Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт явуулж байна DNN.mn Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км байна DNN.mn Кофе нойр, зүрхэнд муу нөлөөтэй DNN.mn DNN-СУРВАЛЖЛАГА: ​Хөрсний бохирдол гүний усанд нян үүсгэж байна DNN.mn Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ DNN.mn Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3508.06 төгрөг болж буурчээ DNN.mn ​Барууны танкууд Украинд ирэв DNN.mn "Виз найдвартай гаргана" гэх залиланд өртөхгүй байхыг зөвлөв DNN.mn О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ DNN.mn ЗГ: “Эрдэнэс Монгол” ХХК-иас 200 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ DNN.mn Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт явуулж байна DNN.mn Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км байна DNN.mn Кофе нойр, зүрхэнд муу нөлөөтэй DNN.mn DNN-СУРВАЛЖЛАГА: ​Хөрсний бохирдол гүний усанд нян үүсгэж байна DNN.mn Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ DNN.mn Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3508.06 төгрөг болж буурчээ DNN.mn ​Барууны танкууд Украинд ирэв DNN.mn "Виз найдвартай гаргана" гэх залиланд өртөхгүй байхыг зөвлөв DNN.mn О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ DNN.mn ЗГ: “Эрдэнэс Монгол” ХХК-иас 200 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ DNN.mn
Гадаад
2014.06.22 12:06

Эрдэмтэд боомын халдвар авчээ

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот дахь Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн 75 эрдэмтэн боомын савханцарын халдвар авсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар тус төвийн төлөөлөгч Пол Мичэн мэдэгдэхдээ уг хэрэг зургадугаар сарын 13-нд гарсан. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн харьяа нэгэн лабораторид ажиллаж байсан судлаачид нянгийн идэвхижилтийг бууруулахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авах ёстой байжээ. Тодруулбал, боомын савханцрыг нэг лабораториос өөр газарт шилжүүлэхдээ техникийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс судлаачид халдвар авсан байх магадлалтай гэнэ. Боом өвчний нууц үе нь 5-8 хоног байдаг зарим судалгаагаар 60 хоног үргэлжилдэг байна. П.Мичэний ярьснаар халдварын голомтод долоон судлаач ажиллажээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор үлдсэн ажилчдыг ч үзлэгт хамруулсан гэнэ. Мөн халдвар авсан судлаачдыг 60 хоногийн турш антибиотик уухыг зөвлөн, боомын эсрэг вакцин тарьжээ. Одоогийн байдлаар дээрх төвд буруутай этгээдийг тодруулахаар ажиллаж байна. Мөн энэ нь санамсаргүй тохиолдол байсан эсэхийг шалгаж байгаа аж. Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож, тус төвийнхөнтэй хамтран ажиллаж байна. Эл хэрэг нь гэмт хэргийн шинжтэй гэж  хэлэх үндэслэл одоогоор алга” гэв.

Онцлох нийтлэлүүд