Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2021.10.15 07:10

Энэ онд бүртгэгдсэн авлигын 226 хэргийн 172 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг байжээ


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний найман сард 226 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 буюу 8.1% өссөнийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 23 (15.4%)-аар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (4.0 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин 2021 оны наймдугаар сард 22 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 7-оор буюу 24.1% буурсан байна.

.

Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас буурахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 5 буюу 21.7%, хахууль авах гэмт хэрэг 6-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 226 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад

  • 172 буюу 72% нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
  • 39 буюу 16.3% нь хахууль авах
  • 20 буюу 8.4% нь хахууль өгөх хэрэг
  • Нэг нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг
  • Гурав нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
  • Дөрөв нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Онцлох нийтлэлүүд