Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
Цаг үе
2014.12.01 11:12

“Үй цай” сургуулийнхан Д.Пүрэвдоржийн шүлгээр амьсгалсан өдөр

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг хятад хэлний сургалттай "Үй цай" бүрэн дунд сургуулийнхан ер бусын хөл хөдөлгөөнтэй угтав. Сургуулийн үүдээр ормогц Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн зураг бүхий том самбар угтлаа."Үй цай" сургуулийн Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл, уран зохиолын танхимаас "Эзэн заяа" яруу найраг , уран уншлагын тэмцээнийг гурав дахь удаагаа зохиож буй юм байна. "Эзэн заяа" гэдэг нь "Эх орон танаасаа би,

Энгэр дүүрэн эрх чөлөө,

Элэг бүтэн эзэн заяа

Энэ насны жаргал авлаа хэмээх найрагчийн мөрүүдээс үүдэлтэй. Уг өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 60 гаруй сурагчоролцсон юм. "Үй цай"-гийн сурагчид үндэсний хувцсаар гангараад, ирсэн зочдыг мэхийн угтана. Арваннэгдүгээр сарын 26-нд энэ сургуулийнхан үндэсний хувцсаар гоёдог. Үдээс хойшдоо хамгийн сайхан монгол хувцастай сурагчийг шалгаруулдаг юм билээ.Сургуулийн хананд Монголын зохиолч, яруу найрагчдын зургийг хүндэтгэлтэй байрлуулжээ. "Үй цай"-гийнхан хос хэлний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Олон хэлний боловсролын хөтөлбөрт шилжиж байгаа гэнэ. Тиймээс сурагчид нь эх хэлээрээ сайн ярьж байж гадаад хэл сайн сурна гэж багш нар нь ярив. Энэ сургуулийн хүндэтгэлийн хэсэгт байрлуулсан "Монголын нууц товчоо", морин хуурыг Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдорж, төрийн хошой шагналт Н.Жанцанноров нар сургуулийн хойморт залж өгчээ.Сургуулийн удирдлагууд найрагчтай нэг нутгийнх агаад Өвөрхангайн Бүрд сумаас гаралтай аж.

Д.Пүрэвдоржийн хүү Энхтүвшин Долгорын Нямаа найрагчийг сугадсаар тэмцээн болж байсан Урлагийн танхимд өглөө нь орж ирлээ. Танхимд чанга яригчаар Д.Пүрэвдоржийн яриа сонсогдоно. "Хэрэв миний бичсэн шүлэг хэн нэгний сэтгэлд хүрсэн болМонгол түмний голомтод,ухаанаас нь ассансэтгэлийн дөлөөр бичсэнд байх болов уу" гэсэн үг зүрхэнд хүрнэ. Д.Нямаа найрагч тайзан дээр зогсоод,сонирхолтой дурсамж хөврүүллээ. "Д.Пүрэвдорж гуай бид хоёр Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт сурч байсан. Насаар надаас 6-7 ах. Д.Пүрэвдорж тэргүүтнийг 50-иад оныхон гэж, П.Бадарч бид нарыг 60-аад оныхон гэжутга зохиолд тодорхойлдог юм. Д.Пүрэвдорж гуай бид хоёр оюутан гэсэн хэлхээнээс гадна "Сэгс цагаан богд" найраглалаар холбогддог. "Сэгс цагаан богд" найраглалын 45 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. "Сэгс цагаан богд", "Хар цас", "Хөх даалимбан тэрлэг" найраглалаараа Д.Пүрэвдорж Төрийн шагнал хүртсэн юм. Энэ найраглалаа гурвууланг нь "Мөнгөн завъяа" дэлгүүртэй байранд бичсэн.Энэ байрны гадуур гарах болгондоо энэ тухай дурсгалын самбар байрлуулчих юм сан гэж боддог. "Сэгс цагаан богд" найраглалаа бичээд, утсаар намайг дуудаад, уншиж өгч байж билээ. 1969 оныарваннэгдүгээр сарын орчим болов уу. Дараахан нь арванхоёрдугаар сарын 13-нд "Үнэн" сонинд энэ найраглал гарч байсан юм даа. Д.Пүрэвдорж гуайн үеийнхний хэмжээнд монгол хэлээр бичих найрагч дахин төрөхгүй л болов уу. "Тусгаар тогтнол" шүлэгт

Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний

Зоо дэлдэх тээгэн дээр

Галбын халуун говийн

Хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!гэж шүлэглэсэн байдаг. Зогдор дэвсэх гэдэг нь тэмээгээр зөөлөн явахыг хэлж байгаа юм. Та аль хэр явж ирэв гэхэд "За, би зогдор дэвсүүлээд явж ирлээ" гэдэг. Монгол ахуй амьдралаас урган гарсан, уран тод дүрслэл нүдэнд нь, сэтгэлд нь шингэсэн хүнийг дахин олоход хэцүү гэжэнэ буурал ярив."Д.Пүрэвдорж" сангийн тэргүүн П.Энхтүвшин "Аавын нэрэмжит тэмцээн болж байгаа энэ сургуульд орж ирэхэд аав амьд байгаа ч юм шиг, гэртээ байгаа ч юм шиг сайхан санагдаж байна. Би дөрвөн хүүхэдтэй. Үндэсний хувцсаа өмссөн хүүхдүүдийг хараад баярлаж байна" гэв. Энэ өдөр мөн "Үй цай" сургуулийнхан гадаадын зочдын даллагатай байлаа. ОХУ-ын Буриадын Багшийн сургуулийн захирал доктор Светлана Нимбуева тэмцээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, "Родина" хэмээх шүлэг уншиж өглөө.

"Үй цай" сургуулийн тавдугаар ангийн сурагч Н.Энх-Үжин салхи хагалж, "Эх орон" шүлэг уншив. Тэрбээр бага насны ангилалд тэргүүн байр хүртсэн. Охин 87 шүлэг цээжээр мэддэг гэлээ. Учир нь эдний ангийнхан хоёрдугаар ангиасаа эхлэн шүлэг цээжилж, урануншлагын хамтлаг байгуулсан учраас урын сан нь арвин. Н.Энх-Үжин цагаан сараар хамаатнууддаа шүлэг уншиж, магтуулдаггэнэ."Шүлэг цээжлэхээр хичээлээ хурдан тогтоодог" гэж охин ярив.116 дугаар тусгай сургуулийн У.Чанцалдулам "Буурай эмээ" шүлгийгуншихад нь эмээгээ өрөвдөх сэтгэл төрөв."Буурай эмээ"хэмээх үнэн үгтэй шүлгийг энэ өдөр олон хүүхэд уншсан нь "Эмээгээ хайрла" хэмээх тэнгэрийн зарлиг шиг санагдана.Ахлах насны ангилалд түрүүлсэн "Хүрээ тулга" сургуулийн С.Алтанцэцэг охин мөн л "Буурай эмээ" шүлгээр амжилттай оролцсон.Энэ шүлгээ эмээ, өвөө хоёртоо уншиж өгөхөдэмээ нь нулимс дуслуулан сонсоод "Миний охин түрүүлэх байх аа" гэж хэлсэн гэнэ. Харин дунд ангийнхнаас түрүүлсэн 87 дугаар сургуулийн Т.Хуншагай "Хөх даалимбан тэрлэг"-ийн гол баатар бүсгүйн энэлсэн сэтгэлийг өөрийнхөөрөө үзүүлэх гэж байдгаараа хичээсэн. Тэр дайны үеийн бүсгүйн дүрийг гаргахдаа эмээгээ төсөөлсөн гэнэ билээ.Энэ өдөр Д.Пүрэвдоржийн олон сайхан шүлгийг давталттайгаар сонссон нь монгол хэлний яруу эгшиглэнг мэдэрч, утга гүн захиасыг нь ухаж эргэцүүлэх боломжийг олон хүнд олгосон буй за.

ОХУ-ын Буриадын Багшийн сургуулийн захирал доктор Светлана Ц. Н.

"Үй цай" сургуулийнхан шүлэг уншихдаа сэтгэл гаргаж бэлтгэсэн нь анзаарагдана. Тавдугаар ангийн Э.Адиша хүү"Цэрэг та" хэмээх шүлэг уншихдаа буу барьсан хамтрагчтайгаа тайзан дээр гарч жүжиглэлтэйгээр үзүүлсэн. Найрагчийн "Тусгаар тогтнол", "Буурай эмээ", "Сэгс цагаан богд", "Хөх даалимбан тэрлэг" шүлгүүд хамгийн олон давтагдав."Хар цас" найраглал уншигдахад дунд сургуульд байхдаа самбарын өмнө зогсоодэнэ найраглалыг уншдаг байснаа санав. Хүүхдүүд хоёрдугаар дайны гашууныг энэ уран бүтээлээр дамжуулж мэдрээ дээ. "Би Светлана, Оросын ариун цус, Оросын ариун хус" гээд л 93 дугаар сургуулийн 9-ын "А" ангийн Э.Маралмаа уншихад хонгор шар энэ охиныг Светлана л гэдэг байх гэж итгэж билээ.

Ахмад зохиолч, төрийн шагналт Д.Нямаа, Д.Пүрэвдорж найрагчийн хүү П.Энхтүвшин нарыг "Үй цай" сургуулийн захирлын өрөөнд хүлээж авахад халуун яриа өрнөв. "Энэ хүний алдар нэрийг мөнхжүүлж байгаад баярлалаа" гэж өвгөн хэлнэ лээ. Харин захирал Д.Баяраа "Яруу найргийн амт шимтийг хүүхдүүддээ мэдрүүлэх сэн гэж хичээж байна" хэмээв. "Үй цай" сургуулийнхан Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг Бүрд сумын Эрээн уулын өвөрт баруун аймгууд руу явах төв зам дээр найрагчийн шүлгэн хөшөө босгох болсноо Д.Баяраа захирал дуулгав. "Сэгс цагаан богд"-ын тухай яриа ахиад л өрнөв. Цагаан сарын дараа Д.Амбасэлмаа гуайн нэвтрүүлэгт оролцохоор Сэгс цагаан богдод очиход Сүхбат нь тэмээ бэлэглэсэн гэнэ. "Тэмээтэй нутгийн хүн ч тэмээ бэлгэнд авч байгаагүй.Ширээ хонгор маань сүргийнхээ дунд, эзнийхээ дэргэд, Сэгс цагаан богддоо яваг гээд бурантагийг нь эргүүлээд өгсөн. Миний ширээ хонгор Сэгс цагаанбогддоо яваа" гэж өвгөн хуучиллаа. "Д.Амбасэлмаа гуай Н.Сүхбат гуайг танд сайн юм билээ" гээд орон даяар зарлачихсан. Гэргий тань яаж хүлээж авав" хэмээн өвгөнийг түншсэн чинь "Дургүйгээ хүрэхээр би Сэгс цагаан богд руу явна шүү гэж айлгадаг юм" гэж байна. Д.Нямаа гуай хувцсаа өмсөөд гарахдаа "Би Сэгс цагаан богдын Сайхан хотын хөөрхөн хархүү шүү" гэсэн.

33 дугаар сургуулийн 10-ын "Б" ангийн сурагч Э.Болор-Од цэнхэр торгон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй 16 настай Сэгс цагаан богдын охин ирээ юу гэлтэй харагдав. "Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу, Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй сайн байна" гээд л хөдөөх хонгор бүсгүйн аалиар уншиж билээ. "Сайхан хотын хөөрхөн хархүү" урт наслана даа.

Э.Адиша "Үй Цай" сургууль "Цэрэг танаа"

Д.Нямаа, Д.Пүрэвдоржийн хүү Энхтүвшин

Би Светлана, Оросын ариун цус, Оросын ариун хус

Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу...

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд