ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2020.03.21 02:03

Өнөөдөр ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР тохиож байна

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг. Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч бүх хүмүүстээ хүргэе!

Онцлох нийтлэлүүд