Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Цаг үе
2021.10.11 09:10

Өнөөдөр бүх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр бүх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны 10 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд