Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ЭМДЕГ: Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ЭМДЕГ: Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө DNN.mn
Редакцийн нийтлэл
2022.12.03 01:12

Ялгуусан бэйсийн нутагт уяруухан өвөл болж байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөдөө сайхан байна. Зам дагуух цасан дунд харганын толгой туу­лайл­­жээ. Цагаан хэвнэг нө­мөрсөн зам дагуух уул­сын өвөрт айлууд өвөл­жөөл­сөн харагдана. Өтгөн ца­гаан утаа гэрийн яндан­гаас гогцоорон өндөр авуутаа салхины аясаар сарнин баруун хойноос зүүн урагш нүүнэ. Үдшийн нарны бүүдгэр туяа тол­годын хормой үнсэх ахуйд үхэр, хонио туусан бараг нүцгэн шахуу хоёр хүү замын машинууд руу хараа салгахгүй харах аж. Энэ өвлийн эхэн сарын сүүлчийн өдрүү­дийн зураг ажгуу. Улаан­баатарын дэндүү гэмээр утаанаас холдсон да­руйд утаанд дассан уушги, цээжиндээ нэг их уртаар амьсгаа авах ахуйд сэтгэл цэлмээнэ. Улаанбаатараас Урьхан хэмээх хоолны газар өн­гөрүүт өнөө нэлийсэн цагаан цас тарлан цоо­хортжээ. Үдийн наран жаргах үест Баруунха­раад ирэв. Цас багатай, утаа ихтэй харагдана. Улаанбаатарт л утаа бай­даг гэж бодож явсан минь ташаа болохыг Сэлэнгэ аймгийн Баянгол сум батлаад өгөв. Түүнээс цааш намрын сүүлч сар шувтарч байна уу гэмээр сэрүүвтэр хэрнээ цасгүй байна. Цасгүй байх нь сайны дохио юу, муугийн дохио юу гэдгийг мэдэх хүн хараахан таарсангүй. Хамт яваа хүмүүс маань хөдөө гадаа явж сурсан тул аян замд ямархан аялгуу байгалийн зөнтэй нийлэн сэтгэлийн хөг хөн­дөхийг мэддэг аж. Морин хуур, лимбэний аялгуу жаргах нарны улам бад­раах мэт тэнгэрийн хаяа улаарах.

Бямба гаригийн өглөө Сэлэнгэ аймгийн Түшиг сум буюу Зэлтэрийн сангийн аж ахуй руу явлаа. Найрамдал, Зүүнбүрэнгээр дайрав. Замд 10 гаруй Шведийн Скана хэмээх том оврын ачааны машин зөрнө. Ачаагаа бризентээр дарсан байх агаад түүн доор нүүрс байгаа нь илт. Үдээс өмнөх илч муутай нарны туяа Сэлэнгэ мөрний эрэг дэх бургасны цантсан мөчирт ойн ер бусын гэрэл сацраана. Зэл­тэрийн наахна Нам давааны ба­руун хормойд шар дурдан дэлгэ­сэн мэт тариан талбай шаргал­тана. Юун өвлийн сүүл сар дуусах манатай байна шүү. Уулын өврөөр хус, нарс холилдон ургасан нь торгоны хээ мэт сүлэлдэн байх жишээтэй. Бид явсаар Түшиг суманд ирлээ. Нам гүм ноёлсон уг буйдхан газрын иргэд дор бүрнээ өөрсдийн ажлыг хийцгээх аж. Хав­рын тариалалтын үеэр очсон би­дэнд урд уулын модод яагаад нүцгэрчихсэн юм бэ гэхэд зун дайн болсоон гэцгээнэ. Учрыг лавлахад өнгөрөгч зун 20 минутын мөндөр хоёр тэрбум 100 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Сумын төвийг дайрсан теннисний бөм­бөгийн чинээ мөндөрийн зурвас айлуудын байшингийн төмөр дээв­рийг зад цохин, цонхыг нь хагалж хашаан дахь ногоо, мод бутыг нүцгэлэн, машины гэрэл дохио, цонхыг хага цохьсон байгаа юм. Ийм байгалийн гамшигтай нүүр тулж байгаагүй сумын иргэд 2-3 хоногтоо шокноосоо гарч чадалгүй балрах дөхсөн байна. Тухайн үед айлууд гэртээ орохын аргагүй усанд автаж гэрийн тавилгууд уснаа хөвж байсан гэнэ. Баяр наадмаа тэмдэглэх гэж байсан сумын иргэд хэд хоногийн дараа­гаас сумынхаа бүтээн байгуулал­тад гар бие оролцжээ. Аймгийн Онцгой байдлын албаныхан ирж айлуудын хашаа, саравчийг янзалж өгчээ. Байгалийн гамшигт тусламж үзүүлэн Засгийн газраас 400 сая төгрөг, УИХ-ын гишүүн С.Баярцогт 25 сая төгрөг өгснөөр нь сум бүтээн байгуулалтаа эр­чимжүүлэн дайны дараахь сумын төв өнгө засчээ.

Азаар хөдөөний малчид, газар тариалангийн бүсийг төдий л дай­раагүй бололтой. Түшиг сум буюу Зэлтэрийнхэн ирэх онд 90 жилийн­хээ ойг тэмдэглэнэ хэмээн хөл хөөрцөг болцгооно. Харин өнгө­рөгч сарын 22-нд ургацын баяраа нижгэр тэмдэглэсэн сурагтай. Зэл­тэрийн САА 1959 онд байгуу­лагдсан анхны дөрвөн сангийн аж ахуйнуудын нэг. Сумын төв нь жигтэйхэн цэвэрхэн, соёлын төвийнхөө үүдэнд 75 тракторын хөшөө босгожээ.

Тус сум өнөө жил ургац хураал­таараа га-гаас 20.4 центнер ургац хураасан амжилтаараа манлайл­сан тухай сумын Засаг дарга Ц.От­гонтүйн хэллээ. Мөн Буриадский Алтай, Дархан 39 сортын тариа тариалжээ. Газар тариалангийн бүсэд тариалан эрхлэгч, малчдын дунд маргаан дэгддэг. Уг асуудлыг тус сумынхан малчдаа тариалан­гийн бүсийнхээ эсрэг тал руу нүүл­гэж эхэлснээс хойш уг ажил нам­даж эхэлжээ. Зэлтэрт үйл ажил­лагааг явуулдаг Гацуурт компанийн Канадаас авч ирсэн 1000 гаруй үхэр орж ирэхээрээ бэлчээр тахал­даг тул малчдын эсэргүүцэлтэй тулгардаг тул тусад нь газар зааж өгсөн байна.

Түшиг сум хотгор газар сунаж тогтсон байдаг тул төдий л зуд турхан болоод байдаггүй онцлог­той. Сумын төв Оросын хилээс 10 гаруй км-ийн зайтай тул Буриадууд вагончигтойгоо хавар нүүж ирэн зусчихаад намар нь буцаад нүүдэг байж. Гэнэтхэн хил хаах үед зарим айлууд нь Зэлтэртээ үлдэж нутгийнхантай гэр бүл болсон нь ч бий аж. Хуучин Зэлтэрт атаршсан тал зонхилж Буриадын газар нутаг тариа будаандаа шаргалтан ха­рагд­даг байсан бол одоо байдал эсрэгээрээ болсон тухай Ц.Отгон­түйн өгүүлэв. Хилийн боомтын тухай хууль батлагдвал тус сум хөгжих их ирээдүйтэй юм билээ. Оросууд хил нээлттэй болно гэсэн сургаар аль хэдийнэ бүтээн бай­гуулалтын ажлаа эхэлсэн байлаа. Буриадын талаас Түшиг сумын нутаг дахь Улаан овоогийн нүүрс­ний уурхайг сонирхож байгаа бөгөөд боомт нээгдвэл нутаг руугаа нүүрс татах сонирхолтой байгаа гэнэ. Магадгүй үүндээ бэлдэж хилийн цаана бүтээн байгуулалт өрнүүлж байж мэдэх юм. Улаан овоогийн нүүрсний уурхай 2011 оноос олборлолтоо эхэлжээ. Уур­хай нээгдсэн сургаар нүүсэн иргэд нутгаа бараадах нь нэмэгдэх бол­сон юм байна. 2000 оны үед 2400 байсан сумын иргэд 1400 болтлоо цөөрсөн ч өнөөдөр 1700 гаруй хүн уг нутагт амьдарч байгаа аж. Улаан овоогийн уурхай Канад эзэнтэй гэсэн. Зуны үед борлуулалтгүй болчихдог тул тээвэрлэлт зогсож, уурхайн олборлолт үргэлжилдэг ажээ. Одоогоор уурхайд зэргэлдээ сумдын болон Дархан-Уул, Орхон аймгийн 200 гаруй иргэн байнгын ажлын байраар хангагдаад байгаа гэнэ билээ. Уурхайн ажилчид сүүлийн үед захирлууддаа цалин нэмэгдүүлэхийг шаардаад хараа­хан амжилтад хүрээгүй тухай сумын ИТХ-ын дарга Э.Төрбадрах шавилхан бор залуу хэлж байв. Уурхайн нүүрсийг шууд экспортод гаргахад бэлэн гэсэн. Эл уурхай 260 сая тоннын нөөцтэй бөгөөд 60 жил ашиглах боломжтой. Засаг дарга Ц.Отгонтүйн уурхайн захир­луудтай ярилцан нутгийн иргэд тонн нүүрсийг 20 мянган төгрөөг авахуулж байхаар болжээ. Хуу­лиараа уурхайн орлогын 10 хувийг орон нутаг авна гэж заасан ч тэрхүү заалт одоогоор хэрэгжээгүй байна.

