Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо
Нийгэм
2021.07.23 11:07

​Э.Даваажамц 2100 гаруй километр гүйхдээ мандуулж явсан Төрийн далбаа, цэргийн дүрэмт хувцсаа музейд хадгалууллаа

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц энэхүү хол замыг туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсын хамтаар Монгол цэргийн музейд хадгалууллаа.


Ахлах ахлагч Э.Даваажамц нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймгийн 90 жил, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ зургаадугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхэлсэн бөгөөд 46 хоногт 2,127 км замыг туулснаар энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.

Тэрбээр эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анх удаагаа сургалтын зэвсгийг явганаар хүргэсэн гэдгээрээ онцлогтой.

Д.Ганзориг: Эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе" хэмээв.

Ийнхүү түүний амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд музейн хамт олноос “Дурсамж” гардууллаа.

Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц өөрийн багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.

Онцлох нийтлэлүүд