Спорт
2021.06.11 06:06

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн даваа гаригт эхэлнэ


Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Copa America" тэмцээн ирэх даваа гаригт эхэлнэ. 47 дахь удаагийн Copa America энэ жил Бразил улсад зургадугаар сарын 13-наас долдугаар сарын 10-ны хооронд үргэлжилнэ.

Тэмцээнд нийт 10 баг оролцож байгаа ба таваараа хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг бүрээс дөрвөн баг гарч нөгөө хэсгийн багуудтайгаа хасагдах шатанд өрсөлдсөнөөр аварга тодорно.

А хэсэг:

  1. Бразил
  2. Колумби
  3. Эквадор
  4. Перу
  5. Венесуэл

В хэсэг:

  1. Аргентин
  2. Боливи
  3. Чили
  4. Парагвай
  5. Урагвай

Тоглолтууд Бразилын дөрвөн хотын таван цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнөх Copa America 2019 онд болоход Бразил түрүүлсэн бол дараагийн тэмцээн 2024 онд Эквадорт болох учиртай.

Тэмцээний нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-ний 05:00 цагт Бразил - Венесуэлийн хооронд болно.

Онцлох нийтлэлүүд