ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.26 12:09

ЭМЯ: 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.09.26/ мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 313 ба үүнээс 303 хүн эдгэрсэн бол арван хүн эмчлүүлж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ-аас өмнө нь "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол өнгөрсөн долоо хоногоос даваа, лхагва, баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ.


Онцлох нийтлэлүүд