Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Нийгэм
2022.11.29 05:11

Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа DNN.mn

Махны экспортыг хөгжүүлэх замын зураг гаргахаар төлөвлөж байна – updown.mn

Хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалсан хүнсний хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортод гаргах боломжийг бий болгоход онцгой анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан батлууллаа.

Энэхүү бүсийг олон улсын шаардлагад нийцүүлэх зорилгоор мал эмнэлгийн хяналтын цэг, лаборатори байгуулах, эм урвалж, тоног төхөөрөмж, бэлчээрийн уст цэг, хамгаалалтын байгууламж барих замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон мал аж ахуй эрхэлж, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг бүрдүүлэх, хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

- Баруун бүс - Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн бүх нутаг дэвсгэрт,

- Төвийн бүс - Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумын бүх нутаг дэвсгэрт

- Зүүн бүс - Хэнтий аймгийн Дадал суманд 50.0 мянган га хүртэл талбай, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний 120.0 мянган га хүртэл талбайд тус бүсийг байгуулснаар

  1. Мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол бүрэн хамруулж, үржлийн бус эр сувай малыг эрчимтэй шахаж бордон эдийн засгийн эргэлтийг сайжруулж,
  2. Өвс, тэжээлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ технологи, инновацыг нэвтрүүлнэ.

Энэхүү тусгаарлах бүс байгуулагдсанаар дараах үр ашиг, ач холбогдолтой. Үүнд:

  1. Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй эрүүл бүс бий болно,
  2. Мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, үйлдвэрлэл тогтвортой явагдана,
  3. Олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлнэ,
  4. Малын гаралтай бүтээгдэхүүнийг тогтмол зах зээлд нийлүүлнэ,
  5. Үржлийн бус эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мал чанар, үүлдэр угсааг сайжруулна,
  6. Мал сүргийн тооны хэт өсөлтийг бууруулж, бэлчээрийн даац, ачааллыг багасгана,
  7. Бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ,
  8. Малчдын орлогыг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Онцлох нийтлэлүүд