Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn “Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn "Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn “Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn "Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn
Нийгэм
2022.08.06 08:08

Эмэгтэй шатарчид Кубын багийг 3,5:0,5-аар хожиж VIII байрт бичигдлээ DNN.mn



Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын 7 дахь өрөгт Монголын эмэгтэй баг Кубын шигшээ багийг 3,5:0,5-аар хожиж, ээлжит ялалтаа авлаа.

Энэ удаагийн тавилд ОУЭИМ А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч, Б.Баярмаа хайнцсан байна. Харин эрэгтэй баг Хорватын шигшээд 1:3-аар хожигдлоо. Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээжээ.

Монгол улсын эмэгтэй баг шигшээ "А" категорид 8 дугаар байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, 3 дугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул 10 дугаар байрт, 4 дүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул 8 дугаарт тус тус бичигдэж байна.




Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг маань алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай "оюун ухааны дайн" хийнэ.

Монголын эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр 3 дугаар ширээнд 18-т бичигдлээ. Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно.



Онцлох нийтлэлүүд