Өсвөрийн хоккейчид Монголд өрсөлдөнө DNN.mn

Олон Улсын Хоккейн Холбооноос Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "Мөсөн өргөө"-нд зохиохоор болжээ.
Цар тахлын улмаас 2020, 2021 онд завсарласан тэмцээн гуравдугаар сарын 11-17-ны хооронд үргэлжлэх ба Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг өрсөлдөнө.
Тоглолтын хуваарь:
2023.03.11
13:30. АНЭУ - Тайланд
17:00. Узбекистан - Туркменистан
20:30. Монгол - Иран
2023.03.12
13:30. Тайланд - Туркменистан
17:00. Иран - Узбекистан
20:30. Монгол - АНЭУ
2023.03.14
13:30. Тайланд - Иран
17:00. Монгол - Узбекистан
20:30. АНЭУ - Туркменистан
2023.03.15
13:30. Иран - АНЭУ
17:00. Туркменистан - Монгол
20:30. Узбекистан - Тайланд
2023.03.17
13:30. Туркменистан - Иран
17:00. АНЭУ - Узбекистан
20:30. Тайланд - Монгол
Түүнчлэн Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхээ авчээ. Тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны хооронд болох ба Монгол, Сингапур, Кувейт, Индонезийн шигшээ баг оролцоно.
Тоглолтын хуваарь:
2023.03.23
14:00. Филиппин - Индонез
18:00. Кувейт - Монгол
2023.03.25
14:00. Индонез - Кувейт
18:00. Филиппин - Монгол
2023.03.26
14:00. Кувейт - Филиппин
18:00. Индонез - Монгол