Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Цаг үе
2021.06.15 10:06

Э.Төрбат: Шаргуу зүтгэсний үр дүнд анхны гол дүрээ бүтээгээд байна


Х-ТҮЦ продакшны залуу уран бүтээлч Энхтөрийн Төрбаттай ярилцлаа. Тэрээр саяхан үзэгчдийн хүртээл болоод буй "Гэнэтийн зочид" олон ангит кинонд гол дүр бүтээгээд байгаа билээ.



-"Гэнэтийн зочид" кино таны хэд дэх уран бүтээл вэ?

-Энэ миний анхны гол дүр бүтээсэн кино. Харин туслах дүрд гэх юм бол зургаан кино бий.

-Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Тэр хэрээр амьдрал баялаг байдаг болов уу?

-Хүний амьдал гэдэг гэнэтийн зочин, гэнэтийн үйл явдлаар арвин байдаг. Энэ бүхэн бий болсноор шинэ түүх эхэлж байдаг. Жишээлбэл, хоёр хос ямар нэгэн шалтгаанаар саллаа гэхэд дараа нь өөрийн жинхэнэ хайртайгаа учирч, амьдралаа шинээр эхлүүлэх боломж ч бий болно. Тиймээс гэнэтийн үйл явдал бүхэн сайн ч бай муу ч бай ямар нэгэн түүх бүтээдэг гэж боддог.

-Ер нь та гэнэтийн зүйлд хэр бэлэн байдаг вэ?

-Ямар нэгэн зүйл болох эсэхийг төсөөлдөггүй учир бэлэн байдаггүй. Дараа нь надад эерэгээр эргэнэ гэдэгт итгэдэг болохоор тэр бүхэнд дасан зохицохыг хичээдэг дээ.

-Гэр бүл, залуу хосуудад салж, нийлэх олон шалтгаан бий. "Гэнэтийн зочид" киноны Ууганхүүгийн хувьд аавыгаа шууд л олоод ирсэн. Та дүрийнхээ тухай яриач?

-Ер нь аавыгаа олж, аавтайгаа хамт байна гэж Монголд ирээгүй. Харин ганцаараа бие дааж амьдаръя, шинэ чалленж эхлүүлж төрсөн улсынхаа талаар судалж, илүү их зүйлийг олж мэдэх эрмэлзлэлтэй ирдэг. Тэгээд аавтайгаа уулзаж, ямархуу хүн байдгийг сонирхох хүсэл нь ингээд хамт амьдрах үндэс болж байгаа юм.
-Чухалхүү, Ууганхүү хоёр эцэг хүү тогтоолгох шинжилгээ өгдөг шүү дээ. Энэ хариу яаж гарах бол?
-Киноны маань ангиуд DDISH, IPTV кино багцад эхлээд орно. Дараа нь амралтын өдрүүдэд Боловсрол телевизээр гарч байгаа. 7,8 дугаар анги дээр үйл явдлын зангилаа ил болно доо. Тэр үед нь үзвэл илүү сонирхолтой байх болов уу.

-Таныг тэр гэр бүл их халуун дотноор хүлээж авдаг. Хэрэв бодит амьдал дээр ийм зүйл тохиолдвол яах байсан бол?

-Мэдээж хэрэг ийм үйл явдал болвол шоконд орох байх. Хүн хүний аливаа зүйлийг хүлээж авах хандлага өөр байдаг. Миний хувьд бодит амьдрал дээр энэ хэрэг явдал тохиолдсон бол тайвнаар хүлээж авна. Киноны тухайд Чухалхүүгийн анхны хүүхэд гэж гарч байгаа шүү дээ. Гэхдээ энэ түүх эхнэртэй болохоос өмнө болсон болохоор эхнэр нь харьцангуй гайгүй хүлээж авсан. Хэрвээ эхнэртэй байж байгаад өөр хүнээс хүүхэдтэй болсон бол уур амьсгал өөрчлөгдөнө.

"Хөгжилтэй, алиа зангийн хувьд Ууганхүүгээс хавь илүү"


-Залуу жүжигчний хувьд хамт тоглож буй уран бүтээлчдээсээ суралцах зүйл их. Ялангуяа таны аавын дүрд тоглож буй П.Эрдэнэзаан гавьяатаас эхлээд кино баг хамт олноосоо их зүйл сурдаг байх?

