Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Цаг үе
2014.09.16 10:09

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүх зарчим цахим орчинд ч адил үйлчлэх ёстой

Олон нийтийн анхаарал тат­сан сэдвээр, шийдэл гарц хайх зорилгоор “Өдрийн сонин”-ы редакциас хэлэлцүүлэг өрнүүлдэг уламж­лалтай. Энэ удаад “Хэвлэл мэдээлэл, цахим ертөнц, үг хэлэх эрх чөлөө” сэдвээр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д хэлэл­цүүлэг зохион байгуул­лаа. Хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хуульч Б.Пүрэвням, “Глоб интернэшнл” төрийн бус бай­гуул­лагын тэргүүн Х.Наран­жаргал, “Онлайн эрх чөлөө” эвслийн ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч Д.Жаргалсайхан (@jargal_defacto) twitter дэх жиргээчдийн төлөөлөл болох Д.Түмэн-Өлзий (@artanyan), хуульч Н.Цогжавхлан (n_tsogjavkhlan), Т.Отгонбаяр (@OtgonbayarT), “Цахим эрх зүй” номын зохиогч Л.Галбаатар (@galbaatar_l), М.Номин (@gandanstyle), П.Баярмагнай (@baikap) нараас гадна “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, Эрэн сурвалж­лах, тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай, Зар, сурталчилгааны албаны дарга Б.Энхболд, Дизайн, гэрэл зураг компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар нар болон сэтгүүлчдийн төлөө­лөл оролцлоо. 

Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл хэлэлцүүлгийг нээхдээ “Цахим ертөнцөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх бас үүгээрээ дамжуулан бусдыг гүтгэх доромжлох асуудал дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлын нэг. Хүний нэр төрд халдаж гүтгэн доромжлохгүйгээр үг хэлэх эрх чөлөөгөө яаж авч үлдэх вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулах уу, эсвэл хувь хүний өөрийнх нь соёлын хэмжүүр болгох уу гэдэг олон асуулт хариултгүй хэвээр байна. Энэ удаад ч бид хамтдаа ярилцаад гарц хайцгаая. Хэлэлцүүлэг маань аль нэг түвшинд шийдэл авчрах байх гэдэг үүднээс хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэн нэгэн нь асуугаад нөгөө нь хариулаад явахаас илүү хамтдаа хэлэлцэж, мэтгэлцвэл зүгээр болов уу” гэж онцоллоо.

 НЭР ТӨРД ХАЛДСАН, ГУТААСАН ГЭХ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ХАСАХ ЗӨВЛӨМЖ ГАРГАСАН

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ: Сүүлийн үед цахим хэвлэл, мэдээллийн салбарт “amjilt.com” сайтыг хаасан болон жиргээч Ц.Батад баривчлах ял оноосон асуудал анхаарал татаж байна. Энэ хоёр хэрэг дээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас мэдэгдэл гаргасан. Аливаа вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дарах зорилготой гэж харагддаг. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах манай байгууллагын хүсэл зорилгын эсрэг зүйл юм. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд айдас бий болгож байна гэдгийг тус байгууллагаас мэдэгдсэн. Ц.Батыг хүний нэр төрд халдсан хэрэгт буруутган баривчлах ял ногдуулсан нь зохисгүй бөгөөд хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл юм гэдгийг илэрхийлсэн. Мөн нэр төрд халдсан хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх талаар оролцогч улсууддаа олон жил ажил өрнүүлж байгаа гэдгээ илэрхийлсэн. НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн тайланг 2011 онд хэлэлцээд нэр төрд халдсан, гутаасан гэх хэргийг Эрүүгийн хуулиас хасах зөвлөмжийг гаргасан. НҮБ-ын хамтарсан тунхагт “Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйлчилж байсан хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүх зарчим цахим хэвлэл мэдээлэлд адил үйлчлэх ёстой” гэсэн байдаг. Манайд үйлчилж байгаа хуулиар тухайн хүн мэдээллийг худлаа гэдгийг мэдсээр байж зориудаар тараасан бол яллах ёстой байдаг. Гүтгүүлсэн, доромжлуулсан гээд байгаа хүний хийсэн гэх үйлдэл үнэн үү, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж тогтоох ёстой. Гэтэл манай практикт нийтэлсэн материалыг хэлний шинжээчид үзээд хүнийг доромжилсон өнгө аяс, гүтгэсэн шинж байна гэж үзсэнийг үндэслэл болгоод шийтгэчихдэг. Жиргээчдийг “Иргэний сэтгүүлчид” гэж нэрлэе. Тэд нийгмийн санаа бодлыг тээгчид байдаг. Тэдний мэдээлэл нь олон нийтийн бодит эрх ашигт нийцсэн, хэн нэгэн албан тушаалтан төсвийн хөрөнгөөс завшсан, авлигад холбогдсон тухай байвал олон нийт мэдэх ёстой. Энэ утгаараа олон нийтийн нэрийн өмнөөс өндөр албан тушаалтнуудад хяналт тавьдаг хоточ нохой, дөрөв дэх засаглал болдог. Одоо энэ хяналтыг өргөжүүлэх боломж цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэгчдэд бий болжээ. Нөгөө талаар байнга олон нийтийн хараа хяналтад байна, хувийн нууцад жирийн иргэдээс илүү халдана гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас өндөр албан тушаалд очдог. “Хүү төрийн хүн боллоо” гэдэг нь тухайн хүн хувь биш нийгмийн хүн болчихоод байгаа хэрэг. Тиймээс ч байнга хяналтад байх ёстой. Ийм бүлэгт урлагийнхан, сэтгүүлчид ч багтдаг.

 ХҮН БҮР ӨӨРТӨӨ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ

П.БАЯРМАГНАЙ (@baikap): Цахим ертөнц дуу хоолойгоо олон нийтэд хүргэх маш том боломжийг олгож байгаа. Твиттерээр хувьсгал хүртэл хийж  байсан. Ийм хүчирхэг зэвсэг ард түмний гарт ирчихлээ. Twitter-т хяналт байхгүйгээс бусдыг гутаан доромжлох, харааж зүхэх нь хэрээс хэтэрчихжээ. Үүнийг зохицуулахгүй бол болохгүй болж. Гэхдээ цензур гэж битгий ойлгоорой. Олон улсын практикт бүх компаниуд ажилтнууддаа олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах талаар журам гаргасан. Үүнийгээ хөдөлмөрийн гэрээнд нь тусгаад өгчихсөн байна. Гэхдээ нууц нэрээр орох зэргээр энэ зохицуулалтыг мөрдөхгүй байх эрсдэл бас байдаг. Тиймээс хүн бүр хэзээ, хаана, юу ярихаа мэддэг байх хэрэгтэй. Хүн бүр өөртөө ингэж хяналт тавихаас гадна байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хяналттай байхгүй бол цахим ертөнц дэх хэрүүл улам бүр газар авна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрөө twitter, facebook-ийг эх сурвалж болгож мэдээллээ бэлтгэдэг болчихсон нь аюулыг нэмж байна.

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ: Албан ёсны бүртгэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэлийнхээ агуулгын төлөө өөрөө хариуцлага хүлээдэг. Өөрийнхөө сайтыг хэрүүлийн талбар, соёлтой байлгах уу гэдэг нь өөрсдийнх нь үнэлэмж шүү дээ.

 ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ХАМГААЛАХ, КИБЕР ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХЭД УЛСААС АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ

Т.ОТГОНБАЯР (@OtgonbayarT): Хувь хүний нууцыг хамгаалах, кибер гэмт хэргээс сэргийлэхэд улсаас анхаарах цаг болжээ. БНСУ, Японд хувь хүний нууцыг интернэтэд дэлгэснээс болж амиа хорлосон хүн олон бий. Манай улс энэ асуудалд одооноос анхаарч, урьдчилан сэргийлж, хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Цагдаагийн байгууллагын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээ сайтар санхүүжүүлж, хөгжингүй орнуудаас энэ талаарх хуулийг судалж, хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.

Улс төр, гадаад мэ­дээл­лийн албаны дарга Э.ЭНЭРЭЛ: Хуулийн зо­хи­цуу­лалтыг төрийн оролцоотойгоор хий­нэ. Төр оролцоод зохицуулалт хийхээр бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй бүхий л арга саамыг хайж эхэлдэг. Цахим дээр ч ийм байдал гарч эхлэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл хэвлэл мэдээлэлтэй хол­боотой асуудал дээр заавал хуульчилж хязгаарлахгүй байвал яасан юм бэ?

 “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ:

Хязгаарлалт байхаас аргагүй. Үндэсний аюулгүй байдал, хүний нэр төр, нийгмийн дэг журам, эрүүл мэндийг хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болно. Гэхдээ тэрхүү хязгаарлалт нь хуулиар, зайлшгүй гэдгийг нотолсон байх ёстой. Манайд Садар самуунтай тэмцэх хуулиас эхлээд олон хуулинд агуулгын хязгаарлалт хийсэн байдаг. Даанч тэр хуулиуд агуулгынх учраас хэрэгждэггүй. Төр хуулиа ерөнхий хийчихээр цензур болоод хувирчихдаг. Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах, хараалын үг хэрэглэхгүй байх зэрэг нь хувь хүний өөрөө суралцах асуудал болчихоод байна.

 “МЕДИА КОНСУЛ” БУЮУ “ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЗӨВЛӨЛ”-ТЭЙ БАЙМААР БАЙНА

П.БАЯРМАГНАЙ (@baikap): Ажилтай хүмүүс нь байгууллагын журмаар зохицуулалтад орчих боломж байна. Харин ажил эрхэлдэггүй хүмүүст нэг бүрчлэн зохицуулалт хийх боломжгүй. Үүн дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “Медиа консул” буюу “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зөвлөл”-тэй баймаар байна. Доромжлуулсан, гүтгүүлсэн хүмүүс түүнд очиж гомдол мэдүүлдэг, нөгөөх нь дүгнэлт гаргадаг байх учиртай.

Хуульч Н.ЦОГЖАВХЛАН (n_tsogjavkhlan): Үзэл бодлоо илэрхийлж гаргасан мэдээллээ нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх нь жам ёсны зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх, гүтгэх гэдэг хоёр асуудлыг ялгаж сурах ёстой. Нэр нууцлах эрх хэмжээ эзэнтэй, хаягтай хүн дээр яригддаг болохоос бусдыг хэний ч мэдэхгүй нэрээр гутаан доромжилж болно гэсэн үг биш. Тэгвэл нэг хүний гар утсанд үүнээс олон хүнд мэдээлэл түгээх хэрэгсэл хадгалагдаж байна. Ярьдаг, бичдэг утас маань бусдыг гүтгэдэг, доромжилдог хүчтэй зэвсэг болчихлоо. Үүнийг дагасан ёс зүй, сургалт хөгжил, сахилгын тогтолцоо хоцрогдоод байна. Үүнийг оператор компаниудтай хамтраад хийх хэрэгтэй байна. Тухайн хүн гар утас, дугаар авахаар очиход нь бусдыг гүтгэсэн, доромжилсон мэдээлэл түгээхгүй байх гэрээ байгуулах, үүгээрээ дамжуулаад хариуцлага ярих боломж бий.

 ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЭРХ ЧӨЛӨӨТ БАЙДЛЫГ ХАМГААЛАХАД СОШИАЛ МЕДИАГ ЯАЖ АШИГЛАХ ВЭ ГЭДЭГ БОЛ ТОМ АСУУДАЛ

“Онлайн эрх чөлөө” эвслийн ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч Д.ЖАРГАЛСАЙХАН: Энэ сэдвээр “Өдрийн сонин” анхлан хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баярлаж байна. Хүний эрх, эрх чөлөө, эрх чөлөөт байдлыг хамгаалахад сошиал медиаг яаж ашиглах вэ гэдэг бол том асуудал. Манай улс энэ асуудал дээр бүс нутагтаа тэргүүлэх зэргийн байр суурьтай байгаа. Манай улс асуудлыг эхэлж хөндсөн орнуудын тоонд багтаж байгаа гэдэг утгаараа анхаарал татаж байгаа. Бүс нутгийн мэдээллийг хадгалах нь асар том бизнес байдаг. Хонконгт үүнийг хийх гэж байгаад хойшилсон. Үүнийг Монголд хийчихвэл асар том хөрөнгө оруулалт ирнэ.

 Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хуульч Б.ПҮРЭВНЯМ:

-Энд оролцож буй хүмүүсийн дийлэнх нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ гол  чухал зүйл хөндөж байна. Тэр нь юу вэ гэвэл хариуцлагатай байх. Хэвлэл мэдээллийн гүтгэлэг гүжирдлэг, нэр төрийн хэрэг маргаан дээр явж байхдаа хэвлэл мэдээлэл хэрэгсэл эсвэл сэтгүүлчид тийм сайхан  нааштай, сайхан таатай хандаад байдаг ч юм  биш. Яагаад гэвэл одоогийн бидний дагаж мөрдөж буй хууль, хууль зүйн орчин хариуцлагын тогтолцоо нь өөрөө  хүн болгонд яг таалагдахгүй  байхаас өөр аргагүй шийдвэрийг гаргаж  байгаа асуудал  юм. Твиттер хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү гэж энд яригдаж байна.  Бат энэ твиттер чинь хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш шүү дээ гэж мэдүүлгэндээ хэлсэн байна билээ. Биш гэсэн тэр орон зай руу явчихвал хариуцлагаас мултрах уу гэдэг нь асуудал. Энд гол хоёр чухал асуудал бий. Юуны өмнө энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх Үндсэн хуульд байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ эрхийг бас хязгаарлаж болдог юм. Хязгаарлахгүйгээр энэ эрхийг эдэлж болдоггүй юм. Өөрийнх нь энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ хязгаар нь хаана байна вэ гэвэл бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн үг. Тэгэхээр тэр хязгаарлалтын чухал ойлголт нь юу вэ гэвэл ерөөсөө гутаах зорилго агуулсан гэж хэлээгүй. Эрүүгийн хуулиар хоёрхон зүйлийг гэмт хэрэг гээд тогтоосон. Тэр нь юу вэ гэвэл гүтгэх, доромжлох гээд Эрүүгийн хуулийн 111,111.2 гээд. Яагаад гэмт хэрэг гээд үзсэн юм. Гэмт хэрэг байхаар дандаа хорьж байдаг юм уу. Дөрвөн төрлийн ял байхад торны цаана хийчиж байгаа болохоор хорьж байгаа харагдаад байгаа юм. Гэтэл баривчлах хорих ял хоёр чинь өөр шүү дээ. Энэ болгоноос юуг харж болох вэ гэхээр үзэл бодол үг хэлэх эрхэд гагцүү бусдын эрх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл бодитой юм. Тухайлбал, гүтгэсэн эсвэл доромжилсон. Хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол бүх гэмт хэрэгт дөрвөн шинж байж шийтгэдэг. Энэ хоёр гэмт хэрэгт хэлбэрийн өөрөөр хэлбэл гүтгэсэн, доромжилсон байх юм бол Наранжаргал гуайн хэлснээр мөрдөн байцаалтын аргаар тогтоох ёстой. Тэгэхээр энэ хэрэг яагаад шүүх рүү явчихваа гэдэг асуудал гарч ирж байгаа юм.  Гэмт хэрэгт тооцож буй гол үндэслэл нь тухайн хүний өөрийнх нь үйлдэл, тэр сэдэл санаатай нь холбоотой юм. Монголчуудын уламжлалт ойлголт байдаг. Үгээр хүнийг алж, сэхээж болдог гэдэг.  Шүүмжлэл доромжлол гэдэг үгээ зөв ойлгодог, боддог байх нь зүйтэй. Хуульч хүнийхээ хувьд бодлоо хэллээ.

 МЭДЭЭЛЭЛ ДУТУУГААС ДОРОМЖЛОЛ, ГҮТГЭЛЭГ ГАРДАГ

М.НОМИН (@gandanstyle):

 -Инженер Бат гэдэг хүнийг баривчилсан нь зөв буруу гэж ярьхаасаа илүү санаа зовоосон асуудал гэдэг талаас нь яръя л даа. Тэр хүн А.Гансүх сайдын  гэрийн хаягийг  твиттер орчинд зарласан нь  өөрөө ёс зүйн хувьд буруу. Ёс зүйгүй үйлдэл болсон. Хэн нэгнийг доромжилсон зүйл  юунаас болж гардаг вэ гэвэл мэдээлэл дутмаг учраас л гардаг. Нэг хүн нэгнийхээ талаар муухай үг биччихлээ. Сөрөг мэдээлэл байлаа гэхэд  мэдээлэлтэй байгаа тал руугаа ханддаг. Нөгөө талаасаа твиттерчид ёс зүйтэй хариуцлагатай байх ёстой. Интернэтийн эрх зүй  олон улс оронд хөгжсөн байна. Энэ орнуудын туршлагаас судалж практик дээр ямар байна вэ гэдгийг үзэж хуульдаа тусгах хэрэгтэй  юм  шиг санагддаг.

 Хуульч Н.ЦОГЖАВХЛАН (n_tsogjavkhlan)

 Шүүх рүү очтолоо  хүн бүхэн ардын баатар байдаг. Шүүхийн өмнө очихоороо би мэдээгүй болоод явчихдаг. Тийм болохоор  хариуцлагыг тэнцвэржүүлэх тал дээр ярилцмаар санагддаг. Эрх ба үүргийн тухай ярьдаггүй. Би  үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгээд яачихсан юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Мэдээллээр заналхийлэх явдал газар авсан байна. Тэгэхээр эрх ба үүргийг тэнцвэржүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

 ОНЛАЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ УЛАМЖЛАЛТ СЭТГҮҮЛЗҮЙГЭЭСЭЭ ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

Л.ГАЛБААТАР (@galbaatar_l): Онлайн сэт­гүүл зүй уламжлалт сэт­гүүлзүйгээсээ ямар ялгаатай юм гэдэг асуудал гарах байх. Эрх зүйн зохицуулалт, дээр нь технологийн зохицуулалт байх ёстой.

