
2022.05.12 07:05
Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассаныг хүчингүй болгожээ DNN.mn
Нийтлэлч: Өдрийн сонинХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан. Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ. Улмаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх нь нээлттэй болсон байна