г агуулсан захидал 1.2 сая ам.доллараас (£897,000) илүү үнээр зарагдсан

Онцлох нийтлэлүүд