Эмэгтэй гар бууны 10 метрийн дасгал эхэллээ

Дөрвөн
жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн
Испанийн Гранада хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ
өдөр манай есөн тамирчин галын шугамд онч сорино. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны
10 метрийн дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ
Т.Баярцэцэг нарын буучид өрсөлдөх юм. Энэ дасгалд эхний таван байр эзэлсэн
тамирчид олимпийн эрхээ авах юм. Тэмцээний урьдчилсан буудлага Улаанбаатарын
цагаар 15.00-17.25-д болж, шигшээ буудлага 20.00-20.30 цагийн хооронд болно.
50
метрийн гурван байрлалаас 60 сум буудах дасгалд ОУХМ Г.Нандинцэцэг, ОУХМ
О.Янжинлхам, ОУХМ Ч.Нарантуяа нар буудна. Урьдчилсан буудлага 15.00-16.45 цагт,
шигшээ буудлага 18.00-19.00 цагийн хооронд болох юм. Энэ дасгалд эхний зургаан
байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ авах юм.
Мөн
50 метрийн гурван байрлалаас 120 сум буудах эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ
Н.Баярмаа, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Х.Бямбабаатар нар буудна. Урьдчилсан буудлага
17.30-23.45 цагийн хооронд болох бөгөөд шигшээ буудлага маргааш болно.