Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно
Нийгэм
2021.10.05 09:10

“Өдрийн сонин”-ы албаны даргаар Н.Гантулга, Б.Номин-Эрдэнэ нарыг томиллоо


“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн тушаалаар Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны даргаар Н.Гантулга, Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн албаны даргаар Б.Номин-Эрдэнэ нарыг томиллоо.

Н.Гантулга нь 2008 оноос "Өдрийн сонин"-д сэтгүүлч, Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн албаны даргаар ажиллаж ирсэн. Улс төр, эдийн засгийн олон хурц нийтлэлүүд, ярилцлага, аян замын туурвил бүтээлүүдээрээ "Өдрийн сонин"-ы оны шилдэг бичлэгийн шагналыг удаа дараа хүртсэн, 2011 оны "Балдорж шагнал"-ын шилдгээр шалгарч байсан. Хөрөг нийтлэл болон аян замын туурвилын "Бөхөн шарын тэмдэглэл", "Өндөр их Алтайн оргилоос" зэрэг номтой. төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан.

Б.Номин-Эрдэнэ нь "Өдрийн сонин"-ы DNN.mn мэдээллийн сайтын сэтгүүлч, Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн алба, Улс төр, гадаад мэдээллийн албанд сэтгүүлчээр тус тус ажиллаж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт улс төрийн томоохон эрхмүүдтэй ярилцсан шилдэг ярилцлагуудаараа "Өдрийн сонин"-ы оны шилдэг бичлэгийн шагналыг хүртэж байсан. Мөн МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтан, "Өдрийн сонин"-ы шилдэг сэтгүүлч юм.

“ӨДРИЙН СОНИН”-Ы ЗӨВЛӨЛ

Онцлох нийтлэлүүд