Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы албаны дарга Я.Баярбаатар "Сонины шилдэг редактор"-оор шалгарлаа DNN.mn Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn "Өдрийн сонин"-ы албаны дарга Я.Баярбаатар "Сонины шилдэг редактор"-оор шалгарлаа DNN.mn Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn
Онцлох нийтлэл
2015.05.07 03:05

“Өдрийн сонин”-д Төрийн шагналт Б.Цэнддоогийн “Ураг төрлийн хол нь дээр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэж байна.

“Эмнэлгүүд эмгүй болоход ойрхон байна” сурвалжлагыг нэг болон зургадугаар нүүрт нийтэллээ. Манай бэлдсэн сурвалжлагаас та эмийн асуудлаас үүдэж иргэд ямар хүнд байдалтай байгааг унших болно. Мөн манай улсын чөлөөт бөхийн шигшээ багийнхан Катарын Доха хотноо болж байгаа тэмцээнд оролцохоор явсан хил дээр саатуулагдсан тухай уншаарай. Багийн дөрвөн тамирчин Эмиратаас цаашаа нисэх боломжгүй болж, хил дээр саатуулагдсан бөгөөд энэ тухай холбогдох албанаас, хариуцсан хүмүүсээс тодруулсан сурвалжлагыг нийтэллээ. “Хил дээр саатуулагдсан бөхчүүдийн оронд багш нар нь барилджээ” хэмээх гарчигтай энэ сурвалжлагаас гараад буй асуудлын учир шалтгааныг тодруулж унших биз ээ. Түүнчлэн Д.Уламбаярын Азийг тэнцвэржүүлэх АНУ-ын бодлогод Япон асар том байр суурь эзэлж байгаа тухай ярилцлагыг өнөөдрийн дугаараас тольдоно уу.

Манай улсад ирэх долоо хоногт хагас тэрбум ам.доллар орж ирэх тухай таатай мэдээ дуулдлаа. Энэ ам.долларыг Худалдаа хөгжлийн банк бонд гаргаж оруулж ирж байгаа юм. Эдийн засаг хүндэрсэн үед дуулдсан энэ эерэг мэдээллийг нэг болон арваннэгдүгээр нүүрээс дэлгэрүүлэн унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы бодлогыг тодорхойлж байдаг “Баримт үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт Төрийн шагналт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураг төрлийн хол нь дээр” нийтлэл хэвлэгдэв. Харин “Улс төр” нүүрт О.Жамбалдоржийн УИХ одоогийн байгаа энэ байдлаар цаашид ажиллах боломж байхгүй гэж хэлсэн тухай ярилцлага болон улс төрийн эргэн тойронд болсон бусад цаг үеийн, олон нийтийн анхаарал татсан мэдээ мэдээллийг уншаарай.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балба улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, тус улсын 50 бүс нутгийн 29 нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Энэ газар хөдлөлт нь хил залгаа бүс нутгуудыг хамарч, бусад орнуудад ч чичирхийлэл мэдрэгдсэн юм. Гамшгийнулмаас одоогийн байдлаар 6659 хүн амиа алдаж, 14062 хүн гэмтэж бэртэж, найман сая хүн газар хөдлөлтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдээд байна. Балбад газар шилгээсэн яг тэр өдөр манай улсын гурван иргэн явж байгаад сураг тасраад байсан тухай мэдээлэл гарсан. Тэдний нэг нь зохиолч, сэтгүүлч Ж.Саруулбуян байсан юм. Тэрбээр Балбын тухай аян замын тэмдэглэлийг бичиж нийтэллээ. “Өдрийн сонин”-ы 16, 17 дугаар нүүрээс уншина уу.

“Хүмүүс” буланд Т.Бат-Очирын “Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг их л хөөрч билээ” хэмээх тун ч сонирхолтой ярилцлага хэвлэгдэв. Харин “Уран бүтээлч” буланд жүжигчин Э.Батхүүтэй ярилцсан ярилцлага гарлаа. Эдгээр болон Сүхбаатар аймгийн иргэдийн түймрийн аюулд өртөж малгүй, амьдралаа залгуулах ахуйгүй болсон талаараа ярьсан яриа, цаг үеийн бусад шуурхай мэдээллүүдийг манай сониноос дэлгэрүүлж уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд