Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Спорт
2014.12.04 05:12

Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулав


Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа "Нутгаа дуурсгана" үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь үндэсний бөхөө сурталчлах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг хөгжүүлэхэд бөх сонирхогч иргэдийг татан оролцуулах зорилготой бөгөөд цаашид улирал бүр зохион байгуулах уламжлалт барилдаан болгохоор зорьж байгаа билээ.

Энэхүү барилдаанд нийт 8 бөх оролцон тойргоор барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 7 даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харъяат, Сумын заан Н.Отгонбаяр 6 даван үзүүрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Лондонгийн наадмын "начин" Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнцогт сумын харъяат, залуу бөх С.Сайханхангай нар шөвгийн дөрөвт шалгарав.

Элчин сайд Н.Тулга тус барилдааныг нээж үг хэлэхийн сацуу шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.

Онцлох нийтлэлүүд