Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Цаг үе
2015.07.09 10:07

Өндөр Гэгээний түүх, Өвөрхангай нутгаар

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Лүндээжанцан нар Есөн зүйл сум, Өвгөн суварга

Их соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд түүний төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутгаар аяллаа. Өнөө жил Өндөр гэгээний өлмий нутаг Өвөрхангайд нар, хур тэгш дүүрэн байна. Түүний төрсөн нутгийг нь өнөөгийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйлийн булаг хэмээн эрдэмтэд тогтоосон. Судалж тогтоосон гэхээсээ хууч домог, нутгийн ардуудын яриагаар маргашгүй нотлогдчихсон байдаг. Одоогоос 380 жилийн тэртээ буюу 1635 онд Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамц төрөхөөр болжээ. Хэдийгээр хатан нь бие давхар, өвлийн тэргүүн сар гараад байсан ч отор нүүдэл хийн Орхоны хөндийгөөс Есөн зүйлийн хөндийг зорьсон байгаа нь сонирхол татна.

Учир нь тухайн үед Монгол нутагт шашны томоохон хямрал болоод байсан цаг. Шашны хямралаас гарахын тулд Өндөр гэгээн Занабазарыг мэндлэхээс хоёр зууны тэртээд Автай сайн хан олон ч ажил зохион байгуулсан түүхтэй. Тодруулбал Автай сайн хан нэгэн удаа нутгаа эргэж явахдаа Есөн зүйлийн булагт шарын шашны ухаанд нэвтэрсэн хүмүүстэй таарч тэндээ тэмдэг тавин “Ирэх цагт энд Монголын шашны тэргүүн мэндлэх учиртай” хэмээн хэлсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Уг бэлгэдлийн дагуу Түшээт хан Гомбодоржийнх өвлийн тэргүүн сард Есөн зүйлийн хөндийг зорьсон нь тэр. Ингэж л Өндөр гэгээн Занабазарын түүх Есөн зүйлийн булаг, Мандаа толгойгоос эхэлжээ. Энэ болоод Өндөр гэгээнтэй холбоотой бусад түүхийг, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, нутгаас төрсөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Гандантэгчинлэн хийдийн тэргүүлэгч лам, гавж Д.Лувсанжамц, Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор С.Амарбаяр нар тун ч сайн ярина. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан “Өндөр гэгээний нутгаар” тойрон аялалд ч тэд оролцож холбогдох бүхий л түүхийг сэтгүүлчдэд ярьж, тайлбарлаж өгч байлаа.

Өндөр гэгээн Занабазар хөлд орсон цагаасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг нь олон ч эх сурвалжаар батлагддаг. Түүнийг төрсөн цагаас нь хойш Түшээт хан Гомбодоржийнх байнга шахам нүүдэллэсээр өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурт 1640 оны үед ирсэн түүх бий. Энэ цагт буюу Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж гэгээнтэн цол олгосныг хүмүүс мэднэ. Эндээсээ хоёр жилийн дараа Өндөр гэгээн Занабазарыг долоон настайд түүний хүй цөглөсөн газар болох Есөн зүйлийн булгийг тахиж, сүм бариулан, суварга босгон шүтэж ирсэн нь өнгөрсөн зуунд түүхээс арчигджээ. Их хэлмэгдүүлэлтийн тэр жилүүдэд буюу 1930-аад оны дунд үед “Орос хүмүүс ирж 300 жилийн настай суварга, хийдийг нураан туурийг нь ч үлдээлгүй ачиж явсан” гэдгийг нутгийн ард Гомбо гуай өнөөдөр хүүрнэж байна. Тэрээр өдгөө 96 нас элээсэн ч тухайн суварга, хийдийн шүншиг, аравнайг нутгийн ардууд хадгалж явсаар 1950 оны дундуур Улаанбаатар хотод, Төв ганданд хүлээлгэж өгчээ. Одоо Гандантэгчинлэн хийдэд байдаг Буяны модны баруун дээд суваргад 370 орчим жилийн настай тэр шүншиг, аравнай бий гэдгийг ярьж байна.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо, Засгийн газрын хэтийн зорилго нь түүний төрж, ажиллаж, амьдарч байсан нутгаар шашин номын аялал жуулчлал буюу мөргөлийн замыг нээх ажээ. Монголчууд Өндөр Богдоо шүтэхгүй хэрнээ хойд урд этгээдэд зорчиж байгаа нь эдийн засаг талдаа, бусад ойлголтоороо ч баахан буруу хэмээн анхдугаар Богдын байгуулсан сүмийн үйлийг үргэлжлүүлж буй лам хуврагууд тайлбарлаж байна. Өндөр гэгээний нутгаар аялахуйд ийм үзэлтэй олон ч хуварга, хувилгаан таарах агаад Гэгээнтэй холбоотой түүхийг энд ишилснээс ч өнгөтөөр ярьж өгөх юм. Тодруулбал, Шанхын хийд, Төвхөн хийд, Эрдэнэ зуугийн тайлбарлагч, хуврагууд “Ер нь бол шарын шашны Монгол дахь урсгал бол хойд урд хөрш, тэр дундаа Түвдэд дэлгэрснээс тэс өөр. Өндөр гэгээн бол Монголын шарын шашныг нээн дэлгэрүүлэгч хийгээд нэрт соён гэгээрүүлэгч юм гэж эхлээд цааших түүхийг ёстой л нэг амьсгаагаар хөврүүлцгээнэ. Шанхын хийдийн хувьд Өндөр гэгээн Занабазар 1647 онд 13 настайдаа үүсгэн байгуулсан бөгөөд тухайн хийд нь их хэлмэгдүүлэлтийн үе хүртэл үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайн үед сүм дуганыг нь бүрэн бүтэн авч үлдэхийн тулд зориулалтыг нь өөрчлөн ашиглаж байсан аж. Тухайлбал, гурван гол дуганы нэгийг нь ноосны агуулах нэрээр бүтэн үлдээсэн түүхтэйг хийдийн бурханч лам онцолж байсан. Шанхын хийдэд Өндөр гэгээн Занабазарын таван настайдаа өмсч байсан баривч зэргээс эхлээд холбогдолтой бүхий л үзвэр, баримт нь бий. Харин бидний Төвхөн хийд хэмээн хэлж заншсаныг 1653 онд Өндөр гэгээн Занабазар Дувхан хийд нэртэйгээр анх байгуулж байжээ. Өндөр гэгээн Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа олон сор бүтээл туурвисны нэг нь 1686 онд зохиосон соёмбо үсэг юм.

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Гандантэгчинлэн хийдийн гавж Д.Лувсанжамц

Түүний ажиллаж амьдарч байсан нутагт түүнтэй холбоотой түүхэн үзвэр, сүм хийд элбэг байхын зэрэгцээ үзэсгэлэнт газрууд олон. Өвөрхангай аймгийн Бүрд сум, Элсэн тасархай буюу Их Монгол Уул, Ширээт нуур, Зүйл сумын Есөн зүйлийн хөндий, Өлзийт сумын Сангийн далай, Бат-Өлзий сумын Үүртийн тохой, Улаан цутгалан, Хархорин сумын Орхоны хөндийн олон ч газар очсон хүн бүрийн нүдийг булаахаар байна. Өндөр гэгээний замналаас гадна Монголын үе үеийн төр түшиж явсан хүмүүсийн түүх ч тэнд оршжээ.

Л.Мөнхөө

Онцлох нийтлэлүүд