Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ" хэмээн өгүүллээ DNN.mn Ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох вэ DNN.mn Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна DNN.mn Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгджээ DNN.mn Монгол Улсын тамирчин Н.Номин нисэх загварын спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв DNN.mn Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон байдаг DNN.mn Дугуй цагаан орчмын 2.1 га талбайд хүүхдийн модон тоглоом, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилт хийнэ DNN.mn Улаанбаатар өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ" хэмээн өгүүллээ DNN.mn Ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох вэ DNN.mn Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна DNN.mn Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгджээ DNN.mn Монгол Улсын тамирчин Н.Номин нисэх загварын спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв DNN.mn Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон байдаг DNN.mn Дугуй цагаан орчмын 2.1 га талбайд хүүхдийн модон тоглоом, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилт хийнэ DNN.mn
2021.07.24 08:07

Өнмөл Монголын зохиолч Ч.Улаанд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагнал олгожээ

Нийтлэлч: Өдрийн сонин


Монгол туургатны болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж БНХАУ-ын Өмнөд Монголын зохиолч Ч.Улаанд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналыг олгожээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нар шагналыг долдугаар сарын 21-нд гардуулан өгсөн байна.

Зохиолч Ч.Улаан нь 1966 онд Хөх хотод төрж, бага насаа Өмнөд Монголын зүүн хэсгийн хөдөө нутагт өнгөрөөхдөө малчин ардын амьдрал ахуй, соёлтой танилцаж, тэр нутгийн амьдрал, нутгийн монгол хүмүүсийн зан ааль, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг сайн мэддэг болжээ. Тиймээс тэрбээр өөрийн бичдэг зохиол бүтээлдээ тал нутгийн хүмүүсийн амьдрал, зан заншил, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүйн хандлагыг шинэ өнцгөөр гүн гүнзгий тусгахын зэрэгцээ байгаль экологийн байдал, хувирал өөрчлөлтийн явцыг тод томруунаар бичиж, Хятадын болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулж иржээ.

Түүний бичсэн “Эрхэмсэг тансаг он жилүүд”, “Атрын чоно”, “Гахай жил, улаан гүйлс”, “Хар зүст үнэгний жалга”, “Миний аавын эгэл боргил амьдралын зам”, “Манигар аймгийнхан”, “Алсад байгаа Амуха гол” өгүүллэг, тууж ба “Янгир”, “Цагаан мөрний хууч”, “Биларын эгшиг” зэрэг роман голлох бүтээлүүдэд энэ талаар бичсэн байдаг юм.

Ч.Улаан нь багааасаа зохиолчийн гэрт хүмүүжиж, бичиг номын дунд амьдарсан, хятадын болон гадаадын олон зохиолчдын бүтээлийг уншиж суралцсан хүн бөгөөд улмаар 20 наснаасаа уран бүтээлийн замд орж, өгүүллэг тууж, роман туурвиж иржээ. Тэрбээр 2002, 2006 онд Тал нутгийн утга зохиолын шагнал, 2009 онд ӨМӨЗО-ы "Солонго" утга зохиолын шагналыг тус тус хүртэж байсан байна.

МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналыг өмнө нь Өвөрмонголын нэрт зохиолч, яруу найрагч Аянга, Алтай, Р.Хадаа зэрэг монгол туургатны уран бүтээлчид хүртэж байжээ.