Сайн чанарын уг нүүрсийг дотооддоо борлуулах гэхээр зах зээл нь багадаад байгаа сураг байсан. Уг нүүрсний орд газар Зэлтэр голын хойхно талд байдаг юм билээ. Зэлтэр голын урсац бүхий сав газрыг хамарсан хэдий ч уурхайн бараг тал хувь нь голын­хоо урд хэсэг урсац газраар байдаг гэнэ. Улаан овоогийн уурхайнхны хувьд урт нэртэй хуулиа барьж ажиллаж байгаа тул голын эргээс 200 метрээс цааш олборлолтоо хийж байгаа юм билээ. Тус сумын­хан уурхайгаа түшиглэн орон нут­гийн Таван толгойг бий болгон 10 хувийг нь ашиглавал бусад сум­даас тасраад явтлаа хөгжих боломж их. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт рүү зэс хайлуулахад нэн тохиромжтой хэмээн олон жилийн өмнө хэлж байсан юм билээ. Улаан овоогийн ил уурхайн нунтаг нүүрс илч ихтэй бөгөөд жирийн пийшин зуухны шүүлтүүр төмрийг хай­луул­чихдаг аж. Энэ нь 5000 ккал-аас дээш илчлэгтэй хамгийн өндөр ча­нар­тай нүүрс хэмээн нэрлэгддэг гэсэн. Уурхай нээгдсэнээр Зэлтэрт уурхайн ажил­чид шиг мөнгөтэй хүмүүс байсан­гүй. Ноднингоос уурхай жаахан хумигдаад эхлэн­гүүт дэлгүүрийн орлого нь эрс ба­гас­сан гэнэ билээ. Тиймээс уурхай тухайн орон нутагт тодорхой хэм­жээний хөрөнгө оруу­лалт хийдэг байсныг төвөггүй мэдэж болно. Засаг даргын авч хэрэгжүүлсэн нэг санаачилга нь уурхайнхныг сумын төвийн дэл­гүүрүүдтэй гэрээ хийл­гэж тэд дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг юм билээ. Бэлэн мөнгийг сумандаа үлдээх нэг арга юм.

