Өдрийн сонин үнэнийг хэлнэ
С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна
2021.08.17 10:08

Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг бөхчүүд эсэргүүцэж байна

Нийтлэлч: Өдрийн сонин


Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм байна.

Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.