Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn
Нийгэм
2014.10.16 04:10

Өрхийн аж ахуйн талаарх төрийн бодлогыг танилцууллаа

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Эл өдрийн хүрээнд ҮХААЯ-аас Хоол тэжээл хүнсний аюулгүй байдалд баримталж буй төрийн бодлого, Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого зэргийг танилцууллаа. Танилцуулах уулзалтад салбарын сайд Ш.Түвдэндорж, НҮБ-ын ХХААБ–н монгол дахь төлөөлөгч Шейх Ахадзуман нар оролцсон юм. НҮБ-ын төлөөлөгч Шейх Ахадзуман уулзалтын үеэр "Дэлхийн хүн амыг ядуурлаас, өлсгөлөнгөөс аврахад өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл чухал үүрэгтэй. Энэ нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт жижиг аж ахуйн нөлөөллийг нэмэгдүүлэхэд тусладаг. Улс орны хүнсний аюулгүй байдлын баталгааг бүрдүүлдэг. Ийм учраас манай байгууллагын зүгээс хүнсний аюулгүй байдлын дунд хугацааны баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Энэ утгаараа 2014 оны дэлхийн хүнсний өдрийг "Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ" гэсэн уриан дор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх юм" гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ. Манай улсад 140 гаруй мянган өрхйин аж ахуй эрхлэгчид, 40 мянга гаруй тариаланчид байдаг бөгөөд тэднийг дэмжсэн эрх зүйн орчин, төрийн бодлого хэрэгжиж байгаа" гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

З.Батхуяг

Онцлох нийтлэлүүд