Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn
Булангууд
2022.05.31 01:05

Э.Сэлэнгэ: Хон хэрээ их ухаантай, бас эрх DNN.mn


Э.Сэлэнгийн тэжээдэг байсан Цагаанаа нэртэй хон хэрээ

“Хар хэрээ гуаглалаа, муухай юм аа...”, “Хар хэрээ шиг тас хар юм”, “Хэрээ шиг пөөнийсөн юм чинь...”, “Хэрээ шиг дотортой” гэж ер нь тааламжгүй юмаа хэрээтэй зүйрлэх хандлага бий. Ер нь хэзээнээсээ монголчууд хэрээнд дургүй болсон нь тодорхойгүй. Гэтэл үүх түүхэнд хэрээтэй холбоотой баримтууд бий. Эрт үед бөө зайрангуудын хэлмэрч нь хэрээ байсан гэдэг бөгөөд үүнээс үүдэж хэрээг тэнгэрийн хэлмэрч гэдэг байжээ. Харагдах байтал нь хар ч авчирдаг хэл нь цагаан. Ёр бэлгээрээ хунгаас цагаан гэх нь ч бий. Тэр ч бүү хэл үнэнч хайрын бэлгэдэл хун шувуу гэдэг ч яг амьдрал дээр хэрээ шиг үнэнч шувуу байдаггүй гэнэ.

Ижил хосдоо, өсгөсөн эзэндээ хэрээ шиг үнэнч, найрсаг шувуу байдаггүйг хэрээ сонирхогч, тэжээгчид ярьж байна. Хун шувууг гоо үзэсгэлэнтэй хэмээн биширдэг ч яг тулбал муухай ааштай, уур нь хүрвэл ганц дэвэлтээрээ жижиг амьтныг хөнөөх чадалтай авир муутай жигүүртэн. Гэтэл хэрээ харагддагаасаа огт өөр, найрсаг, эрх, нялуун шувуу юм байна. Нялх ангаахайгаа тэжээхээс гадна сүргийнхээ гэмтэж бэртсэн юм уу, өтөлж хөгширсөн хамаатны хэрээнүүдээ ч асарч, хооллодог халамжтай, гэр амьтай, нийтэч амьтан юм байна.

Дэлхий дээр хэрээний овогт багтах 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу бий. Хэрээ байгальд амьтны сэг зам, жижиг сээр нуруутан, шавьж, ургамлын үр, тариагаар хооллодог. Хавар бусад шувуудаас эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод бут, бургас, хадан цохио, байшин барилгуудад үүрлэн 3-9 ширхэг өндөг гаргана. Энэ овогт багтдаг шувууд ухаалаг байдгаараа онцлогтойг шувуу судлаачид тэмдэглэжээ. Өөрийн үүрэндээ таалагдсан элдэв чамин өнгөтэй, гялалзсан шил, толь, гялтгасан эд зүйлс, зүүлт мэтийг авчирч хадгалан өмчирхдөг нь бусад шувуудаас ялгагддаг нэг өвөрмөц зан араншин нь юм.


Хэрээнийхэн овгоос Монгол оронд 12 зүйл шувуу нь нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай юм. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд тархан хаа сайгүй амьдардаг. Харин саарал хэрээ Монголд бараг байдаггүй. Монголын судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ 1.8 кг жин хүрч байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байсан нь энэ судалгаагаар тогтоогджээ.

Хэрээ хосоороо амьдардаг. Нэг хостойгоо энэ насаа элтэл хамт, насан туршдаа амьдарна. Нэгнээ үхвэл араас нь үхдэггүй. Харин ч үр удам, ирээдүйгээ бодон хажуугийн хосоо бараадан эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг бөгөөд харин дахин өөр нэгэнтэй ханилдаггүй, үлдсэн амьдралаа бэлэвсэн чигээрээ өнгөрөөдөг үнэнч шувуу аж.

Хэрээ өндөр мэдрэмжтэй, зөнч учир дэлхийн аль ч орны бөө, удган, зайрангууд ихэд хүндэтгэдэг бөгөөд онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршиж хүссэн газартаа нисч явдаг хэмээн үзэх нь бий. Эрдэмтэд хэрээний ухааныг судлаад аливаад дасан зохицох өндөр чадвартай хэмээсэн байдаг. Хүмүүс 33 авиа ашиглаж хоорондоо ярилцаж, харьцдаг бол хэрээ 46 орчим авиа гаргаж өөр хоорондоо харьцдаг. Ангаахай байхад нь хэрээний дуу авиаг ялгах боломжгүй бөгөөд томрох тусам нь дуу хоолойнд нь авианууд нэмэгддэг гэнэ. Хэрээ урт насална. Хүний насаар тооцвол 45-60 жил амьдарна. Хэрээ өндөглөөд 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирнэ. Хэрээ жил болгон шинэ үүр засдаг бөгөөд түүний хуучин үүрийг шонхор, сар шувууд эзэмшдэг.

Монголд хэрээ сонирхогч, тэжээгч, судлаач олон бий. Тэд цахим орчинд нэгдэж хэрээний тухай мэдээллээ солилцдог хэд хэдэн фэйсбүүк бүлгэмтэй.


Хэрээ сонирхогч Э.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрээрээ Цагаанаа гэх хон хэрээ тэжээж байсан туршлагатай нэгэн.


-Та хон хэрээ тэжээж байжээ?

-Тийм ээ. Би хот сууринд байдаггүй, хөдөө хээр амьдардаг хон хэрээ тэжээдэг байсан. Хон хэрээ их эрх юм билээ. Хүнд дасахаараа эрхлээд л байна. Илүүлэх дуртай. Яг л нохой шиг ирж наалдаад эрхлэх дуртай. Өлсөхөөрөө гуаглаад л хоолоо нэхээд идчихнэ. Манай Цагаанаа усанд орох их дуртай. Шүршүүрт их

оруулдаг байсан. Хон хэрээ гэж энэ шувуу надад их л эрх санагдсан даа.

-Хон хэрээ биеэрээ бусад хэрээнээс их том гэнэ?

-Хон хэрээ бусад энгийн хэрээгээ бодвол биеэр том. Нэлээд үсэрхэг, өд ихтэй. Хүнд их дасамтгай хөөрхөн амьтан юм билээ. Энгийн, суурин хэрээг харж л байсан. Манай найз далавч нь гэмтсэн хэрээг хашаандаа тэжээж байсан. Тэр хэрээнээс өөр л юм билээ. Миний хон хэрээ ангаахай байсан юм. Тэгсэн хэрнээ том биетэй байсан.

-Одоо Цагаанаа хаана байгаа вэ?

-Би хон хэрээгээ Цагаанаа гэдэг байсан юм. Байранд амьдардаг болохоор манай хөрш “Хэрээ чинь муухай орилоод байна” гэж уурлаад байсан болохоор Хэрээ сонирхогчдын группийнхээ охинд өгчихсөн. Одоо тэр охин хэрээг маань тэжээж байгаа.

Хэрээ хүмүүсийн боддогоос эсрэгээрээ их ухаантай, бас эрх.

-Хэрээг яаж хооллодог вэ. Юу иддэг вэ?

-Өдөрт 4-5 удаа хооллоно.

Түүхий, бараан мах өгнө. Заримдаа малын элэг өгдөг. Саванд ус хийгээд тавьчихаар өөрөө уучихдаг. Их хөөрхөн дэгдэж явдаг. Бас маш үнэнч шувуу. Хэрээ сонирхогчид ярьдаг юм, нэгэн бодит болсон явдал л даа. Архангай гэл үү дээ хөдөө аймагт нэг эмээ далавч нь гэмтсэн хэрээ ирэхээр нь асарч тэжээж эдгээжээ. Эмээ, хэрээ хоёр гадаа модон дээр хамт сууж өдрийг өнгөрөөдөг байсан байгаа юм. Гэтэл тэр эмээгийн бие муудаад хот руу хүргэгдэж ирээд хагалгаанд орох болсон гэсэн. Тэгтэл эмээгийн хэвтэж байсан эмнэлгийн цонхны гадаа модон дээр өнөө хэрээ нь ирээд гуаглаж байсан гэж ярилцдаг юм билээ. Бодит болсон явдал л даа. Эзэндээ их үнэнч, хэл мэдээ сайн хүргэнэ. Хэрээ их олон янзаар гуагладаг шүү дээ. Хэрээ өдөр, өглөө, шөнө хэдийд гуагласнаар нь ямар мэдээ ирж буйг урьдчилж мэдэх

боломжтой гэж номтой хүмүүс шинждэг юм билээ.

-Хэрээг гэрт тэжээхэд сул байлгах уу, эсвэл тор бэлдэх үү?

-Торонд байлгахгүй. Манайд анх авчрахад эхлээд би голын өрөөндөө паарны ойролцоо цаасан хайрцагт байлгадаг байсан. Сүүлдээ пааран дээр суудаг болоод яваандаа тэр хавиар дэгдгэнээд явдаг болчихсон. Уяад юмуу, торонд байлгахаар гуаглаад байдаг. Тийм юманд жаахан дургүй. Чөлөөтэй байх дуртай санагдсан. Сангас их гаргана аа. Байгальдаа бол тэр нь шингэнэ. Гэтэл байранд учраас хана болон өөрийгөө завааруулах гээд байдаг. Тийм болохоор өдөр болгон шүршүүрт оруулах ёстой юм билээ. Хүйтэн бүлээн шүршүүрт оруулчихдаг.

Онцлох нийтлэлүүд