Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Улс төр
2022.11.09 12:11

Э.Батшугар: Есөн сарын байдлаар 220-350 сая төгрөг цаасан хэвлэлд зарцуулсан. Тиймээс богино хугацаанд Е-баримтыг шууд бүртгэдэг болохыг зорьж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.


-Татварын бүртгэлийн системийн нэг ахиц дэвшил яах аргагүй Е баримт болсон. Е баримтын цаасан хэлбэрийг халж цахим системд нэвтрүүлэх талаар сүүлийн үед нэлээд яригдаж байна. Тус ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

-Е-баримтын цахим шилжилтийн тухайд томоохон амжилт олсон. Гэвч өнөөдөр ямар асуудал тулгарч байна гэхээр татварт бүртгүүлэх QR кодыг гар утасны аппликэйшн ашиглан уншуулж байна. Зарим тохиолдолд баримтын QR код нь элэгдсэнээс уншихгүй байх, улмаар гар ажиллагаагаар бичих, зарим тохиолдолд баримтаа хаяж гээх тохиолдол ч гардаг. Өнөөдөр Монгол Улсын төлбөр тооцооны 90-ээс дээш хувь нь цахим руу шилжчихсэн байна. Өөрөөр хэлбэл, картаар юм уу, мобайл аппликэйшн ашиглан хийж байгаа.

Тийм учраас аливаа бараа бүтээгдэхүүн худалдан авч, төлбөрөө төлсөн иргэнд цаасаар Е баримт олгохоос илүүтэй автоматаар татварын нэгдсэн системд бүртгэх боломжтой. Иргэд, ААН-үүд худалдан авалт бүр нь татварын нэгдсэн систем, Е баримтад бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Үүний үр дүнд цаг хугацаа хэмнэж, хүнд суртал багасахаас гадна цаасан хэвлэлд зарцуулах зардлын хэмжээ буурна. Дотооддоо судалгаа хийж үзэхэд, энэ оны эхний есөн сарын байдлаар 220-350 сая төгрөг цаасан хэвлэлд зарцуулсан байна. Е- баримтын цаасыг нэг удаадаа уншуулаад л хаячихдаг. Тэгвэл Е-баримтыг шууд бүртгэдэг болсноор эдийн засгийн бодит хэмнэлт гарна. Хоёрдугаарт, иргэн, аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт автоматаар Е- баримтад бүртгэгдсэнээр хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Хамгийн чухал нь монголчууд ямар нэгэн байдлаар гадны туслалцааг авахгүйгээр дотоодын нөөц бололцоогоо ашиглаад уг цахим шилжилтэд шилжиж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бид технологийн олон дэвшил ашиглаж Е-баримтыг шууд бүртгэх нь байтугай Е-Mongolia системийг ашиглан төрөөс үзүүлдэг 685 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болсон. Энэ бол маш том дэвшил. Гол нь технологийн шийдлээ оролцогч талууд өргөн хүрээндээ шийдэх ёстой. Тэгэхгүй бол татварын систем, арилжааны банкууд, кассын машинд өөр өөр систем ашиглах юм бол асуудлыг шийдэхэд хэцүү. Тиймээс дундын шийдэл гаргаад нэгдсэн нэг системтэй болчихвол асуудлыг бүрэн шийдэх боломжтой.

-Энэ оны сүүл үе ирчихлээ. Хэзээнээс Е-баримт шууд бүртгэгдэх боломжтой болох вэ?

-Ямартаа ч байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Цахим яамнаас ч мөн тус ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Иргэд, ААН-үүдийн өдөр тутмын төлбөр тооцоонд шууд нөлөө үзүүлэх учраас аль болох богино хугацаанд ажил хэрэг болгохыг зорьж байна.

-Цахим шилжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл

ямар хэмжээнд байх вэ. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх тохиолдол бүх шатанд байгаа шүү дээ?

-Энэ асуудал дээр олон улсын практик, туршлагуудыг судалсан. Хамгийн оновчтой шийдэл бол төр нь дэд бүтцээр тодорхой хэмжээнд хангаж өгч, стандартаа тогтоогоод түүндээ хяналт тавих ёстой. Харин хувийн хэвшил нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу цахим платформынхоо хөгжүүлэлтийг хийж, нууцлал, аюулгүй байдал, хэрэглэхэд хялбар, энгийн байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангаж төрд хүлээлгэн өгөх ёстой. Төрд хүлээлгэн өгөөд орхих бус цаг тухай бүрт нь хөгжүүлэлтийг нь хийгээд явах нь хамгийн зөв жишиг. Учир нь төр нь хувийн хэвшилтэй хүний нөөц, эдийн засгаараа өрсөлддөг баймааргүй байна. Өөрөөр хэлбэл, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг биш дэмждэг байна. Үүний үр дүнд эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэнэ, хувийн хэвшил хөгжих бололцоо нь нээгдэх юм. Цаашлаад Монгол Улсдаа амжилттай нэвтрүүлсэн цахим платформуудаа гадагш гаргах чухал алхам болно.

-Сүүлийн үед уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний ил тод байдлын асуудал нэлээд хөндөгдөж байна. Та хил гаалийн бодлогыг цахимжуулж иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Манай улсын гаалийн статистик мэдээллийг аваад үзэхээр цэвэр экспорт буюу худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гардаг. Харамсалтай нь төлбөрийн тэнцэл нь сөрөг гардаг. Үүнээс үзэхэд энд ямар нэгэн байдлаар зөрчил байгаа гэсэн үг. Магадгүй гааль дээр бүртгэгдэж байгаа экспорт нь дэлхийн зах зээлийн үнээр бүртгэгддэг. Харин манайд орж ирж байгаа долларын хэмжээ нь уурхайн аман дээр байгаа үнийн дүнгээс ч бага дүнгээр бүртгэгдэж байгаа зөрчил гарсан. Үүний уршгаар ханшид дарамт өгч доллар чангарч, төгрөг суларч байгаа. Үүнийг засахын тулд хамгийн эхэнд уул уурхайн гэрээнүүдээ ил тод болгох ёстой. Тухайлбал, Эрдэнэс таван толгой компани БНХАУ-ын ямар компанитай хэдэн тонн нүүрсийг ямар өртгөөр худалдах гэрээ хийсэн нь ил тод болох ёстой. Түүнчлэн гэрээний дагуу хичнээн доллар манай улсад орж ирж, юунд зарцуулагддаг асуудлыг ил тод болгох учиртай. Ингэж тод болгохын тулд уул уурхайн биржийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Биржтэй болсноор бүх асуудал ил тод болохоос гадна үнийн тухайд дэлхийн жишигт хүргэх бололцоо нээгдэнэ. Учир нь худалдан авагчид хоорондоо өрсөлдөж, үнэ хаялцаж худалдан авах бололцоо нээгдэнэ. Нэг ёсондоо хаалттай орчинд, хуйвалдаж байгаад худалдах, худалдаж авах тухай ойлголт биш. Жигд гараанаас, шударга өрсөлдөөд худалдан авах боломжтой болно. Үүний үр дүнд гаднаас орж ирэх доллар, валютын урсгал нэмэгдэнэ, уул уурхайн компаниуд ил тод болно, хээл хахууль алга болох зэргээр эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ.

-Цахим шилжилт, хөгжлийн талаар ойрын таван жил эрчимтэй ярьж байна. Цаашлаад дэлхийд гарах том амбицтай гэдгээ та дээр дурдсан. Тэгвэл манайд дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангах хүний нөөцийн чадамж хэр байна вэ?

-Монгол Улсын мэргэжилтнүүдэд дэлхийд гарах бололцоо бүрэн байгаа. Учир нь мэдээлэл технологийн салбар газарзүйн байрлалаас үл хамаардаг. Монголд, АНУ, Япон, Энэтхэгт төгссөн оюутнуудын гараа нь ижил байдаг. Учир нь хаана сурснаас үл хамаарч тэд программ хангамж бичдэг нэг л хэл сурч байгаа. Тэд зөвхөн бүтээгдэхүүнийхээ чанар, оюун санаагаараа өрсөлддөг. Нүүдэлчин удамтай Монголын залуус харьцангуй уян хатан, сийрэг сэтгэж чаддаг. Бусдын олж хараагүй өнцгийг олж хараад түүнд тохирсон шийдлийг санал болгодог. Энэ чадвараа технологийн салбарт бүрэн дүүрэн ашиглаж чадвал дэлхийн ямар ч компанитай өрсөлдөх бүрэн бололцоотой болно. Бид далайд гарцгүй ч оюун ухаанаа байршлаас үл хамаарч экспортод гаргах боломж бүрэн бий. Тухайлбал, эх орондоо төгссөн залуус компани байгуулаад Казахстан улсын хамгийн том үүрэн телефоны оператор компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компанийн хамт олон дэлхийн олон орны кампаниудтай өрсөлдөөд тендерт нь ялсан. Энэ бол ганцхан жишээ. Энэ дан ганц уул уурхайн экспортыг дэмжих бус экспортоо солонгоруулах зорилтыг дэмжиж байгаа бодлого юм.

Онцлох нийтлэлүүд