-Тэгэлгүй яахав. Туршлагатай, олон жил ажилласан ах, эгч нараасаа суралцаж л явна. Анх 2015 онд Х-ТҮЦ продакшнд ороод киноны арын албанд гээд л алхам тутамдаа тэднээс суралцаж, үлгэр жишээ авдаг. П.Эрдэнэзаан ах, Н.Цэнд-Аюуш эгч, найруулагч, зураглаач гээд л ганцхан жүжигчний ур чадвараас гадна биеэ хэрхэн авч явахаас эхлүүлээд их л зүйл суралцдаг.

Киноны явцад П.Эрдэнэзаан ахаас эр хүнд байх тэр сайхан чанаруудыг олж харсан. Тэр л сайхан чанарыг өөртөө цогцлоохыг битүүхэндээ хүссэн.

-"Гэнэтийн зочид" киноны Ууганхүүгийн зан чанар Э.Төрбатын дотоод хүнтэй хэр төстэй вэ. Эсвэл эсрэгээрээ юу?

No description available.

-Зан характерийн хувьд гэвэл 50:50 хувь гэж бодож байна. Ууганхүүг одоо харахаар их уйтгартай хүн байгаа биз (инээв). Хөгжилтэй, алиа зангийн хувьд Ууганхүүгээс хавь илүү шүү. Бусдыг хөгжөөх, тэдэнд сайхан дурсамж үлдээж, инээлгэхийг хүсдэг.

-Кино нь гараад нэлээд удлаа. Таныг "крашладаг" хүмүүсийн тоо өссөн байх даа?

-Өмнө нь тийм зүйл олж харж байгаагүй. Одоо бол арван жилийн хүүхдүүд, оюутнууд гээд дүү нар маань их дэмждэг. Тэр мэдрэмж их гоё юм билээ. Цаашид улам хичээх урам ордог. Дүү нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Та өмнө нь "Төлөөс" кинонд зургийн даргаар ажиллаж байсан. Хосолсон мэргэжилтэй юу?

-Үгүй ээ. Ер нь гол дүрд тоглохоосоо өмнө зургийн дарга гээд арын албанд их ажилладаг байсан.

-Киноны нэг хэсэгт ажлын ярилцлагад орох үеэр шаргуу, шургуу зангийн тухай ярилцдаг. Амьдрал дээр та яг аль нь вэ?

-Би өөрийгөө шаргуу гэж бодож байна. Учир нь 2015 онд Х-ТҮЦ продакшнд орсноос хойш кинонд тоглох боломж олддоггүй байсан. Киноны арын албаны хүмүүс юу хийдэг тэр бүгдийг хийдэг байсан. Арын албанд ажиллаж байхдаа жүжиглэж байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэж боддог байсан.
Тэгээд хэзээ нэг өдөр би киноны гол дүрд тоглоно, надад тийм том боломж олдоно гэж бодож шаргуу зүтгэсний үр дүнд анхныхаа гол дүрийг бүтээгээд байна. Жүжигчин мэргэжилдээ хайртай болохоор аль ч албанд ажилласан дуртай. Бас шантардаггүй.

-Ер нь залуу хүн ажил голохгүй хийх ёстой гэдэг. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?

-Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Аливаа зүйлийг шантрахгүй, ямар ч ажлыг гололгүй хийх нь цаашлаад олон танилтай болно. Алдаа, онооноосоо суралцана. Томоос эхэлнэ гээд суугаад л байвал нэг л байрандаа байна.
-Та киноны үйл явдал эхлэхэд гадаадаас ирдэг. Тэгвэл Э.Төрбатын хувьд гадаадын орноор аялж байв уу?
-Одоохондоо гадаадын орноор аялж амжаагүй л байна. Харин 21 аймгаараа аялан тоглолт хийгээд явж байсан. Мөн гэрийнхэн, найз нөхөдтэйгээ аялал зугаалгаар их явдаг. Залуучууддаа хандаж хэлэхэд өөрийнхөөө чаддаг, дуртай зүйлээ 100 хувь илүү хөдөлмөрлөж хийгээрэй. Хүнийг дагаж, өөрийгөө бүү алдаарай. Үеийнхээ болон мэргэжил нэгт дүү нараасаа суралцахаас хэзээ ч бүү ичээрэй гэж хэлмээр байна.



Д.ОТГОНТУЯА



Онцлох нийтлэлүүд