Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ
Цаг үе
2015.01.03 01:01

Эрдэнэбатхааны удам

1921 оны Ардын хувьсгалын дараа Гэгээрлийн яамыг анх байгуулж манай боловсролын салбар үүсэн байгуулагдсан түүхтэй. Жамьян гүнг Гэгээрлийн сайдаар томилсон боловч тэрээр гурван сарын дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Түүний оронд Гусиное озёрскоос Хүрээнд ирээд удаагүй байсан Эрдэнэбатхааныг томилсонтухай түүний отгон хүү Э.Агваандорж гуай ярьсан юм. Э.Агваандорж гуай Эрдэнэбатхааны отгон хүү, ардын жүжигчин, төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч Э.Оюуны дүү. Өдгөө 90 шүргэж яваа ч тун ануухан харагдах бууралтай аав, ээж, эгч, ах нарынх нь талаар яриулах завшаан тохиосон юм.

Эрдэнэбатхаан Эрхүүгийн гимнази, дараа нь багш нарын семинарыг дүүргэсэн. Түүний жинхэнэ нэр Никита Федорович Бутуханов. Монголд ирээд Эрдэнэбатхаан хэмээн нэрээ монголчилжээ. 1905 онд Орост ажилчин тариачдын бослого гарснаас хойш улс орны байдал тогтворгүй хэвээр байсан үе. Орост хаант засгийг эсэргүүцэн нэлээд бужигнаж байсан тухайн үед Эрдэнэбатхаан тэрс үзэлтнүүдтэй нийлдэг байсан тул улс төрийн хувьд найдваргүй хэмээгдэж Эрхүүгээс Русино озёрскт цөлөгджээ. Цөллөгт байхдаа Хүрээнээс очсон соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановтой танилцав."Монгол тусгаар улс болсон. Нийслэл Хүрээ их гоё байгальтай сайхан газар. Баруун, зүүн талаар нь гол урссан, ой, модтой. ЭхнэртэйгээМонголд очижамьдар. Монголд хийх ажил их байна" хэмээн ятгасаар түүнийг Хүрээнд авчирсан гэдэг. Эхэн үедээ Эрдэнэбатхаан эхнэр Цэцэгийнхээ хамт Судар бичгийн хүрээлэнд өдөр болгон сууж нэг жилийн дотор хуучин монгол бичгийг сурчээ. Олон хэл мэддэг байснаас гадна аргагүй л хэлэнд авьяастай тул хурдан сурсан байх хэмээн Э.Агваандорж гуай ярив. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны дарга байхдаа ч, Гэгээрлийн сайд болсныхоо дараа ч тухайн үеийн Монголын Засгийн газрынбичиг баримт, тогтоол зэргийг тэрээр ихэд нямбайлан бичсэн нь одоо болтол улсын архивт хадгалагдаж байдаг.

Эрдэнэбатхааныг Монголд ирэхэд Бодоо, Догсом гээд боловсролтой хүмүүс байсан аж. Тэр дундаа Бодоо бусдаасаа гойд илүү байсан гэдэг. Орос хэлтэй, Оросын Элчин сайдын яаманд сүрхий нэр хүндтэй. Эрдэнэбатхаан 1929 онд хүртэл Гэгээрлийн сайдын албыг хашихдаагэрийн бараа хардаггүй байсан тухай ээж Цэцэг нь хожим хүүхдүүддээ дурсан ярьдаг байжээ. Батсүмбэр, Мандал зэрэг сумдад анхны сургуулийг байгуулснаар энэ ажлынх нь хүрээ тэлжээ. Хөдөө явахдаа хөтөлгөө морьтой гараад л явна. Гэртээ байхдаа бичгийн ширээний араас салахгүй.Сайд Эрдэнэбатхаан монгол залуус Орост бус, харин барууны өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмших ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан хүн. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Түүний хичээл зүтгэлээр анх удаа Монголын залуус баруун Европт Франц, Германд суралцахаар явсан. Сайд өөрөө хүүхдүүдээ сонгож, сургуулиудад нь хүргэж,айлуудаар тарааж өгөөд, Берлинд хэсэг хугацаанд ажиллаж, Монголын газрын зураг хэвлүүлэх, сурах бичиг, хэвлэлийн үйлдвэр, бичгийн машин захиалах, киноны тоног төхөөрөмж, цахилгаан дизель станц авчрах зэрэг маш чухал ажлуудыг амжуулаад иржээ.Анхны 29 хүүхдийн хоёр нь Францад, үлдсэн нь Германд сурч, хожмоо Монголын шилдэг сэхээтнүүд болсон.Д.Нацагдорж, Наваан-Юндэн гээд тэднийг монголчууд андахгүй.

ОРОСТ СУРАХААР ЯВААД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ

Гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа чамлахааргүйихийг хийсэн түүнийг Монгол Ардын Намыг МАХН хэмээн нэрлэсний дараа 1929 оны Их хурлаар "баруунтан" хэмээнбуруутган ажлаас нь халсан байна. Угийн сурч боловсрохыг эрхэмлэдэг байсан тэрээр Ленинградын Дорно дахины дээд сургуульд монгол хэл соёл заах, улмаар философийн ухааны доктор хамгаалахаар явсан байна. Орост суралцаж байхдаа 1931 онд нутагтаа иржээ. Тэгэхэд отгон хүү Э.Агваандорж нь дөрөвхөн настай байжээ.Удаан хугацаагаар хол байсан болохоор бяцхан хүү эхэндээ ааваасаа ихэд бишүүрхэж байжээ. Эрдэнэбатхаан хамгийн сүүлчийн удаа гэртээ ирж, эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж байсныг хэрхэн мэдэх билээ. Удалгүй Орос руу буцсан бөгөөд аймшгийн хэлмэгдүүлэлт түүнийг хүлээж байсан юм. Түүнээс хойш өдөр алгасалгүй хүлээж суусан хань, таван хүүхэд нь түүнийг хилс хэргээр баригдсан гэдгийг огт мэдээгүй гэдэг. Сураггүй болоод 19 жил өнгөрсний дараа буюу 1956 онд нөхрийг ньцагаатгасан бөгөөд түүнээс хожууэхнэрт нь дуулгасан байна. Тэгэхэд лнас барсан гэдгийг нь анх мэдсэн гэдэг.

Эрдэнэбатхааныг 1937 оны есдүгээр сарын 22-ны өдөр баривчилсан аж. Амруулах нэрээр Крымд аваачсан Эрдэнбатхаан,Элдэв-Очир, Мэргэн гүн Гомбожав, Цэвээн Жамсранов, Ц.Дамдинсүрэн, Гэндэн гээд Монголын төр засгийн зүтгэлтнүүдийг Крымд бүгдийг нь цувуулан дуудаж баривчилсан байдаг. Эрдэнэбатхааныг Ленинградын аймшигт гяндангуудаар хоёр жил хагасын хугацаанд эрүү шүүлт тулган байцаасны эцэст 1940 оны хоёрдугаар сард найман жилийн ял өгөхдөө Зөвлөлт засгийг унагаах гэсэн, Сталины амь насанд халдах зорилготой Троцкийн бүлгийн гишүүн, Германы тагнуул, Японы тагнуул, Панмонголизм буюу Японы удирдлагаар Монголын их гүрнийг байгуулахыг санаархсан гэсэн хэргээр яллажээ. Түүнийг олон жил шоронд хорьж, байцаан тамлан яргалж, эцэст нь ГУЛАГ-т явуулж, 1942 оны нэгдүгээр сард нас барсан болохыг нь гуч охин А.Саруул нь 2000 оны эхээр архивт олон хоногийн туршид сууж бүх бичиг баримттай танилцаж мэдсэн аж. Түүнийг Зөвлөлтийн шүүхээс цагаатгасан ба нэгэнт амь насаа алдсан түүний үйлдсэн гэгдэх хэрэг нь нотлогдоогүй гэсэн хагас хуудас цаас л үлджээ. 19 жил сураггүй байх хугацаанд нь гэргий Цэцэгийнх нь чихэнд "Эрдэнэбатхаан өөр эхнэртэй болсон. Орост амьдарч байгаа" гэсэн янз бүрийн цуу яриа хүртэл хүрч байсан гэдэг.

ЭРДЭНЭБАТХААНЫ ШАР ОХИН

Эрдэнэбатхаан амьд сэрүүндээ хүүхдүүдээ заавал бичиг үсэгтэй боловсролтой болгохыг захидаг байжээ. Ялангуяа ууган охин Э.Оюуныг юм сурах хүүхэд хэмээн онцолно. Тэрээр Ленинградыг зорихдоо охин Оюуныг аваад явжээ. Гэвч нэг жилийн дараа "гэрээ санаад байна" гэснээр буцаажээ. Нөхрийнхөө захисныг Цэцэг гуай биелүүлсэн. Нөхөр нь сураггүй болсны дараа хөөцөлдсөөр охин Оюуныг Эрхүүгийн Рабфакт явуулсан байна. Догсом, Лосол хоёр ч их тусалж дэмждэг байжээ. Гэвч гурван жилийн сургуулийг Э.Оюун ердөө нэг жилийн дотор суралцаж бүх шалгалтыг нь өгчихөөд буцаад ирсэн гэнэ. Учир нь Ленинградад аавтайгаа байхдаа бүгдийг нь заалгачихсан байжээ. Ингээд Эрхүүгээс эргэж ирэхэд Э.Оюун гуайд сурах газар байсангүй. Өөрөө заавал театрт ажилд орно гэхэд ээж нь "Чи авьяасгүй шүү дээ" гэнэ. Хариуд нь"Би шанз тоглож чадна" хэмээн тайлбар хийдэг байв. Санасандаа хүрч театртаа ч орж. "Хий гэсэн бүхнийг нь хийнэ" гэсэн болзолтойгоор ажилд оржээ. Үнэндээ бол анх цэвэрлэгчийн орон тоон дээр авсан байдаг. Тоос шороогоо арчиж дуусчихаад жүжигчид хэрхэн сургуулилт хийж байгааг хараад суучихдаг байсан жижигхэн шар охин удалгүй сургагч Робинович гэгч театр ажиллахаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтний хэлмэрч болов. Бөмбөгөр ногоон театр дөнгөж нээгдэж байсан тэр үед Цагааны Цэгмид,Цэвээн, Ичинноров, Чимид-Осор, Цэндээхүү гээд манай нэртэй жүжигчидтэй цуг ажиллаж байлаа. Сургагч Робинович нь Оюун гуайг найруулагч болоход нь маш их нөлөөлсөн. Түүний хэлмэрчээр ажиллаж байхдаа анхныхаа жүжгээ орчуулсан гэдэг. Бямбын Ренчин гуай нэг удаа "Эрдэнэбатхааны шар охин юм орчуулна гэж үзүүлэх юм. Бөөсийг нь түүх гэж би их ядарч байна" хэмээн ярьж байсныг Э.Агваардорж гуай дурсан ярихдаа инээж байлаа. Аав шигээ уйгагүй хөдөлмөрч, үргэлж л ном шагайж юм бичиж сууна. Оросын их зохиолч С.Грибоедовын"Горье от ума"-г орчуулахдаа "Ухаантайгаасаа болж их зовж байгаа хүн гэлтэй биш дээ" хэмээн бөөн бодол болж байсан гэдэг. Ингээд "Ухаантны зовлон" хэмээн маш оновчтой орчуулсан бүтээл төрсөн. Бидний сайн мэдэх, үзэх дуртай "Ийм нэгэн явдал", "Амьдрал нулимсанд дургүй" зэрэг кинонуудыгЭ.Оюун гуай орчуулсан юм. Тэрээр Б.Ренчин зэрэг Монголын нэртэй номын хүмүүсээс ихийг суралцжээ. Намдаг гуайгаас зохиол бичихийг сурна хэмээн Сөгнөгөрт цуг зусланд гардаг байжээ. Э.Оюун гуайг найруулагч болоход нь Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Уварова ихэд нөлөөлсөн гэдэг. Хожим нь Э.Оюун ГИТИС буюу Москвагийн театр урлагийн дээд сургуульд Данзанравжаагийн бүтээлээр докторын зэрэг хамгаалахаар очсон. Түүний докторын ажилтай танилцсан багш нар нь "Та аль хэдийнэ доктор болчихсон хүн байна шүү дээ" гэж байжээ. Э.Оюун гуайг Намын Төв Хорооны үзэл суртлын дарга бол гэхэд"Би дийлэхгүй" гээд ихэд дургүйлхэж байжээ. Ардын жүжигчин, төрийн шагнал олгосны дараа Хөдөлмөрийн баатар болгоё гэхэд нь "Надад хүндэднэ" гээд аваагүй байна. Одон тэмдэг, шагнал, магтаалд тун дургүй, зөвхөн хийж бүтээхийн төлөө уйгагүй ажилладаг байсан эгчийнхээ тухай Э.Агваандорж гуай ярихдаа "Арай дэндүү ихажилладаг байсан" хэмээж байв.

Эрдэнэбатхааны хүүх­дүүд болох Оюун, Карма, Зандармаа, Раднаа, Агваандорж гуай нар бүгд л салбар салбартаа тэргүүлж явсныг хүмүүс сайн мэднэ. Аав нь "баруунтан" хэмээн буруутгагдан хавчигдаж явсан ч ээж Цэцэг нь хөөцөлдөж байж хүүхдүүдээ сургууль соёлоор явуулсны ач тус юм. Э.Агваандорж гуай ч ялгаагүй. Тэднийх одоогийн Гадаад хэргийн яамны ард байсан бөгөөдЭлдэв-Очир, Догсом, Лосол гуайнхтай айлбайж хүүхдүүдтэй нь цуг тоглож өсчээ. Э.Агваандорж гуай Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж насаараа энэ салбарт ажилласан. III цахилгаан станцын даргаар олон жил ажилласан буурлын зээ охин нь нэрт загвар өмсөгч С.Төгс. Хилийн чинадад Монголын нэрийг гаргаж яваа сайхан бүсгүй. Харин Э.Агваандорж гуай эхнэр Ичинхорлоогийнхоо хамт нэрт загвар өмсөгч зээ охиныхоо бяцхан охиныг хэрхэн өсөн торниж байгааг харж суугаа азтай буурлууд юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Онцлох нийтлэлүүд