Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөв DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөв DNN.mn
Нийгэм
2022.05.14 09:05

ЭМДЕГ Капитал банкны өрөнд авсан объектоос 29 байранд ажилчдаа оруулах нь өөр ашиг сонирхол явж байна гэв DNN.mn


ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ 19 ГЭРЭЭ ХИЙГДСЭНЭЭС ЗУРГААН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ШИЙДВЭР НЬ ГАРЧИХСАН


ЭМДЕГ Капитал банкны өрөнд хурааж авсан объектоос 29 байрыг ажилчиддаа нийгмийн асуудлыг нь шийдэхээр ипотекийн зээлд хамруулан олгож байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар сурвалжиллаа.


Эхлээд ЭМДЕГ-ын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Сувд-Эрдэнээс тус байгууллагын албан ёсны хариуг авснаа хүргэе.


-ЭМДЕГ-ын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр Капитал банкны өрөнд авсан барилгуудаас 29 байр авсан гэсэн. Энэ байрууд нь яг хаана байдаг, ямар компани туслан гүйцэтгэгч хийсэн юм бол?

-Капитал банкны эрх хүлээн авагчаас эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах 29 орон сууцыг хүлээн авсан байгаа. Тус барилгын гүйцэтгэгч нь Мастер инженеринг групп, Юу Ди Эс констракшн гэж хоёр компани байдаг. -Ажилчид нь ипотекийн зээлээр хамрагдаж байгаа гэсэн. Эдгээр ажилчид нь ЭМДЕГ-т яг ямар албан тушаалд ажилладаг хүмүүс вэ?

-Худалдах, худалдан авах 19 гэрээ хийгдсэнээс зургаан ажилтан албан хаагчийн банкны зээлийн шийдвэр нь гарчихсан байгаа. Эдгээр ажилчид ЭМДЕГ-ын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнууд бий.

-ЭМДЕГ-ийн даргыг өөрийн танил тал, өндөр албан тушаалтнуудад байр олгож, хямд өгсөн гээд байгаа. 1 м.кв-ын үнэлгээ нь хэдэн төгрөгний үнэтэй байр вэ?

-Тухайн байрнуудын үнэлгээг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Дамно” гэх үнэлгээний компани үнэлгээг хийсэн байдаг. Тухайн үнэлгээгээр орон сууцны 1м.кв-ыг 2.630.000 төгрөгөөр тогтоосны дагуу энэ үнэлгээгээр орон сууцыг худалдах ажлыг зохион байгуулж байгаа.

-Хэдээс хэдэн м.кв хэдэн өрөө байрууд байгаа вэ?

-Хамгийн бага нь 68 м.кв-тай 2 өрөө. Түүнээс дээшээ 70-90 гаран м.кв бүхий 3 өрөө болон 6 өрөө байр нэг бий. Дийлэнх нь гурван өрөө байрууд байгаа.

-Танай байгууллагын зүгээс иргэдийн дунд яваад байгаа мэдээлэлд хариу өгөөч?

-Сошиалаар яваад байгаа мэдээллүүд шиг бид ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн бүгд хууль журмын дагуу явж шийдэгдсэн. Энд ямар нэгэн танил талаа харсан, хэн нэгэн дарга цэрэгт байр үнэгүй олгосон, тараасан зүйл байхгүй. Манай байгууллагын хувьд нэн тэргүүний зорилго бол эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хурдан хугацаанд төвлөрүүлэхэд анхаарч байгаа. Үүний хажуугаар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 80 м.кв-аас доош хэмжээтэй зарим орон сууцыг ажилчдадаа худалдан борлуулсан. Ингэхдээ тухайн үед хийсэн үнэлгээний дагуу 2.630.000 төгрөгөөр худалдах ажлыг зохион байгуулж байна. Тухайн мөнгө нь ЭМД-ын санд орох юм.

-29 байр гэсэн, үлдсэн 23 байрыг яах вэ?

-80-аас доош м.кв-тай байрт ипотекийн зээл гарна шүү дээ. 80-аас дээш м.кв-тай байруудыг бид нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ӨРӨНД АВЧИХААД ХЭДЭН ТӨГРӨГӨНД ӨГЧ БАЙГАА ЮМ. ДАВХАР АСУУДАЛ БАЙНА


Энэ талаар хувиараа өр барагдуулах чиглэлээр хуулийн зөвлөгөө өгдөг хуульч Б.Сарангэрэлтэй ярилцаа.


