Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn
Булангууд
2022.08.24 03:08

Өмнөд Солонгос сарыг эзэмших олон улсын өрсөлдөөнд нэгдэв DNN.mn

Энэ сарын 5-нд АНУ-ын Флорида мужийн Канавералаас “SpaceX” компанийн “Falcon 9” тээгч пуужин Өмнөд Солонгосын “Данури” хэмээх сарны тойрог замд ажиллах сансрын хөлөг онгоцыг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Ингэснээр тус улс сар руу сансрын хөлөг илгээсэн дэлхийн долоо дахь орон болсон юм.

“Данури” хөлөг онгоц дөрвөн сар гаруй задгай сансраар аялан энэ оны сүүлээр сарны тойрог замд хүрч 100 км-ийн зайнаас манай гаригийн цорын ганц дагуулыг хамгийн багадаа нэг жилийн турш судлах юм байна. Энэхүү аппаратад суурилуулсан NASA-гийн өндөр мэдрэмжтэй “Shadow­Cam” камераар сарны үргэлж сүүдэрт байдаг туйлууд дахь тогоонуудад хэдий хэмжээний мөс буйг тогтооно гэдэгт олон улсын эрдэмтэд найдаж байгаа ажээ. “Данури” түүнчлэн сарны тойрог замд утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх зорилготой. Тэрхүү сүлжээг ашиглан олон улсын сансрын станцууд интернэтэд саадгүй холбогдох боломжтой болох юм. Сүлжээг туршихдаа дэлхийд алдартай Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ. АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын холбоо зэрэг нь ойрын 15-20 жилд саран дээр судалгаа хийх төдийгүй ашигт малтмал олборлох байнгын бүтэц барих бэлтгэл ажлаа улам идэвхжүүлж байна. Тэгвэл энэхүү өрсөлдөөнд нэгдэн орж буй шинэхэн оролцогч Өмнөд Солонгос нь 2030 оны орчимд саран дээр судалгааны станцаа буулгах төлөвлөгөөтэй ажээ.

“Данури” олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг гүйцэтгэхээс гадна тус улсын саран дээр байрлуулах станцыг буух боломжтой талбайг эрэлхийлэхийн сацуу геологийн судалгаа хийх гэнэ. Учир нь саран дээр төмөр, хөнгөн цагаан, титан гээд аж үйлдвэрт чухал хэрэгцээтэй маш олон төрлийн ашигт малтмал их хэмжээгээр агуулагддаг нь эхнээсээ тогтоогдоод буй. Cарны хөрсний гадаргуугийн давхарга реголитэд дэлхийд ховор гелий-3 изотоп агуулагддаг байна. Үүнийг термо буюу дулаан цөмийн реакторын түлш гэж үздэг юм. Хүн төрөлхтнийг тэр чигт нь нэг жилийн турш эрчим хүчээр хангахад ердөө 30 тонн гелий-3 хангалттай гэсэн тооцоо ч гарчээ. Үүнээс гадна гелий-3-ыг ашиглахад удаан задардаг цацраг идэвхт хаягдал гардаггүй юм байна.


Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдээс дурдъя.

Австралид хиймэл зүрх зохион бүтээжээ

Австралид сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан “BiVACOR TAH” хэмээх хиймэл зүрх зохион бүтээжээ. Харьцангуй жижиг хэмжээтэй энэхүү хиймэл зүрхийг хүүхдүүд, эмэгтэйчүүдэд ч суулгах боломжтой аж. 10 жил ажилладаг “BiVACOR TAH”-ийг эдэлгээний хугацаа нь дуусангуут солих боломжтой гэнэ. Энэхүү аппаратыг спортоор хичээллэдэг залуу хүний ачаалыг ч даах хүчин чадалтай юм байна.

Эрдэмтэд одоо хиймэл зүрхийг утсаар холбогдоогүй автономит ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа ажээ.

Шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд нэг алхмаар ойртов

Наран дээр устөрөгчийн атомууд хоорондоо мөргөлдөн гелийг бий болгож маш их эрчим хүч ялгаруулдаг үйл явцыг цөмийн синтез гэдэг. Тэгвэл энэ үйл явцыг дэлхийд хийж чадвал шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэх боломж нээгдэх ажээ. Үүнд шаардлагатай цөмийн синтезийн реактор бүтээхэд хэт богино долгион ба асар их хүчин чадалтай соронз хэрэгтэй юм байна.

Тэгвэл “Commonwealth Fusion Systems” компани АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуультай хамтран “SPARC” хэмээх супер соронзыг зохион бүтээжээ. “SPARC” нь 20Тл хүчтэй соронзон орон зай үүсгэдэг ба энэ нь 10 гаруй хүнд ачааны машиныг агаарт түвэггүй өргөхөд хангалттай аж. Ингэснээр цөмийн синтез хийхэд нэг том алхмаар ойртлоо гэж эрдэмтэд үзсэн байна.


“Neuralink” телепатийг амьдралд нэвтрүүлж эхэллээ

Өнгөрсөн оны эхээр “Neu­ralink” компанийнхан Пейжер нэртэй сармагчны тархинд 1024 хэт нимгэн электрод суулгаж компьютертэй холбосон билээ. Тэгээд Пейжерээр энгийн хялбар видео тоглоом тоглуулдаг

байв. Энэ хугацаанд тус компанийн эрдэмтэд сармагчны хийхээр зэхэж буй зүйлийг мэдэх алгоритмыг тогтоожээ. Үүний дараа сармагчин видео тоглоомыг телепатийн аргаар шууд оюунаараа удирдан тоглох болсон аж.

Улмаар тус компанийн гараа хөдөлгөх боломжгүй саажилттай хүмүүст оюунаараа удирдан компьютер, гар утас ашиглах боломж олгох туршилтууд эхнээсээ амжилттай болж эхэлжээ. “Neuralink” компанийн дараагийн зорилт нь хүмүүсийг хиймэл оюун ухаанд холбох явдал юм байна.


Хүн төрөлхтөн удахгүй мета огторгуйд нэвтэрнэ

Бүхэлдээ программ хангамж дээр суурилсан мета огторгуй гээчийг цогцлоох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжжээ. Мета огторгуйд та одоогийн ердийн интернэтэд шиг ажиллаж, зугаацаж, хувийн амьдралаа зохион байгуулж болох ба ингэхдээ бусадтай интерактив харилцаанд илүүтэй татагдан оролцож, виртуал бодит байдалд тэр чигтээ нэвтрэн орох ажээ.

Мета огторгуй зэрэгцээ бодит байдал, эсвэл бидний амьдардаг бодит байдалд нэмэлт хавсаргын аль нь болох талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Юутай ч мета огторгуйд хүн бүр оршин тогтнож бодит амьдрал дээр хийдэг бүхий л үйлдлүүдээ хийх боломжтой болох гэнэ. Ийм огторгуйг бүтээхийн төлөө “Google”, “Apple”, “Epic Games”, гээд IT технологиор тэргүүлэгч олон компани өрсөлдөж байгаа бөгөөд үр дүн нь ойрын хэдэн жилд гарах төлөвтэй.

Онцлох нийтлэлүүд