Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ DNN.mn Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ DNN.mn Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо DNN.mn Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол улсад айлчилж байна DNN.mn АИХ-ын депутат Б.Сандуйжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ DNN.mn Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ DNN.mn Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо DNN.mn Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол улсад айлчилж байна DNN.mn АИХ-ын депутат Б.Сандуйжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn
Нийгэм
2019.03.22 11:03

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний түүхэн өдөр

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой тохиож байна. Хүн гэгч оюун ухаанаараа бусад амьтдаас ялгагддаг гэдэг. Тэр ухамсрын ачаар олон зүйлийг таниж мэдэх, сансар огторгуйг судлах томоохон нээлтийгш хийсэн байдаг. Улс орон бүр сансар огторгуй, гариг эрхсийг судласаар иржээ. Манай улсын хувьд ЗХУ-ын тусламжтайгаар гурван сансрын нисгэгч бэлтгэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоогоос 38 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар “Союз 39” хөлгөөр нисэж нийт 8 өдөр (7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Ж.Гүррагчаа 1947 оны 12 дугаар саын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сумын нутагт Жүгдэрдэмидийн том хүү болон мэндэлжээ. Тэрбээр Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

Онцлох нийтлэлүүд