Сумаас холгүй алтны уурхай үйл ажиллагаа явуулдаг аж. Сумын иргэд бүлэг болон олборлолт хийх талаар санал тавьсан ч тэдний аюулгүй ажиллагаа болон нөхөн сэргээлтийн асуудлаас болоод зөвшөөрлийг нь өгөөгүй. Тэгээд ч хилийн ойрхон тул хуулиа барим­талж байгаа нь тэр хэмээн сумын Тамгын газрын дарга Б.Уранчимэг, Засаг даргын орлогч Э.Оюун нар хэлж байлаа. Тус сумын ЕБС, захиргаа, хүн эмнэлэг, цэцэрлэгүүд нь өнөө жил төвийн шугамд хол­богд­сон тухай ярьцгаав. Сумын Засаг дарга гаднаас ирсэн хүмүүст ан агнах болон мод бэлтгэн сумаас авч явахыг зөвшөөрдөггүй гэсэн. Нутгийнхан аргагүй л модтой газрын иргэд гэсэн шиг бүхий л зүйлсээ модоор хийсэн байсан бөгөөд айл өрхүүдийн тал хувь нь бараг хоёр давхар хаус байшинд амьдардаг аж. Сумынхны онцол­сон өөр нэг асуудал нь сумын төвийн дэлгүүрүүд бүгд өөрөө өөртөө үйлчлэх системтэй бөгөөд хяналтын камер суурилуулсан тухай ИТХ-ын дарга Э.Төрбадрах хэлсэн юм. Бидэнтэй хамт явсан ИТХ-н дарга цахар Ялгуун баатар Лаварын Сумъяагийн удмын хүн ажээ. Түшиг сум нь Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэ хошой Чин Вангийн хошууны нутаг бөгөөд Монгол төрийн үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан тул Богд хааны зарилгаар Бүтээлийн нурууны өвөр бэлд цахар Сумъяад үе улиран залгамжлах засаг, Улсын түшээ гүнгийн зэрэг олгож, Эрдэнэ Вангийн хошуунаас нутаг таслан өгч, Богд Хан уулын аймгийн цахар Ялгуунбаатар бэйсийн хошуу хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Ялгуун баатар Сумъяа бол Манжийн хаант улсын харьяанд байсан Ил Тарвагатайн цахарын мужийн нэгэн хошуу дэд дарга билээ. Тэрээр 1910 онд хэсэг цахар монголчуудыг удирдан Хятадын харгис цэргийн дарлалыг эсэргүү­цэн зэвсэгт бослого гарган нутагтаа байсан гамин цэрэг ба түүний ноёдыг устгасан гэдэг. Удалгүй гамин цэргийн том анги ирж Сумъяагийн удирдсан бослогыг дарж тэр нутгийн ард түмнийг хүйс тэмтрэх байлдаан явуулсан бөгөөд Сумъяа нар хүч дутмаг тул аргагүйдэн 500 гаруй өрх айл аваад оргон нүүж Оросын нутагт дүрвэж очоод хоёр жил орчим болж байтал Халх Монгол Манжийн ноёрхлоос гарч тусгаар улс байгуулсан явдлыг сонсон гэдэг. Тэр даруй дагаар орохыг хүсэн 1912 онд Оросын цэргийн хамгаалалттайгаар мон­гол нутгийн хойт захад нүүдэллэн ирж Богд хаанд дагаар орохоо гуйн айлтгасанд ёсоор болгожээ. Өмнө зүгээс довтолж байгаа Хятадын цэргийн эсрэг таван замын цэр­гийн ангиудыг явуулахад Сумъяаг нэгэн отрядын даргаар явуулж, байл­даанд гавьяа байгуулсан тул Богд хаанаас Сумъяад Ялгуун баатар цол, засаг улсын түшээ гүнгийн хэргэм шагнаж Сумъяаг даган нүүн ирсэн Ил Тарвагатайн цахарын ардуудыг тусгай нэг хошуу болгон тэр хошуунд Хиагтын зуун цэргийн нутгийг олгож Сумъяаг засаг ноён болгон захируулснаас хойш өөрийг нь дагаж ирсэн ядуу тарчиг ардынхаа амьдрал ахуйг өөд нь татах их ажилд орсон байдаг. Монголын төр тогтнох үгүйг шийдэх тэр бэрх цагт 270 хүнтэйгээ нүү­дэллэн ирсэн түүний гавьяагаар Хиагтыг чөлөөлсөн гэхэд болно. Тус нутгийн Бооц, Зэлтэр, Жиргэ­дэй домогт гурван харуулын Түшиг-Зэлтэр нутгаас Ардын хувьсгалын 62 партизан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан удаатай. Тэднээс 50 гаруй хүнийг нь их хэлмэг­дүүлэлтээр цаазалсан гашуун түүх ч бий. Алтанбулагийн чөлөөлөх дайнд Сумъяа бэйс цэргүүдээ аван Ардын журамт цэрэгт нэгдэхээр ирэхэд Д.Сүхбаатар жанжин ирж явааг нь хараад "Аав жанжин ирж байна" гэсэн гэдэг.

Монгол улсад боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн хөгж­лийг өөрсдийн гар бие оюун ухаа­наараа манлайлан гавьяат үйл хэрэг бүтээсэн Монгол Улсын хөдөл­мөрийн баатар Санжаа, Монгол Улсын гавьяат багш Д.Гом­босүрэн, М.Насанбуян, соёлын гавьяат зүтгэлтэн кино найруулагч Г.Доржпалам, нисэхийн гавьяат холбоочин И.Дамба нар нутгийн унаган хүүхдүүд юм билээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөсөө сумын төвдөө цэцэр­лэгт хүрээлэн бий болгохоор ажил­лаж байгаа бөгөөд зургаан метр гаруй өндөр тариан түрүү, гэрийн тооно бүхий хөшөөг барьсан нь шийдлийнхээ хувьд шинэлэг са­нагд­сан. Хөшөөний гантиг чулуун дээр Сэлэнгэ аймгийн газрын зургийг сийлэн түүн дотор

"Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ

Улс гүрэн олон чиг Монголыг минь яаж гүйцэх вэ" хэмээн нэрт найрагч З.Түмэнжаргал агсны шүл­гийн мөрөөс мөнхөлжээ. Нутгийн иргэд ногоо дарахаас гадна цагаан мөөг дарж, айл бүр кимчи хийж, Зэлтэр голынхоо загасаар шпроты хийдэг юм билээ.

Сумын хойно Түшигийн хоёр­ду­гаар застав бий. Өнөө алдарт Зэлтэрийн гацааг манадаг бүс юм. Биднийг очиход "Монгол Улсын дархан хил тайван байна" хэмээн цэргүүд нь хэлж байсан. Тус заставт Булганы цэргүүд ирдэг татагддаг юм байна. Хил л болсон хойно үе үехэн малын хулгай гардаг аж. Биднийг очиход хилийн 595 дугаар тэмдэгтээр нутгийн малчин Ч.Алтангэрэл хүүхдийн хамт хил зөрчин Оросын нутагт ан хийсэн тул сумын Засаг даргад албан тоот явуулах гэж байлаа хэмээн заставын захирагч хэлэв. Тэд хилээр нэвтэрсний дараа хилийнхэн араас нь мөрийг мөш­гин олж тогтоосон гэж байлаа. Зэл­тэрийн гацаа заставаас холгүй юм билээ. Хиагтыг чөлөөлсөн Ардын журамт 400 цэрэг Зэл­тэрийн га­цаанд тулаан хийсэн нь түүхнээ тэмдэглэн үлдсэн байдаг. Цагаан орсоор 500 гаруй зэвсэг­лэсэн цэрэг Зэлтэр голын хойд хөвөөг даган уулын амаар орж ирсэн гэдэг. Тэдний орж ирэхийг мэдсэн Ардын журамт цэргийнхэн Зэлтэр голын урд хөвөө, уулын өндөр таг болон цэргүүдийн явж буй замын урд хойд хэсгээс бүслэлт хийн байлдаж 200 цэргийн амийг хороон 300 цэргийг нь амь­даар олзолсон түүхтэй. Зэлтэрийн гацаа хийсэн энэ хэсэг­хэн газар голоос уулын энгэр хүртлээ ердөө 4-5 метр. Энэ нарийн­хан зам дээр гацаа хийж дайснаа дарсан байна. Хэрэвзээ тэгэхэд цагаан оросуудыг Зэл­тэрийн гацаанд хориглож дийлээ­гүй бол нутгийн гүнд тэднийг хорих боломжгүй байсан тухай цэргүүд ч ярьцгааж байлаа. Он жилүүдийн буурал түүхийг эргэн сөхөх мэт Зэлтэр гол эргээ цохин хүчит давалгаагаа цацах. Энэ буйдхан газар шувуудын жиргээ­нээс өөр анир алдрах зүйл нэгээ­хэн ч алга. Бид явсаар Орос, Монголын хил дээр ирэв. Хилийн баганын цаанаа модны захад хоёр орос цэрэг ямар хүмүүс ирэв гэсэн мэт бидэн зүшт ихэд нухацтай дуран сунгаж харагдсан. Тэд Улаан овоогийн нүүрсийг сонир­хож байгаа нь илт. Хилийн баганын цаанаас эхлээд газар шорооны ажил эхэлсэн байв. Цаашаагаа хатуу хучилттай зам тавьж, тэр бүсдээ бүтээн байгуулалт хийх гэж буй нь харахад л мэдрэгдэнэ.

Энэ мэтчилэн Зэлтэрийн бай­галийн үзэсгэлэн сайхныг дурдаад байвал нэлээд хөврөх биз. Ямар­тай ч хилээ манасан Зэлтэрийн иргэдийн ирээдүй ихээхэн гэрэлтэй харагдсан. Тэд боомтоо нээж чадвал нүүрсээ хойд хөршдөө гаргах боломж нээгдэнэ, боомтоо жинхэнэ боомт хэлбэрээр нь хөг­жүүлж чадвал амьдрал ахуй хөгжиж дэвжих нь дамжиггүй. Бай­галийн үзэсгэлэнт газруудаа түшиг­лэн аялал жуулчлалын бүсийг бий болгож, өнөө Улаан овоогийнхоо нүүрсний уурхайгаасаа тодорхой хувийг сум өөрсдөө эзэмшээд эхэлбэл нутгаасаа нүүсэн иргэд буцан ирж, хил дагуух цогцолбор хот бий болох юм. Хөдөө сайхан байна. Тэр тусмаа Ялгуусан баатарын нутагт уяруухан өвөл болж байна даа.



Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд