Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn
Эдийн засаг
2015.01.16 04:01

Үндэслэлгүй ажлаас халснаас болж төр 400 сая төгрөгийн өрөнд оржээ

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байжээ. Дээрх нэхэмжлэл бүгд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай байжээ. Түүнээс 119 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр 119 хэрэгт судалгаа хийхэд 80 нь төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 39 нь хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбоотой байна. Хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбогдохоос бусад 80 байгууллагын 17 нь Засаг даргын тамгын газар, 22 нь сургууль цэцэрлэг, 11 нь эмнэлэг, 12 нь төрийн өмчит хувьцаат компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, 23 нь Засгийн газрын агентлагийн орон нутаг дахь хэлтэс, албад зэрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл байгаа аж.

Ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүх нийт 651.203.268 төгрөг ажил олгогчоос гаргуулж, 623.706.644 төгрөгийг ажилтанд, 27.496.624 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Ажил олгогчийн төлөх 651.203.268 төгрөгөөс 397.025.421 төгрөгийг төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 254.177.847 төгрөгийг хувийн аж ахуйн нэгж төлөх юм.

Төрийн өмчит хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газраас гарах 397.025.421 төгрөгийн 384.596.712 төгрөгийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд, 12.428.709 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Харин хувийн аж ахуйн нэгжээс гарах 254.177.847 төгрөгөөс 239.109.932 төгрөгийг ажилтанд, 15.067.915 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дашрамд дурдахад, энэ нь зөвхөн хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхээр өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай иргэний хэрэгт хийсэн судалгаа

Онцлох нийтлэлүүд