Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2020.12.26 12:12

​ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ: 17.780 еврогийн санхүүжилтээр Эрдэнэзуу хийдийг хамгаална


“Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь" төслийг 17.780 еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. 2020 оны гуравдугаар сард Нидерландын Вант улсын хунтайж Клаусын сан болон ХБНГУ-ын Герда Хенкел сан хамтран “Гамшгийн үед соёлын өвийг хамгаалах бэлэн байдал” төслийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөлөөс дэвшүүлсэн "Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь" төсөл шалгарсан байна.

Төсөл хэрэгжсэнээр гамшгийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, галын гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургалт зохион байгуулах, аянга зайлуулагч суурилуулах, хулгайн эрсдэлээс сэргийлэх зорилгоор музейн дохиоллын системийг сайжруулах ажлыг гүйцэтгэх аж. Төслийг 2021 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

Онцлох нийтлэлүүд