*П.БАЯРМАГНАЙ (@baikap): Твиттерийг дураараа хэрэглэдэг гэвэл эндүүрэл. “Twitter” компани хэрэглэгчдэдээ хүний хувийн нууцтай холбоотой мэдээллийг  гаргаж болохгүй, тийм дүрэмтэй.  Хүний гэрийн хаяг, регистрийн дугаар гэдэг ч юм уу  бусдад нээлттэй гаргаж тавьж болдоггүй, дүрэм журам бий. Энэ мэтээр твиттер компанийнхан хувь хүний нууцтай холбоотой  зүйлд хязгаар тогтоосон байгаа. Тэгэхээр олон улсын хэрэглэгчид твиттерийг ашиглахдаа тус компанийн дүрэм журманд захирагдах ёстой байдаг. Ёс зүйтэй хариуцлагатай байх ёстой. Эрүүл ухаанаараа  энэ бүхэнд хандах ёстой. Үүнд бид зөв эхлэлийг нь тавихгүй бол хойч үе маань энэ твиттерээр тоглож болдог юм байна. Худлаа мэдээлэл цацаж болдог  гэсэн буруу хандлагыг авчих гээд байна. 2016 онд сонгууль болно. Сонгууль дөхөөд ирэхээр худлаа мэдээлэл цацах, бие биенээ  доромжлох байдал хэрхэн газар авч болохыг мэдэхгүй байна. Өөрсдийнхөө олон дагагчтай хаягийг  твиттерчид хоорондоо зардаг болсон. Ийм бузар зүйл хийдэг болсон байна. Өөрсдийнхөө юмыг яагаад зараад байгаа юм бэ. Үүнийг буруу гэж бодож байгаа. “Би тэдэн төгрөг өгье. Энэ талаар жиргэчих” гэдэг. Бид улс төрийн намынхны энэ муухай зүйлд хутгалдахгүй байх ёстой.

 ТВИТТЕРЧИД ХУВЬ ХҮН ТАЛААСАА ХӨГЖИХ, БОЛОВСРОХ ШААРДЛАГАТАЙ

Хуульч Н.ЦОГЖАВХЛАН (n_tsogjavkhlan):

Нэг талаараа Ц.Баттай холбоотой өрнөсөн энэ хэрэг твиттер орчинд эрх үүргээ мэддэг, ёс зүйтэй байхыг сануулсан сануулга боллоо. Бодсон бүхнээ хэлэх бус хэлэх үгээ бодох ёстой гэдгийг  харуулж байна. Твиттерчид хувь хүн талаасаа хөгжих, боловсрох шаардлагатайг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.

Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ (@artanyan): Хүн юу дуртайгаа ярьж, бичиж болно. Интернэт орчинд ч ийм байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь жирийн хүмүүсээс доогуур зан төлөвтэй хүн твиттерт олон байна. Танил охиныхоо хувийн мэдээллийг твиттерээр дэлгэж гутаан доромжлох зэрэг байж болшгүй зүйл их байна. Ц.Бат инженерийн гэх хэрэгт твиттерчид сайдыг багагүй эсэргүүцлээ. Гэхдээ Ц.Бат инженер гэсэн хаягаар бичдэг хүний зан төлөвт дуртай хүн ховор. Тэгсэн атлаа барьж хорилоо гэхэд нь нөгөө талыг нь илүү бааллаа. Хүн юу дуртайгаа бичиж болохгүй, хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох цаг болсон нь үүний илрэл. Юу дуртайгаа бичиж болохгүйг мэддэг ч твиттерт түүнийгээ баримталдаггүй хүн олон байна. Ийм хандлагаараа гэмт хэрэгтэн болох магадлал их болжээ.          

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хуульч Б.ПҮРЭВНЯМ: Зар сурталчилгааны тухай хуульд твиттерийг мэдээллийн хэрэгсэлд оруулчихсан. Хууль зүйн орчин бол байна. Тиймээс үг, үсэг бүрээ хянах ёстой. Энд сууж байгаа жиргээчид бусармаг зүйлийг эсэргүүцэх, тийм зүйл дээр өөрсдөө хяналт шаардлага тавих ёстой гэж хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Өөр, өөрсдийнхөөрөө албан бус байдлаар соён гэгээрүүлэх тал дээр ажиллаасай гэж хүсч байна.

 ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА,

УЛС ТӨР, ГАДААД МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Онцлох нийтлэлүүд