Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
Улс төр
2014.09.13 05:09

Үндсэн хуулийн цэцийнхэн ОХУ-д айлчилал хийнэ

   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-нд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж, хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх асуудлаар ярилцана. Манай төлөөлөгчид  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмэр, хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох аж. Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Дээд шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлосон байна.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Ц.Сарантуяа нар багтсан аж

Онцлох нийтлэлүүд