-Капитал банкны өрөнд хурааж авсан 29 байрыг ЭМДЕГ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ хэмээн авчээ. Үүнийхээ зургаад нь ажилчдынх нь ипотекийн зээл гарчихсан, байрандаа орохоо хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Улсын өрөнд хүлээж авсан барилгыг нэг байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр өгч болдог юм уу. Хуулиндаа ямар заалттай байдаг вэ?

-Хуулиндаа нийтлэг заалт байгаа л даа. Тухайн байрыг төр өрөндөө авч байгаа шүү дээ. Тэр өр нь дууссан юм уу. Тэр өр төлбөрийн асуудал аль шатандаа яваа юм. Өрөө төлж дуусаад, асуудлаа шийдэхээр явж байна уу. Төр авсныхаа дараа түүнийг зарцуулж байна уу гэдэг нь чухал.

-Өрөө төлж дуусаагүй байгаа л даа.

-Тэгвэл наана чинь нэг ашиг сонирхол яваад байна шүү дээ. Хэдэн төгрөгийн өрөнд авчихаад хэдэн төгрөгөнд өгч байгаа юм. Давхар асуудал байна л даа.

-ЭМДЕГ-аас тодруулахад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж ипотекийн зээлээр өгөөд түүнээс орж ирсэн мөнгийг ЭМД-ын санд төвлөрүүлнэ гээд байгаа. Энэ байж болох асуудал уу?

-Тэр зорилго нь харагдаж л байна. Гэхдээ заавал тэгэх шаардлага байсан юм болов уу. Төрийн байгууллага төрийн өрөнд авсан байрыг өөрийн нэр дээр аваад ажилчдаа ипотекийн зээлээр оруулна гэдэг өөр ашиг сонирхол дунд нь яваад байна. Хуулиндаа бол нэгдүгээрт, өр төлбөрийн асуудал нь яг хэдэн төгрөг вэ. Хэдэн төгрөг авлагад авч байгаа юм. Авч байх явцдаа түүнийг үнэлүүлж, үнэлгээ нь гарсан юм уу. Үнэлгээ нь гараад ипотекийн зээлээр зараад хэдэн жилийн дараа тэр нь төлөгдөх юм. Ийм утгагүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг гараад Дамно аудитын компаниар 2021 оны есдүгээр сард 1 м.кв-ыг нь 2.630.000 төгрөгөөр үнэлсэн гэсэн. Яг тэр үнэлгээгээр ажилчдаа ипотекийн зээлд хамруулаад зургаан хүнд зээлийн эрх үүсжээ. Энэ үнэлгээгээр байр аваад тэр нь хэзээ дуусах нь тодорхойгүй. Тэгэхээр ЭМДС бас алдагдал хүлээнэ гэсэн үг үү?

-Хуулиндаа нийт өр төлбөрт авах зүйлээ гаргана. Түүнээс цагдаад шалгагдаж байгаа хэдэн төгрөгний өрөнд ямар ямар объект, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө эхлээд авч байгаа юм.

Авсныхаа дараа захиран зарцуулах эрх үүснэ. Энэ асуудал дээр нэг талд нь төр байгаа. Төр өөрөө зөвшөөрсөн бол болох л байх. Зах зээлийн ханшийн зөрүүнээс хамаараад зургаан сар тутам үнэлгээ шинэчлэгддэг. Тэгэхээр хугацааг нь аваад үзэхэд дахин үнэлгээ хийх шаардлагатай болсон байна л даа.

-Засгийн газраас, ЭМДҮЗ-өөс гаргасан тогтоол журмыг зөвчөөгүй гээд байна л даа?

-Засгийн газар, ЭМДҮЗ ямар тогтоол хэзээ гаргасан юм бэ. Түүнийг нь тодорхой болгох хэрэгтэй.

-Улсын өрөнд хурааж авсан өрийг дуудлага худалдаагаар зараад орж ирсэн орлогыг тухайн санд нь төвлөрүүлэх ёстой юм биш үү?

-Энэ асуудал яг ямар шатандаа явж байгааг мэдэхгүй байна л даа.

-Төрийн өрөнд авсан барилгыг аваад өөрийн танил талдаа хямд өгөөд байна уу гэсэн хардалт л хүмүүсийн дунд яваад байна л даа?

-Ер нь тийм шинж агуулагдаж байна. Хэрэг шийдэгдээд дууссан бол өөрийн чинь хэлдгээр дуудлага худалдаа явагдах ёстой. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж хийгдэнэ шүү дээ. Ийм ийм объектыг авлаа. Нийт өр төлбөрийн тэдэн төгрөгийн үнийн дүнд энэ энэ үл хөдлөх хөрөнгүүдийг авч байна. Тэгээд юун түрүүн борлуулалтын ажил хийгдэнэ. Эхлээд үнийг тогтооно. Үнээ тогтоогоод түүгээр худалдаж авах уу, зарах уу гэдгийг шийднэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа заавал дуудлага худалдаагаар ордог.

Үнэ дээрээ хоёр тал маргалддаг байхгүй юу. Энэ яагаад 1 м.кв-ын үнэ нь 2.5 сая байгаа юм бэ. Өнөөгийн зах зээлийн үнэ нь 4.5 сая шүү дээ гэх мэтээр. Тэгсэн тохиолдолд дахиад үнэлгээ хийлгэнэ. Эсвэл үнэлгээн дээрээ зөвшөөрч болно. Үгүй бол дуудлага худалдаагаар зарчихаад тэр мөнгөө сан руугаа оруулж болно. Гэхдээ наадах чинь хууль гуйвуулсан байдал харагдаж байна. Төрийн алба руу өрөө шахаад л. Нарийн сайн харах л асуудал байна гэв.


АТГ, ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГЭЭС ЖУРАМ ГАРГАЖ ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭСЭН


Тус барилгын үнэлгээг хийсэн гэх Дамно аудитын компанитай холбогдоход тус компанийн мэдээллийн ажилтан дараахь тодруулгыг өгөв.


-Капитал банкны өрөнд хурааж авсан БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЭМДЕГ-т шилжүүлсэн барилгыг танай байгууллага 2021 оны есдүгээр сард үнэлгээ хийжээ. Тухайн үед яаж үнэлгээг тогтоосон юм бэ?

-АТГ, Эрүүгийн цагдаагийн ажлын хэсэг журам тогтоож тэр дагуу бид үнэлгээгээ хийсэн.

-Тэр үеийн ханш тийм хямд тогтохоор байсан гэж үү?

-АТГ, Эрүүгийн цагдаагийн ажлын хэсгээс журам гаргаж үнэлгээ хийлгэсэн. Хуулийн заалттайгаар үйл ажиллагаа хийсэн учраас Эрүүгийн цагдаагийн албаны зөвшөөрөлгүй олон нийтийн хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөх боломжгүй. ЭМДЕГ-ын үнэлгээ гэж тусдаа байсан. Та бүхэнд мэдээлэл өгч болох эсэхийг Эрүүгийн цагдаагийн албанаас лавлаад зөвшөөрөх юм бол мэдээлэл өгч болно.

-Хуульчаас энэ тухай асуухад зах зээлийн ханшаас шалтгаалж зургаан сар тутам үнэлгээг шинээр хийх ёстой гэсэн. Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?

-Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зургаан сар тутамд үнэлгээ шинжилгээ хийх шаардлагатай гэсэн заалт байхгүй. Гэхдээ үнэлгээний өдөр гэж тусдаа тайлбар байгаа.

Үнэлгээний өдөр гэдэг нь тухайн үнэлгээ нь тэдэн оны тэдэн сарын тэдний байдлаар гаргана аа гэсэн заалттай бол түүгээрээ л гарсан байгаа. Түүнээс биш зургаан сар тутамдаа үнэлгээ солигдож шинэчлэгдэх ёстой гэсэн журам байхгүй. Тогтоолынхоо дагуу л үнэлгээгээ гаргасан.

-Дахиж үнэлгээ тогтоох шаардлагагүй гэсэн үг үү?

-Түүнийг нь бид мэдэхгүй. Капитал банктай холбоотой үнэлгээний нэмэлт тайлбарыг Эрүүгийн цагдаагийн газрын зөвшөөрөлтэй л бид гаргана хэмээн хариулав.

Онцлох нийтлэлүүд