Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn
Нийгэм
2016.04.01 12:04

Элэгний эмийг өнөөдрөөс хөнгөлөлттэй үнээр түгээнэ

Элэгний В, С болон хавсарсан өвчний эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр өнөөдрөөс олгоно. Тухайлбал, үүнд В вирусийн эсрэг "Тенофовир”, “Телбивудин”, мөн бусад вирусийн эсрэг “Ламивудин”, “Рибавирин”, “Интерферон” гэсэн эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлж байгаа юм. Тухайлбал, "Тенофовир” эмийг 220 орчим мянган төгрөгөөр худалдаалдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд хамруулснаар иргэд 1200 төгрөгөөр авах боломжтой болно.

Иргэдийн хувьд эмээ хөнгөлөлттэй авахын тулд эхний ээлжид холбогдох шинжилгээнүүдээ өгнө. Улмаар эм уух, эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн бичиг авч, харьяа өрхийн эмнэлэгтээ хандана. Ингээд өрхийн эмнэлгээс эмийн хөнгөлөлтийн бичгээ авч эмийн санд очих юм.

Иргэдийн хувьд элэгний эм гэхээр С вирусийн эсрэг “Харвони” эмтэй андуурах тохиолдол гарчээ. Энэ удаад “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохгүй. Одоогоор “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг гурван яамны түвшинд ажлын хэсэг гарган хэлэлцэж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд