Эдийн засаг
2023.05.24 02:05
ҮСХ: Парламентын танхимд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна DNN.mn

Манай улсын парламентын танхимд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 хувьтай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшин юм. Тогтвортой хөгжлийн зорилт 5.5-т Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах гэж заажээ.