Сумын мэдээ
2021.04.18 04:04

Өмнөговь аймаг: Халиун бугад өвс, тэжээл тавьж өгчээ


Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Баруун сайхан ууланд байрлах уг газарт халиун бугад өвс, тэжээл тавьж өглөө. 2016 онд тус газарт "Эрдэнэт" ХХК тухайн үеийн аймгийн удирдлагуудтай хамтран 4 буга, 6 согоог нутагшуулсан билээ. Өдгөө 13 тоотой байгаа юм. Энэ онд 10 элийг авч ирж нутагшуулахаар төлөвлөөд байгаа аж.
Баяндалай сумын Аргалант ууланд янгир, аргаль зэрэг амьтдад өвс өгөхөөр биотехникийн ажил үргэлжилж байна.

Онцлох нийтлэлүүд