Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn
Нийгэм
2014.05.07 08:05

“Эрдэнэс таван толгой” компани хувьцаагаа авч болно гэв

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс иргэдэд “Эрдэнэс таван толгой” компани 1072 ширхэг хувьцаагаа бэлэн мөнгөөр авах бус хувьцаа хэлбэрээр авах нь хамгийн зөв сонголт” хэмээн зөвлөлөө. Учир нь одоогоос 20 орчим жилийн өмнө Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэсэн долоон мянган төгрөгийн үнэтэй цэнхэр, ягаан тасалбар авсан 447 мянган иргэдийн зарим нь өнөөдөр ашгаа хүртээд сайхан амьдарч байгааг дурдав. Тэд зөв сонголт хийснийхээ дүнд том компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж, ногдол ашиг авч байгаа. Мал авсан иргэд мянгат малчин болчихсон, тоног төхөөрөмж авсан нэг нь хөл дээрээ зогссон өөрийн гэсэн үйдвэртэй болжээ. Танд уг тасалбар байгаа бол одоо ч ашиглаж болох аж. Эмээ, өвөөгийн чинь нэр дээр байдаг ч нас барсан бол шилжүүлэн авах боломжтой гэнэ. Энэ үйл явдлыг давтсан явдал болсон нь иргэн бүрт “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тараасан хэрэг юм байна. Учир нь “Эрдэнэс таван толгой” хувьцаат компани 320 жилийн настай, өгөөжөө өгөх томоохон орд юм. 1072 ширхэг хувьцаагаа бэлэн мөнгөөр сольсон оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хоёр жил дараалан авсан бол өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая орчим төгрөг хуваан авсан. Харин 1072 ширхэг хувьцаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж мэдүүлсэн иргэд одоо хэрнэ мөнгөө аваагүй байгаа бол хувьцаа авна гэсэн иргэдийн 770 мянга нь нэрийн данс нээлгэж, 330 мянга нь дансандаа хувьцаагаа шилжүүлжээ. Хэрэв хувьцаа биш мөнгө авна гэсэн иргэд бодлоо өөрчилсөн бол Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд өргөдлөө өгөх боломжтой юм байна. Тус газар таны өргөдлийг зохих газарт нь хүргэснээр та 1072 ширхэг хувьцаагаа авах боломжтой болох аж.

Онцлох нийтлэлүүд