ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.09.12 12:09

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Өнөөдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр болж байна. Эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртэж, энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм.

Онцлох нийтлэлүүд