Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn ШӨХТГ: “Мэргэ Ван“ ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулав DNN.mn Жагсаалд оролцсон зарим иргэд Их тэнгэрийн ам руу явж, үлдсэн нь талбайг тойрч байна DNN.mn Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа DNN.mn Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна DNN.mn Нэгнийгээ зодсон хүүхдүүдийн бичлэгийн мөрөөр цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ DNN.mn Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулжээ DNN.mn Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn ШӨХТГ: “Мэргэ Ван“ ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулав DNN.mn Жагсаалд оролцсон зарим иргэд Их тэнгэрийн ам руу явж, үлдсэн нь талбайг тойрч байна DNN.mn Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа DNN.mn Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна DNN.mn Нэгнийгээ зодсон хүүхдүүдийн бичлэгийн мөрөөр цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ DNN.mn Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулжээ DNN.mn
2022.08.11 09:08

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?! DNN.mn

Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ


Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс БНСУ дахь төв лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд жил бүр 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Гэсэн ч баяр наадмын төсөвт наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдыг допингийн шинжилгээнд хамруулах төсвийг суулгадаг нь анхаарал татсан юм. Тодруулбал, асуудлын ард допингийн шинжилгээнд суулгасан төсвийн мөнгө эзэнгүйдэж байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хүрээнд допингийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэчихээд төсвийг нь МҮОХ-ны удирдах албан тушаалтнууд хувьдаа завшиж байгаа дүр зураг анзаарагдаж байна. Энэ асуудлын хүрээнд мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.

Хуульч Ч.Бат-Эрдэнэ нарын хүмүүс МҮОХ-ны удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандаж шалгалт оруулжээ. Дээрх асуудлын хүрээнд түүнээс тодруулга авлаа.


Тайлбар байхгүй.-МҮОХ-ны харьяа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагыг та бүхэн шалгуулахаар АТГ-т хандаж байжээ. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм. Хуулийн байгууллагад хандах үндэслэл нь юу байв?

-Манайх Допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Үүндээ тодорхой хэмжээний татвар төлдөг. Улмаар жилд 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэдэг юм. Гэтэл жил бүрийн баяр наадмын төсөвт тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулах зардлыг суулгадаг нь сонирхолтой. Энэ төсвөөр тамирчдыг шинжилгээнд хамруулж байна уу гэдэг асуудал. Хамгийн гол нь төсвийн мөнгийг зарцуулсан тайлангаа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс огт тавьдаггүй. Сонин байгаа биз. Энэ асуудлын хүрээнд АТГ-т хандсан юм. Ингэхэд ноцтой санхүүгийн зөрчлүүд илэрсэн. Хэргийг шалгаж байгаад ХУД-ийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Ингэж сунжирч яваад Допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх

захирал н.Баттулга гэж эмэгтэй ял авсан. Ер нь тэгээд мөнгө идэж байсан дарга нар нэг эмэгтэйгээр туг тахиад л өнгөрсөн асуудал юм даа. Тухайн эмэгтэйн ялыг хөнгөрүүлээд л хэрэг хаагдсан. Эхнээсээ үгсэн тохирсон юм уу даа гэж харсан. Цаанаа үнэгүй шинжлүүлж байж төсвөөс мөнгө аваад байж болохгүй биз дээ. Нэг эмэгтэй рүү чихээд л өөрсдөө уснаас хуурай гараад явчихсан.

-Спортын мэргэжлийн хүний тухайд тодруулж байгаа юм. Зарим бөхчүүдийн төлөөлөл допингийн шинжилгээг мөнгө угаах хэрэгсэл болсон гэх юм. Допинг илэрсэн бөхчүүдийг шантаажлаад л мөнгө нэх­дэг, шинжилгээний хариуг өөрчилдөг үйл явц хөшигний ард явж байна уу?

-Хардах эрхийн хүрээнд хэлэхэд ийм байх магадлал өндөр шүү дээ. Үндэсний бөхийн шинжилгээний хариу яагаад ингэж уддаг юм бэ. Үүний ард авлига явж байх магадлалтай гэв. Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын шинжилгээг гэрээний дагуу үнэгүй хийлгэдэг атлаа төсвөөс давхар мөнгө авдаг МҮОХ-ны удирдлагуудыг ХУД-ийн цагдаагийн байгууллагаас шалгаж 20 орчим сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байна.

Улмаар тухайн үеийн Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал н.Баттулга гэх эмэгтэйд хэргийг тохоод өнгөрсөн байгаа юм.

Л.Цогтбаяр: Допингийн шинжилгээний хариу 30 минутын дотор л гарах боломжтой. Ингэж удаж байгаагийн ард авлига бий Допингийн шинжилгээтэй холбоотой асуудал дагуулдаг өөр нэг зүйл нь шинжилгээний хариу асар удаж гардаг. Долдугаар сарын 12-ны өдөр хийгдсэн шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхой бус байна. Бид спортын анагаах ухааны мэргэжилтэн Л.Цогтбаяраас тодрууллаа..


-Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу ингэж уддаг шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Долдугаар сарын 12- ны өдөр авсан шинжилгээ есдүгээр сард ирдэг.Уул нь итгэмжлэгдсэн лабораториуд шинжилгээг 30 минутын дотор л гаргах боломжтой байдаг юм. Бусад тэмцээний шинжилгээний хариу ч ийм хугацаанд л гардаг. Харин наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээг долдугаар сарын 12-ны өдөр авлаа, 13-нд БНСУруу илгээлээ, шинжлээд буцаагаад явуулахад 4-5 хоногийн л ажил байгаа юм.

-Ингэж их цаг авдаг шалтгаан нь юу вэ?

- Манайх БНСУ-ын шинжилгээний лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд 100 орчим шинжилгээг үнэгүй хийлгэдэг. Шуудхан хэлэхэд, үүнтэй л холбоотой. Төлбөрөө төлсөн тэмцээний шинжилгээг тэр дор нь хийгээд л явуулна. Харин манайх мэтийн төлбөр мөнгөө өгдөггүй газруудын шинжилгээний дараалал хойшилно. Уул нь наадмын төсөвт шинжилгээний зардлыг суулгадаг. Өөр асуудлууд ч бий.

-Нөгөө талд шинжилгээний хариу удаж байгааг авлигатай холбож тайлбарлах бөхчүүд байдаг. Тодруулбал, допинг илэрсэн бөхчүүдээс мөнгө нэхэж шинжилгээний хариуг өөрчилдөг гэх мэтээр...

-Ийм асуудал байгаа. 2009- 2019 оны хооронд допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийг нягтлахад 38 нь зөрчил гаргасан гэж тогтоогдсон шүү дээ. Үүнийг өнөөдөр би ч хэлж байгаа юм биш. АТГ-аас шалгаад тогтоочихсон юм. Үүнтэй холбоотойгоор Ч.Насанбат нарын хоёр эмчид хэрэг үүсгэсэн ч прокурорын шатанд очоод замхарсан. Эндээс допингийн шинжилгээ гэдэг зүгээр мөнгө угаах хэрэгсэл болсон нь харагдаж байгаа биз.Нөгөө талд допингийн хэрэглээ ч үндэсний бөхөд хавтгайрчихсан. Хэн дуртайгаасаа шинжилгээ аваад л, шантаажилдаг тогтолцоо бий болчихсон.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд энэ өдрүүдэд цолны мялаалга наадмаа хийж байна. Нутгийн зөвлөлөөс нь байр, машин, бэлэн мөнгө өгөөд л... Үүнийг допингийн контролын удирдлагууд анхааралтай ажиглаж байгаа. Хэнд юу очихыг харж байгаад л допингийн шинжилгээний хариугаар нь шантаажлаад мөнгө нэхдэг.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд энэ өдрүүдэд цолны мялаалга наадмаа хийж байна. Нутгийн зөвлөлөөс нь байр, машин, бэлэн мөнгө өгөөд л... Үүнийг допингийн контролын удирдлагууд анхааралтай ажиглаж байгаа. Хэнд юу очихыг харж байгаад л допингийн шинжилгээний хариугаар нь шантаажлаад мөнгө нэхдэг.