Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы албаны дарга Я.Баярбаатар "Сонины шилдэг редактор"-оор шалгарлаа DNN.mn Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn ҮАБЗ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn "Өдрийн сонин"-ы албаны дарга Я.Баярбаатар "Сонины шилдэг редактор"-оор шалгарлаа DNN.mn Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn ҮАБЗ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn
Цаг үе
2014.06.13 11:06

Я.Содбаатар: Эдийн засгийг идэвхжүүлж байна гээд хуулийг халтуурдан баталж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудал хэлэлцэхийг холбогдох байнгын хорооноос хойш­луулсан. Түүний дараа танай намын бүлэг Эдийн засгийн байнгын хорооны даргад хариуцлага тооцно гэх юм. Хариуцлага гэхээс өөр хийх ажилгүй болоо юу даа, танай нам?

-МАН-ын бүлгээс өнөөд­рийн нийгэм, эдийн засгийн амьдралд болж буй үйл явдлыг сайтар нягтлан эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг хариуцаж буй Н.Батбаяр сайдад хариуцлага тооцон огцруулах санал оруулаад 14 хонож байна. Уг нь хуулиараа ажлын долоо хоногт Их хурал асуудлыг шийдэж санал дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хууль биелэгдэхгүй явсаар байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо хуралдан хуульд заагаагүй үндэслэлээр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулахаар болж олонхиороо хүч түрчих­лээ. Хууль эрхзүйт нийгэмд амьдарч байж УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороо, эрх баригч намын бүлэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл рүү парламентыг чирч байгаа нь буруу. Холбогдох байнгын хороо нь хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа тул хуулийн дагуу хуульд заасан хугацаанд санал дүгнэлтээ Их хуралд хүргүүлэхийг шаардаж байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо, Ардчилсан намын бүлгийн дарга нарын энэ үйлдлийг Үндсэн хуулийн цэцээр хянуулахаар болоод байна. 

-Н.Батбаяр сайдыг огцруулснаар эдийн засаг сайхан болчих юм шиг ярих нь зохимжгүй санагдах юм. Сайд огцруулна гэж байхаар эрх баригчидтайгаа хамтраад ажиллачихаач дээ?

-Монголын нийгэм, улс төрд тэр дундаа Ардчилсан намд хариуцлагын асуудал хэр байгааг эргэн санах учиртай. Энэ нам хариуцлага тооцох чадамжтай юу, үгүй юу. Монголын эдийн засаг 17 хувьд хүрч байсан бол өнөөдөр нэг оронтой тоо руу унагачихсан. Валютын ханш 30 гаруй хувиар өсчихсөн, гадаадын хөрөнгө оруулалт 70 гаруй хувиар татчихсан, 20 гаруй мянган аж ахуй нэгж хаалгаа барьчихсан, олон мянган хүмүүс ажлаасаа халагдсан, зээлжих зэрэглэл буурч гадаад нэр хүнд шалан дээр уначихлаа. Эрх баригчид хоёр жилийн дотор ингэж л ажилласан. Тийм болохоор хэн нэгэнд хариуцлага тооцох ёстой биз дээ. АН дотроосоо хүртэл Р.Амаржаргал гишүүн “Хариуцлага хүлээх хүн байхгүй бол би өмнөөс нь хариуцлага хүлээе” гэж мэдэгдэж байсан. Эрүүл тогтолцоотой байсан бол заавал сөрөг хүчин нь асуудал тавихгүйгээр олонх дотроо асуудлаа шийдээд явчих хугацааг олгож, нэлээд харлаа. Нэмэр алга. Сайд нь ч гэсэн ухамсраараа ажлаа өгчих ёстой л доо. Харамсалтай нь сандал суудалтайгаа зууралдахаас эхлээд улс төрийн тоглолтуудыг хийгээд байгаа юм. Үүнээс харахад Ардчилсан нам дотроо хариуцлага ярьж чадахаа больж, мөнгөний, фракцын зөрчил нь дээд цэгтээ хүрчихсэн тул хэн нэгнийгээ барьцаалах байдалд орчихсон гэдэг нь харагдаж байна. 

Эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд барьж, байнга өсөлтийг хангаж явна гэдэг амаргүй. Сүүлийн 10 гаруй жил олон ажил хийж байж олон улсад манай орны нэр хүнд өссөн. 2012 он гэхэд манай орон дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай, хамгийн сайн хөрөнгө оруулалттай зээлжих зэрэглэл нэмэгдсэн улс болсон байв. Эдийн засгийн таамаглал дэвшүүлдэг олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг гэрэл гэгээтэйгээр төсөөлж байлаа. Энэ хурдаар бид арав ядаж таван жил явсан бол Европын дундаж орны хэмжээнд хүрэх байсан юм. Даанч алтан боломжоо бид алдчихлаа. 

-Энэ боломжуудаа эргэн нээхийн тулд биднээс ямар хүчин зүйл шалтгаалах вэ?

-Нийгмийн харилцааны мөн чанарыг ард түмнээрээ ойлгох түүн дундаа улс төрчид сайтар ойлгох нь нэн чухал. Хүндэрсэн байдлын угшлыг нь аваад үзэхээр хэд хэдэн асуудал гараад ирж байгаа юм. Үүнээс бид ухаарч чадах зүйл нь нийгмийнхээ мөн чанарыг хэр таньсан бэ гэдэг асуудал байх болно. Ардчилал, зах зээлийн цаад талд нь итгэлцэл байх ёстой. Төр ард түмний холбоос нөгөө талдаа хүн хоорондын итгэлцэл, улс төрчид болон улс төрийн намуудын ойлголцлыг том утгаар нь авч үзвэл ардчиллын үндсэн суурь байхгүй юу. Зах зээлийн харилцаан дээр итгэлцэл чухал үүрэгтэй байдаг. Итгэл байхгүй болоод ирэхээр Хөрөнгийн бирж дээрх хувьцаа унаж эхэлдэг. Тийм болохоор хөрөнгө оруулалт татардаг. Хүн хоорондын итгэлцэл нүдэнд харагдаж, гарт баригддаггүй хэрнээ нэлээд чимхлүүр амаргүй ажил байдаг л даа. Монголоос хоёр тэрбум шахам ам.дол­лараа татаад явчихсан гадаа­дынхныг “Монголд та нарын мөнгө өснө. Монголд мөнгөө оруулж ирж бизнесээ хийгээч” гэдэг итгэлийг бий болгохын тулд маш олон уулзалт, ажил хэргийн яриа өрнүүлэх шаардлага бий. Үүн дээр нэмэгдээд засаглалын хямрал манайд нүүрлэчихсэн. Улстөрчдөөс угшилтай, улс төрийн намуудаас гаралтай засаглалын хямрал нь цаашлаад эдийн засагтаа нөлөөлчихсөн юм. Улс төрдөө итгэх нийгмийн сэтгэл зүй багасчихсан. Түүнийгээ да­гаад төрөөс гарч буй шийд­вэрийн хэрэгжилтэд үл итгэн, хариуцлага хяналт нь алга болоод улсаараа хариуцлагагүйн зуд нүүрлэ­чихсэн. Үүнээс гарах гурван зам бий гэж бодож байна. 

-Яг ямар арга замууд байна гэж?

-Үндсэн хуулиндаа өөрч­лөлт оруулах ёстой. Манай Үндсэн хууль 1992 онд бат­лаг­дахад маш сайн болсон л доо. Гэхдээ өнөөдрийн өөрч­лөгдөж буй энэ нийгэмд өөрчлөх шаардлагатай зүйлс гараад ирчихлээ. Үндсэн хууль үүргээ сайн биелүүлсэн. Мөн улс төрийн намууд болон хүн хоорондын итгэлцлийг сэргээхийн тулд иргэд болон хоёр хөрштэйгээ жижиг ч гэсэн зүйл дээр итгэлцлийг бий болгох нь чухал. Гадныхан ямар нэгэн зүйлд дугаарлан зогсдог бол манайхан ар хударгаар нь ямар нэгэн байдлаар түрүүлж орохыг хичээдэг. Гадныхан бид ингэж орно гэж боддог болохоос хэзээ ч туулайчилж, хэн нэгэнд авлига өгч орно гэж боддоггүй. Буурай хөгжилтэй орнуудад бол тэгж дугаарлаж зогсохгүй хэн нэг нь туулайчилж, танил талаараа орж байгаа юм чинь би ч гэсэн тэгж орно гээд нэг нэгэндээ итгэхгүй байгаагаа харуулдаг. Хэн нэгэндээ итгэх итгэлгүй болохоор бид дугаарлаж орж чадахгүй байна л даа. Хоёр хөрштэйгээ Засгийн газрын түвшинд харилцан ойлголцож байж эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэх юм. Түүнчлэн манайд шаардлагатай хууль тогтоомжуудыг яаралтай бат­лах шаардлагатай байна. Баялаг бүтээгчид “Дэмжээд сүйд болдоггүй юм аа гэ­хэд хийх зүйлд битгий гай болооч ээ” гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа. Өөрөөрөө явж буй бизнест төр битгий оролцооч ээ гээд байна л даа. Төрийн гох дэгээ болсон зүйлсээ суллахаас эхлээд маш их ажил хүлээж байна. 

-ҮХАА-н сайдад Ш.Түв­дэн­дорж гишүүнийг томилох үгүйг өнөөдөр Их хурал чуулганаараа хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэх гээд байдаг...

-Улс төрд өрнөж буй аливаа томилгоо, шийдвэр хувь хүний гэхээсээ илүү зарчмынх байдаг. Намууд өөрсдийн үнэт зүйл, зарчмаа баримталсан шийдвэрүүд гаргавал алсдаа тэр нь зөв байдаг юм. Зөв зүйл дээр зөв шугаманд зогсож байсан, үнэт зүйл зарчимдаа үнэнч байсан улс төрийн нам ирээдүйд ялалтад хүрдэг. Өнөөдрийн улс төрд өрнөж буй олон үйл явц төлөвшлийн шатандаа байгаа бөгөөд эрх баригчид нялхсын өвчнөөсөө салаагүй байна. Ирээдүй, үнэт зүйл рүүгээ хандсан зүйл хийж чадахааргүй улс төрийн тоглолтууд шат дараалан явагдаад байгаа юм. УИХ Засгийн газрын гишүүний албыг давхар хашуулах уу, Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох уу гэдгийг олонхи шийднэ. 

-Танайхан эдийн засаг элгээрээ хэвтчихлээ гээд байгаа хэрнээ холбогдох хуулийг нь хэлэлцэх гэхээр завсарлага аваад суучих юм аа. Танай бүлгийн гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй болохоор саналаа нэгтгэж чадахгүй байгаа юм биш үү?

-Улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой хууль эрхзүйн асуудлуудаасаа эхлээд парламентад байгаа намууд зөвшилцөж, ойлголцох хэрэгтэй. Томоохон хуулиуд дээрээ хоёр  том нам зөвшилцье гэдэг уриалгыг гаргаж байгаа. Харамсалтай нь намууд тодорхой асуудлууд дээр нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. МАН эдийн засгийн идэвхжүүлэх, хямралт байдлаас гарах тогтоолыг батлахад хамгийн идэвхтэй ажилласан. Тогтоолыг батал­сан ажлын хэсгийн 50 хувь нь манай намын гишүүд байсан. Анхны төслийг нь 50 хувь бараг өөрчилж баталсан юм. 

-Танайхан бүгд асуудлыг болохгүй нүдээр харж эсрэг кноп дараад байгаа биз дээ?

-Тэд сайд дарга нарын асуудал ярихад л ирцээ 100 бүрдүүлж байгаа бол манай бүлэг хаврын чуулганы туршид ирц 100 хувь байсан гэхэд болно. Түүнээс биш 26 гишүүн эсрэг кноп дараад асуудлуудыг унагаагүй. Хяналтын хууль дээр санал хураахад Н.Алтанхуяг нь өөрөө байхгүй байсан тул шургуулсан карт нь эсрэг саналаар тооцогдоод явсан. Ерөнхий сайд нь өөрийнхөө өргөн барьсан салбарынхаа том хуулийг өөрөө унагаад явж байна. Газрын тосны хууль дээр ч гэсэн тийм л зүйл болсон. 

Ардын намын үед, Ард­чилсан намын үед ч хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлэхүйц хуулиуд баталсан. Стратегийн ач холбогдолтой салбарыг зохицуулах тухай хууль, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоо­той асуудлуудад аль аль нам нь хамаатай. Уул уурхайн салбарын эрхзүйн орчин савлагаатай байгаагаас уг салбарт хүндрэл бэрхшээл бий болж хөрөнгө оруулалт татарсан. Эдийн засгийг идэвх­жүүлж байна гээд хуулийг халтуурдаж баталж болохгүй. 

Э.ЭНХБОЛД

Л.ГҮНДСАМБУУ


Онцлох нийтлэлүүд