Нийгэм
2020.12.05 02:12
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНБОГД СУМ: Жолооч нарын паспортыг сунгалаа

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтоор уул уурхайн экспорт хийгдэж, улс орныхоо эдийн засгийн гол ачааг үүрч байна. Хоёр хилийн боомтод ажиллаж байгаа 348 жолоочийн гадаад паспортын хугацаа хөл хорионы энэ үеэр дуусгавар болж, ажлаа хийх боломжгүй боомт дээр зогсоод байсан юм. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэн, УОК-т хандаж, УБЕГ болон Өмнөговь аймаг дахь УБХ хамтран 60 гаруй аж ахуйн нэгжийн 348 хүний гадаад паспортыг шинээр хэвлүүлэн олгууллаа.