Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn
Спорт
2014.05.06 10:05

Эрчимийнхэн дараагийн шатанд өрсөлдөнө

Хөлбөмбөгийн хөгжлөөр тивийн хэмжээнд чансаа доогуур орнуудын өрсөлддөг Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээний “С” хэсгийн тоглолтууд Монголд болж, эх орноо төлөөлөн оролцсон “Эрчим” клуб хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Клубын төвшинд зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил хамгийн сүүлийн удаа болж буй юм. Тэмцээнд дотоодын лигтээ түрүүлсэн 11 орны баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын Үндэсний лигийн аварга “Эрчим” клубын хувьд Непалын “Манан Маршианди” болон Камбожийн “Свейрин” багуудтай “С” хэсэгт сугалаа таарсан билээ. Хэсгийн эхний тоглолт тавдугаар сарын 1-нд Непал болон Камбожийн багийн тоглолтоор эхэлж, 6:3 харьцаатай “Манан” ялалт байгуулсан. Харин “Эрчим” клубын тухайд тавдугаар сарын 3-нд Камбожийн “Свейрин”-тэй тоглосон байгаа.

Хэсгийн эхний тоглолтоо Камбожийн багийн эсрэг хийсэн монголчууд 3:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Тус тоглолтод “Эрчим” клубын залуу тоглогч, 19 настай С.Гал-Эрдэнэ хет-трик хийснээр багаа ялалтад хөтөлжээ. Харин өчигдөр болсон тоглолтод Непалын “Манан” болон Монголын “Эрчим” клубүүд 0:0 харьцаатай тэнцлээ.

Ийнхүү “С” хэсгийг Непалын “Манан” дөрвөн оноотой тэргүүлж, “Эрчим” клуб ижил оноотой боловч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдсэнээр дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Камбожийн “Свейрин” клуб хэсгийн хоёр тоглолтдоо ялагдал хүлээснээр тэмцээнийг орхиж байна.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд