ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2020.02.19 02:02

ЮКОС-ын хувьцаа эзэмшигчдэд 50 тэрбум ам.доллар төлөхийг шаардав

Цагтаа Оросын газрын тосны зах зээлд тэргүүлж байсан ЮКОС компанийг 2007 онд хүчээр дампууруулсан гэдэг. 2003 онд тус байгууллагын удирдлагуудыг татвараас зайлсхийсэн гэх хэрэгт буруутган, эздийг нь шоронд хорьсон. Харин ЮКОС компанийн хөрөнгө оруулагчид Оросын эрх баригчдын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь “Энэ нь Эрчим хүчний Хартийн протокол”гэгчийг зөрчсөн хэрэг гэж үзсэнийх. Тус протоколд зааснаар бол талууд маргааныг гурван сарын хугацаанд энхийн замаар шийдвэрлэх ёстой. Тиймээс тэд Гааг дахь олон улсын шүүхэд гомдол гаргаж, Оросын талаас 114 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн юм. Уг асуудал нэлээд сунжирсны эцэст өчигдөр эцэслэн шийдвэрлэсэн бололтой. Гааг дахь давж заалдах шатны шүүх хурлаар ЮКОС-ын хувьцаа эзэмшигчдэд 50 тэрбум ам.доллар төлүүлэх шийдвэр гаргажээ. Уг хуралд Оросын талыг төлөөлж хүний эрхийг хамгаалах Олон улсын төвийн тэргүүн Андрей Кондаков оролцсон бөгөөд энэ талаар мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Энэ талаар бидэнд хараахан мэдээлэл ирээгүй байна. Тиймээс энэ тухай тайлбар хийх боломжгүй ”хэмээн тайлбарлажээ.

Онцлох нийтлэлүүд