Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна
Булангууд
2014.05.06 09:05

Өөрчлөгдөөгүй тогтолцоо

Одоо нийгэм  шал өөр болох ёстой доо. Иргэдийг гэмт этгээд хохироосон байвал эхлээд хохиролгүй болгуулаад дараа нь хэрхэн шийтгэх, ер нь яллах уу яахав гэдэг болчихвол мөн ч хэрэгтэй сэн. “Хадгаламж зээлийн хоршоо”-ныхныг хуулийн дагуу шийтгээд яалаа. Өнөөдөр төр тал хохирлыг барагдуулсан нэртэй. Хэдэн нөхөр шоронд явж ял завшсан. Баахан хүн хохироод хоосон хоцорсон. Хохирлыг төр даалаа гэдэг чинь татвар төлөгчдийг цөмийг нь цаагуураа торгоод хаячихлаа гэсэн үг.

Манайхан иймэрхүү тогтолцоогоо эрүүл болгохын тулд шинэчлэл, өөрчлөлт хийхийг бүгдээрээ хүссэн юм. Тогтолцоог хэрхэн өөрчлөх, өөрчиллөө гэхэд түүнийг ямар төлөөлөл хамгийн бодитой хийж чадах вэ гэдэг л маш хэцүү асуулт бололтой.

Эндээс үүдэлтэй онолын мэтгэлцээн Их хурал дээр ч гудманд ч хаа сайгүй.

Хүмүүсийг дотор нь их ангилах юм. Тэр энэ нам гэхээс гадна нийгмийг шударга ба шударга бус гээд хоёр ангилчихжээ. Юмс гэрэл сүүдэртэй тул тийм ч байж мэдэх юм. Харин тэр хуваалт, ангилалтыг зөвхөн шударгууд нь хийж өгснөөр л сая шударга ёс тогтох юм гэнэ. Яагаад тэр билээ?. Энэ тогтолцоо чинь эргээд шударга бус явдал болж, юуг ч өөрчилж чадахгүй байна. Тэрэн дээрээ тулбал хүн болгонд өөрийн гэсэн үнэлэмж бий. Тэгээд тэр шударга гарууд нь хэн юм гэхээр өмнөх нийгмийн элементүүд, нэн саяхан тогтолцоог солихын эсрэг тэмцэж явагсад зонхилж байна.

 

Ж.ГАНГАА

Онцлох нийтлэлүүд